Зохиогч: Урлаг

Хүн төрөлхтөн даяараа хүсэн хүлээн байж тэмдэглэдэг шинэ жилийн баярыг тохиолдуулан Монгол улсын Морин хуурын чуулга “The SOUND of WINTER” нэртэй шинэ жилийн сонгодог гайхамшигт хөгжмүүдийн тоглолтоо монгол түмэндээ толилуулахаар бэлтгэлдээ хэдийнэ оржээ.

Read More

Бүсгүйчүүдийн төдийгүй эрчүүдийн сэтгэл догдлон хүлээдэг дэлхийн хамгийн алдартай дотуур хувцасны загварын шоу болох “VICTORIA’S SECRET FASHION SHOW IN LONDON 2014” загварын шоу арванхоёрдугаар сарын 2-нд Лондон хотноо болжээ.

Read More

Ч.Цэлмүүн болон “Нэгэн зүгт” хамтлагийн С.Заяа нарын дуулсан “Шинэ жил ирлээ” дууг хөгжмийн зохиолч болон яруу найрагч, дуучнаас нь албан ёсны хүрээнд эрхийг нь авч дуулаагүй хэмээн бухимдаад авсан дуучин С.Сэрчмаа “Энэ дууны эзэмших бүрэн эрх нь С.Сэрчмаа миний нэр дээр байдаг бөгөөд надаас ямар ч зөвшөөрөл аваагүй дуулсан байна. Тиймээс энэ бүхэн цаанаа ямар нэг ашиг сонирхлоор дуулсан байх гэж санагдлаа. Залуу үе маань өөрсдийгөө хөгжүүлж, шинэлэг юм хийхгүй, хүний дууг булаан авч дуулж байгаа нь харамсалтай байна” гэж бичсэн тухай мэдээлж байсан.

Read More

Дуурь бүжгийн эрдмийн театр тоглолтын 52 дахь улиралдаа үндэсний уран бүтээлд түлхүү анхаарч өнөөгийн цаг үе, нийгмийн байдлыг тусган харуулсан залуучуудад зориулсан цоо шинэ бүтээл болох “Төгсгөлгүй” танго балетыг энэ сарын 6, 7-ны өдрүүдэд тайзнаа анх удаа тавих гэж байна. Уг бүтээлийг тавих бэлтгэл ажлын хүрээнд энэ оны тавдугаар сард Австри улсаас танго, вальс бүжгийн багш нарыг урьж 14 хоногийн сургалт зохион байгуулсан төдийгүй саксофон, гитар, найраг баян хуур зэрэг симфони найрал хөгжимд байдаггүй зарим хөгжмийн зэмсгийн оруулсан өвөрмөц, сонирхолтой бүтээл хийхээр уран бүтээлчид нь ажиллаж байгаа гэнэ.

Read More

“Андра модель агентлаг”-ийн захирал, Азийн топ модель, Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл энэ цагийн шилдгийн шилдэг нь болохоо харуулж “Гоёл-2015” наадмын тэргүүн титмийн эзэн болж, “Топ модель”-иор өргөмжлөгдлөө.

Read More

Монголын залуучуудын холбоо, Залуу удирдагч сан хамтран зохион байгуулдаг “Оны залуу” шалгаруулах “Next Stop” харшийн наадмын шилдгүүд тодрох мөч ойртсоор байна. Нийгэм, улс төр, Эдийн засаг, бизнесийн салбарт хэн нэр дэвших бол гэсэн хүлээлт хэвлэл мэдээлэл, төрийн болоод бизнесмэнүүд, иргэдийн анхаарлыг хамгийн ихээр татаж байна. Өнгөрсөн жил анх удаа нэр дэвшигчдийн нэрийг нийтэд ил зарлан онлайнаар шалгаруулалтын 30 хувийн саналыг бүрдүүлж байсан юм.

Read More

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Монгол-Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан 2014 оныг “Найрсаг солилцооны жил” болгон зарлаж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Соёлын яамны хооронд 2014 онд байгуулсан “Соёлын өдрүүд харилцан зохион байгуулах тухай” протоколын дагуу хоёр орны “Соёлын өдрүүд” харилцан зохион байгуулж байна.

Read More

Мобиком корпарациас зохион байгуулсан “Зүрх бүхний төлөө” аяны ялагч МУГЖ И.Одончимэг Улаанчулуутын хогийн цэг дээр амьдардаг, сургууль завсардсан өнчин, ядуу хүүхдүүдэд зориулан сургалтын төв байгуулсан. Энэ ажлыг Чингэлтэй дүүргийн Улсын тэргүүний 24-р сургуулийн Ч.Отгон багштай 10 а ангийн хүүхдүүд дэмжиж, сургууль дээрээ “Сэтгэлийн галаар урмын дөлийг бадраая” уриатай сайн үйлсийн аянг зохион байгуулжээ. Энэ аянд тус сургуулийн 60 бүлгийн 2400 гаруй сурагчид идэвхитэй оролцож, дулаан хувцас, цүнх, үүргэвч, хичээлийн хэрэгсэл, сурах бичиг, шатар даам, тоглоом зэрэг зүйлс цуглуулсан байна.

Read More

Түрүү сард СУИС дээр гарсан бяцхан үзэсгэлэнгээс хамгийн ихээр хараа татсан зүйл бол уйгаржин монгол бичгээр тэрлэсэн төрийн дуулал, хадны бичээс, цэцэг гээд үндэсний хэв маяг шингээсэн хүзүүний алчуур байв. Гараараа барихаас ч хайран санагдах тэр урлал бол СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн багш нарын “Торгон хэвлэл”-ийг Монголд анх туршсан бүтээл юм билээ. Ингээд тус сургуулийг дахин зорьж, СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн захирал Д.Уранчимэгтэй ярилцлаа.

Read More