Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Ж.Эрхэмцэцэг : Сэрүү унахын цагаар таныгаа л үгүйлэх юм аав минь
Утга зохиол

Ж.Эрхэмцэцэг : Сэрүү унахын цагаар таныгаа л үгүйлэх юм аав минь

Урлаг Урлаг03/12/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Child-holding-fathers-fin-0013416907542014-12-03-11-28[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сэрүү унахын цагаар таныгаа л үгүйлэх юм аав минь
Сэтгэлийн учиг зангидаж нулимсаа залгилах юм хүү чинь
Сайхан сэтгэлийн тань үзүүрээс дэлбээлж ургасан цэцэг юм болохоороо
Сэмхэн ирээд үнэрлэхийг тань хүлээж нойроо хулжаан хүлээлээ, таныгаа

Бороо шиврэх мөчид таныгаа л санах юм ааваа
Болчимгүй гэнэхэн нулимсаа нууж л урсгах юм хүү тань
Бодол сэтгэлийн тань үргэлжлэл болж хорвоод мэдэлсэн юм болохоороо
Босон суух бүрийд бүртэлздэгийг үгүйлж суудал сэлгэн байна үр тань

Таныхаа дэргэд даарч үзээгүй үр тань
Танхилхан зангийн илэрлээр бээрсэндээ дуулж сууна
Таны л нөмөрт хоргодож бороонд норолгүй торнисон хүү тань
Талын цэцэгстэй хамт уйлж дагжина, ааваа

www.URLAG.mn

Ж.Эрхэмцэцэг : Сэрүү унахын цагаар таныгаа л үгүйлэх юм аав минь
Оруулсан admin on 2011-08-06 01:16:55 (1257 уншсан)

Сэрүү унахын цагаар таныгаа л үгүйлэх юм аав минь

Сэтгэлийн учиг зангидаж нулимсаа залгилах юм хүү чинь

Сайхан сэтгэлийн тань үзүүрээс дэлбээлж ургасан цэцэг юм болохоороо

Сэмхэн ирээд үнэрлэхийг тань хүлээж нойроо хулжаан хүлээлээ, таныгаа

Бороо шиврэх мөчид таныгаа л санах юм ааваа

Болчимгүй гэнэхэн нулимсаа нууж л урсгах юм хүү тань

Бодол сэтгэлийн тань үргэлжлэл болж хорвоод мэдэлсэн юм болохоороо

Босон суух бүрийд бүртэлздэгийг үгүйлж суудал сэлгэн байна үр тань

Таныхаа дэргэд даарч үзээгүй үр тань

Танхилхан зангийн илэрлээр бээрсэндээ дуулж сууна

Таны л нөмөрт хоргодож бороонд норолгүй торнисон хүү тань

Талын цэцэгстэй хамт уйлж дагжина, ааваа – See more at: http://www.biirbeh.mn/index.php?sel=content&f=author&aut_id=119#sthash.Q55XEU3r.dpuf

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Тэмүүжин, Боорчи нарын нөхөрлөлийн тухай “Монгол андгай” бүтээл нийтийн хүртээл болно

16/08/2026
Утга зохиол Урлаг

“Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулав

14/08/2026
Утга зохиол Урлаг

“Өэлүн эхийн нууц товчоо” ном Чингис хааны мэндэлсэн өдрөөр олны хүртээл болно

13/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

”Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль руу үнэ төлбөргүй зорчино

19/08/2026

Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол энэ сарын 21-нд болно

19/08/2026

“Jonas Brothers” хамтлаг 45 хотыг хамарсан “Burning Up Tour All Over Again” аялан тоглолтоо зарлалаа

18/08/2026

“Spider-Man: Brand New Day” киноны орлого 2 тэрбумаас давжээ

18/08/2026

УДЭТ-ын ахмад уран бүтээлч, нүүр хувиргагч Өлзийтогтохын Уранчимэг таалал төгслөө

18/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.