www.URLAG.mn
Зохиогч: Урлаг
Байгалиас заяасан урлагийн авъяасаа хөдөлмөрөөрөө тордож, vзэгчдийн нvдний өмнө олон дvрийг өөрөө биш юм шиг боловч, өөрийн онцлогоо шингээж амилуулна гэдэг жvжигчин хvнээс асар их хөдөлмөр, бас золиосыг шаарддаг зvйл гэдэгтэй та маргахгvй байх. Тэд нэг кинонд сайхан сэтгэлтэй нэгний дvрийг бvтээж, нөгөө кинонд хорон санаатны дvрд хувирч, бас нэг өөрт нь хvн биш, бvvр хэн нэгэн гаж амьтан болж хувирдаг.
Брэд Питт нэгэн интернэт шоуны хамгийн сүүлийн зочдын нэг болжээ. Уг шоуны хөтлөгч нь хошин шогийн жүжигчин Зак Галифианакис аж. Тэдний харилцан яриа гэнэтхэн өөрөөр эргэж, байдгаараа уурласан Питт Галифианакисын нүүр рүү нулимахад хүрчээ.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нарыг их спортоос хувь заяагаа холбож, монголын үлгэр дуурайлал хосууд гэдэг. Эх орныхоо нэрийг тив, дэлхийд гаргаж яваа тамирчин хосуудын хувьд гэр бүлдээ зарцуулах цаг, зав тун хомс байдаг тухайгаа нэгэн ярилцлагадаа дурьдсан байсан.
Монгол сумоч Бямбажав One derection хамтлагийн шинэ цомогт багтаж буй “Steal me gilr” дууны клипэд тоглож байгаа тухай мэдээлж байсан. Өнгөрсөн баасан гарагт гарсан тус клипийг youtube-д есөн сая гаруй хүн үзжээ.
“Цэцгэн дагина”, “Насны ганцхан хань”, “Аялгуут сайхан морин хуур мину” гэх мэт олон дуу нь хэдийнэ олны танил болсон ч дуучныг нь хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэгвэл эдгээр дуунуудыг амилуулсан залуу дуучин Б.Отгонтогтох аравдугаар сарын 31-нд Монгол бөхийн өргөөнд “Цэцгэн дагина” анхны бие даасан тоглолтоо хийж, үзэгчтэй учран золгох гэж байна.
Хүйтнийг хүйтэн гэхгүй майханд хоноглож, хөгжөөнт тоглоомоор бөмбөгдүүлэн мини хөтөлбөрт хамрагдаж танилын хүрээгээ тэлэх явган аялал хүлээж байна. Аялалд оролцох залуус 6, 6-гаар галын зохион байгуулалтад орж майхан, мишок, хоол хүнсээ базаахаас гадна найз нөхдөөрөө нийлж нэг баг болж болох аж.
“Жил бүрийн 4-р сарын 1-нд инээдмийн баяраар тоглогддог хошин урлагийн хамтлаг продакшнуудын нэгдсэн шоу тоглолт ирэх сард тоглогдоно” гэсэн мэдээлэл цахим ертөнцөөр цацагдаж хошин урлагт хайртай үзэгч түмнийг баярлуулсан. Тэгвэл тус тоглолтын албан ёсны тов энэ цаг мөчид зарлагдаж байгаа бөгөөд 11-р сарын 09-нд 19:30 цагаас Улаанбаатар паласын концертын их танхимд тоглогдохоор болжээ. Тус тоглолтонд энэ цаг үеийн хошин урлагийн шилдгүүд болох Шинэ үе продакшн, Шилдэг өнгө продакшн, Х Түц продакшн, Мөрөөдлийн театр, Эмоци продакшн, Чапи & Суурь, Параоди хамтлаг нар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор болж хэдийнэ бэлтгэлдээ оржээ. Мөн шоу тоглолтонд урилгаар энэ цаг үеийн шилдэг дуучид оролцох бөгөөд хөтлөгчдөөр “Захиалгат инээд” хамтлагаар овоглодог уран бүтээлчид оролцох ажээ.
“ТВ коктейль” хамтлагийн ганц эмэгтэй жүжигчин Н.Цэнд-Аюуш үеийнхээ залуу уран бүтээлчид дундаа ур чадвар, гоо сайхнаараа аргагүй ялгардаг нэгэн. Ямартай л урлагийн бүсгүйчүүдийг царай зүсээрээ манлайлж явдаг хэмээн фэнүүд нь үнэлдэг. Тэрбээр сүүлийн үед “ОМАРЫН ЭРЭЛД” адал явдалд инээдмийн уран сайхны кинонд “ТВ Коктейль” хамтлагийнхантайгаа хамтран ажиллаад тун завгүй яваа гэнэ: Та бүхэндээ жүжигчин бүсгүйн шинэхэн зурагнаас хүргэж байна.
Цасан ширхэг эргэлдэн бүжсээр
Цээжний гүнээс догдлол айсуй
Чамайг сансан сэтгэлийн алсад
Чамд дуулсан дуу эгшиглэнэ
