БНСУ-ын Инчон хотод болсон Азийн зуны спортын XVII наадмыг сурвалжилсан спортын сэтгүүлч, гэрэл зурагчдын хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр “Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд болно. Үзэсгэлэнд спортын гайхамшигт агшнууд, тэмцээний сонирхолтой хэсгийг үзүүлсэн олон сайхан зургууд тавигдах юм байна.
Зохиогч: Урлаг
Энэ орчлонд төрүүлж өсгөсөн ижийдээ хайргүй хүн гэж үгүй. Бид дуунд дуртай ард түмэн. Дуундаа ижий, аавыгаа магтан дуулдаг. Тэгвэл Эрдэнэ зуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн “Орчлон хайрлаарай” дууг дуулан ижий шүтээнээ магтан дуулахыг уриаллаа.
“ТВ Коктейль” хамтлагийнхан дэлгэцийн бүтээлээ удахгүй нээх гэж байна. “ОМАРЫН ЭРЭЛД” адал явдалд инээдмийн уран сайхны киноны зураг авалтаа эхэлжээ. Тус киноны зураг авалтын 40 хувийг БНСУ-д авсан бөгөөд зохиолыг жүжигчин Б.Энхбаяр бичиж ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж, продюссероор С.Жавхлан,Э.Цолмонбаяр зураглаачаар “Логик” фильм студийн Э.Нэргүй, хөгжмийн зохиолчоор “Ертөнц” цомгийн зохиолч Г.Онон нар ажиллажээ.
“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөр, “Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг нар телевизийн дэлгэцнээ 10 хоногийн турш өрсөлдсөн юм. Тодруулбал, Тэд “МN-25 дугаар суваг” телевизийнхний бэлтгэн үзэгчдийн хүртээл болгож байгаа реалити ” Хорин нэгэн мянга” шоунд оролцож, ялагчаа тодруулллаа.
“Ээж минь дээ” дууг найман настай балчраас эхлээд наян настай буурлууд хүртэл аялах дуртай. 1980-аад оны сүүлчээр олонд түгсэн энэ дууны шүлгийг соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ч.Дагвадорж бичиж, ая зохиогч, дуучин С.Цэрэнчимид аялгуу зохиожээ. “Ээж минь дээ” хэмээх энэ дуу ээжийн тухай дууны арвин сан хөмрөгийг баяжуулсан сайхан бүтээл болсон гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу.
Mekh ZakhQ – Ичинноров
Дуурийн дуучин, балетийн жүжигчин бүрийн мөрөөдлийн тайз Москвад бий. Мэдээж энэ бол Их театр. Нэр нь хүртэл сүрлэг энэ театрын тайзнаа 1960-аад онд анхны Монгол дуучин хөл тавьж, тэр ч бүү хэл П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Греминий дүрд дуулсан байдаг.
Нийслэл Улаанбаатар хотын түүхт 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлч хамт олон “Жи Энтертэйнмент”, UBS телевизийн “Universe Best Songs” төслийн шилдэг уран бүтээлчидтэй хамтран “UB I love you” буюу “Үйлсийн сайхан Улаанбаатар” орчин үеийн мюзиклыг өнөөдөр буюу 2014 оны 10 сарын 27-ны өдөр Улаанбаатар Чуулгын тайзнаа нээх гэж байна.
Дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд энэ жил ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс Архивын ерөнхий газрын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төвтэй хамтран “Зураг түүхийн гэрч” нэртэй баримтат гэрэл зургийн уралдаан зохион байгуулж өнөөдөр шалгаруулалтын үйл ажиллагаа Үндэсний төв архивын үзэсгэлэнгийн танхимд 16:30 цагт болно.
Нэгэн цагт залуусыг байлдан дагуулж явсан “Номин талст” хамтлагийнхан хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарласны эцэст дахин цомог гаргажээ. Мөн тэд энэ сарын 29-нд “Мишээл экспо” төвд “NOMINTALST UNPLUGGED SHOW CONCERT” тоглолтоо хийхээр бэлтгэж байна.
