Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Гэсэржавын Пүрэвдоржийг Монгол Улсын соёл урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан, нийслэлийн иргэдийг соён гэгээрүүлэх их үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн өргөн барьсан саналыг үндэслэн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 120 дугаар тогтоолоор нийслэлийн 15 дахь “Хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө.
Зохиогч: Урлаг
375 тэртээх Эсгий хотоос орчин үеийн Улаанбаатар хот болтол хөгжүүлэхэд өөрийн бүтээлч хувь нэмэр, хичээл зүтгэлээ зориулж, бүтээн байгуулалтын манлайд явсан ахмадууд, олон улсын байгууллагууд, хандивлагчдад чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус 32 асрамж, халамж үйлчилгээний төвийн 1000 гаруй хүүхдүүдэд нийслэлийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн 375 жилийн ойн баярын бэлэг гардууллаа.
“ТВ Коктейль” хамтлагийн залуус “ОМАРЫН ЭРЭЛД” адал явдалд инээдмийн уран сайхны киногоо үзэгчиддээ толилуулахад бэлэн болжээ. Энэхүү киноны зураг авалтын 40 хувийг БНСУ-д авчээ. Солонгос улсад авсан зураг авалт нь албан ёсны зөвшөөрөлтэйгээр хийгдсэнээрээ онцлог бүтээл болж буйгаа дуулгасан юм.
Цагийн зүү чаг хийн урагшилна. Бүсгүй байн байн санаа алдан цагийн зүү ширтэн,орцонд чимээ гарах бүр хаалга руу очин дурангаар харна. Гэвч тэр ирсэнгүй. Үүр гэгээртэл нойргүй хүлээсэн бүсгүй тэсвэр алдан зүүрмэглэх мөчид хаалга торхийн дуугарч тэр орж ирлээ. Гэхдээ түүний бие нь ирсэн боловч бүсгүйг гэх сэтгэлээ хаа нэгтээ гээгээд иржээ.Чимээгүйхэн алхсаар орж ирээд хажууд нь цаашаа харан хэвтэх түүнийг хараад бүсгүйн нойр сэргэв. Үүрийн гэгээ нээлттэй салхивчаар алгуурхан тусахад хажууд нь хэвтэх тэр эрийн мөрөн дээр арилгаж амжаагүй уруулын будаг тамгалсан юм шиг дурайна. Бүсгүй аажуухан түүн лүү дөхнө. Урьд нь нарийхан мэт санагддаг ор нь түүнд маш өргөн мэт түүнд хүрэх нь ихээ хол мэт санагдана.
Нийслэл Улаанбаатар хотын түүхт 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлч хамт олон “Жи Энтертэйнмент”, UBS телевизийн “Universe Best Songs” төслийн шилдэг уран бүтээлчидтэй хамтран “UB I love you” буюу “Үйлсийн сайхан Улаанбаатар” орчин үеийн мюзикл 2014 оны 10 сарын 27-ны өдөр Улаанбаатар Чуулгын тайзнаа нээлтээ хийлээ.
Амьд хөгжим сонирхогч залуус та бүхэнд зориулан `ROCK ON` арга хэмжээг The Atlantics хамтлагийн зүгээс цуврал болгон зохион байгуулахаар төлөвлөөд байгаагийн эхний арга хэмжээ `ROCK ON` Vol.1 – HALLOWEEN LiVE PARTY нэрийн дор болох гэж байна.
Жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ буюу Мөөжигийг кино сонирхогчид андахгүй сайн танина. Тэрбээр “Помогите Нам 1, 2”, “Хайрын рекорд”-д кинонд тоглож үзэгчдээс чамгүй үнэлгээг авсан. Нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж байгаа “Тусгай ажиллагаа” инээдмийн уран сайхны кинонд тоглосон Мөөжиг киноныхоо нээлтэн дээр “Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулсан юм.
Гадаадад багагүй хугацаагаар ажиллаж, амьдарч байгаад ирсэн дуучин Р.Лхамаа анхны бие даасан тоглолтоо 5 настай Номуундалай хэмээх охинд амьдрал бэлэглэх их үйлст зориулж байсан билээ. Тэгвэл мисс дуучин хэмээн олноо алдаршсан дуучин Лхамаа 11 сарын 08-нд “Strings club”- д “Lhamitone Evening” нэртэй тоглолтоо хийх гэж байна. Энэхүү тоглолтонд 70,80,90-ээд оны Англи, Орос, Монгол хит дуунууд, амьд хөгжмийн хамтлаг, Jazz, Blues, Pop, Country, country rock дуунуудь дуучны өөрийн уран бүтээлээс эгшилэнэ.
Дууны, дуурийн орон Оросын хязгаар нутаг, Буриадын Агинск хотод болсон дуурийн гоцлооч, жүжигчин, найруулагч, багш, ЗХУ-ын Ардын жүжигчин, Монгол туургатны бахархалт уран бүтээлч Лхасран Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XI уралдаан боллоо. Уг уралдаанд УДБЭТ-аас таван дуучин оролцсон бөгөөд УДБЭТ-ын дуучин Самбуугийн Батчимэг түрүүлсэн байна. Лхасран Линховоины нэрэмжит олон улсын уралдаанд нийт 70 дуучин оролцсон бөгөөд С.Батчимэг ийнхүү авъяас, ур чадвараараа ялгарч, тэргүүн байрыг эзэлсэн байна.
