Зохиогч: Урлаг

“One direction” хамтлагийн удахгүй гарах дөрөв дэх цомогт багтсан “Steal my girl” дууны клипийг алдартай найруулагч, жүжигчин Дэнни Дэвито найруулжээ. Харин уг клипэнд манай сумоч У.Бямбажав тоглосон байна. Тэрээр Лос Анжелесийн элсэн цөлд тус хамтлагийн дуучин Заян Маликтай барилдаж буйгаар клипэнд гардаг юм байна.

Read More

Монгол Улсын Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын “Захиа” дууны клипээр гараагаа эхэлж, МҮОНТ-ийн “Хэцүү анги” киноны Билгүүний дүрээр үзэгчдийн эчнээ танил болсон жүжигчин М.Наранмөнх удам залгасан авьяасаа “Ахан дүүс”, “Тэнгэрийн хүү”, “Миний ах атаман” зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдэд чадварлагаар харуулаад байгаа.

Read More

25-р суваг телевизээс зохион байгуулдаг “Making the Band” төслийн хүрээнд Anemone, Extacy хамтлагууд төрөн гарсан. Эдгээр хамтлаг нь дан охидын хамтлаг байсан бол гурав дахь төслөөс эрэгтэй, эмэгтэй гишүүдтэй холимог хамтлаг төрөн гарсан.

Read More

Одоогоос 30-аад жилийн өмнө 13-хан настай жаахан охин Япон улсыг зорьж, хүүхдийн цовоо цолгиун хоолойгоор эхийн ачлал хайр хийгээд дэлхий ээжийн энэрэл хайрын тухай ухаарал уяралын дуу аялан хоёр улсын хооронд сүмочдоос өмнө гүүр барьсныг та бүхэн санаж байгаа биз ээ.

Read More

“Шинэ үе” продакшны захирал, МУГЖ Н.Ариунболдтой цаг үеийн байдлаар ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэндийг хүргье. “Шинэ үе” продакшн тоглолтоо МҮЭСТӨ-нд үргэлжлүүлэн тоглож байгаа юм байна. Тоглолтынхоо талаар?

-Танай сайтын уншигчдад юуны түрүүнд энэ өдрийн мэндийг хүргье. “Шинэ үе” продакшн “Жинхэнэ Жентельмен” гэртээ байдаг намар цагийн шоу тоглолтоо үзэгчдийн хүртээл болгоод уран бүтээлээ үзэгчиддээ хүргэж байна.

Read More

2001 онд Дундад улсад байгаа бүх монголчуудын дунд “Мөнх Тэнгэр” яруу найргийн наадам болжээ. Тэрхүү наадамд Алшаа Зүүн хошууны яруу найрагч Тө.Энххад “Тэнгэрийн ботго” шүлгээрээ түрүүлсэн ажээ. Алшаа хошууны төр засаг, түмэн олон ихэд бэлэгшээн өөрийн хошуундаа яруу найргийн нэгэн үйл явдал хийхээр шийдэн, нэрийг юу гэж өгөх талаар олноороо хэлэлцсэн байна. Алшаа нутаг бол бүх Монгол улсад тэмээгээрээ алдартай бөгөөд өдгөө зургаан түмэн тэмээтэй учир тэрхүү наадмаа “Тэнгэрийн ботго” хэмээн нэрийдэхээр шийджээ. Ийн 2002 онд “Тэнгэрийн ботго” наадмаа зөвхөн Алшаа нутагтаа анхлан зохион байгуулж, улмаар бүх улс даяар зохион байгуулдаг болсноор Дундад улс дахь Бүх монголчуудын хамгийн том яруу найргийн наадам болсон түүхтэй аж.

Read More

ZAYA ,Tempo, C/Mixx/ нарын цоо шинэ уран бүтээл болох “MILD” дууг “E studio” -ийн хамт олон бүтээжээ. Тэдний шинэлэг өнгө аяс бүхий шинэ уран бүтээл танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Та бүхэндээ “MILD” дууны клипийг хүргэж байна.

Read More

Нийслэл Улаанбаатар хотын түүхт 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлч хамт олон “Жи Энтертэйнмент”, UBS телевизийн “Universe Best Songs” төслийн шилдэг уран бүтээлчидтэй хамтран “Үйлсийн сайхан Улаанбаатар” буюу “UB I love you” хэмээх орчин үеийн мюзиклыг 2014 оны 10 сарын 27, 28, 29-ны өдрүүдэд 19:00 цагаас Улаанбаатар Чуулгын тайзнаа толилуулахаар бэлтгэл хангагдаад байна.

Read More

Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойд зориулан “Миний Улаанбаатар” хэмээх нийтийн дуучдын нэгдсэн тоглолт энэ сарын 24-ны өдөр, 19 цагаас, Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа тоглох гэж байна.

Read More

Монголын хошин урлагийн авьяаслаг жүжигчдийн төлөөлөл бол жүжигчин Аси буюу Р.Алтансүх. Тэрбээр жүжиглэхээс гадна сайн найруулагч гэдгээ “Хунгийн сүүлчийн дуу” дэлгэцийн бүтээлээ харуулан үзэгчдээс өндөр үнэлгээг хүртсэн. Өмнө нь хэд хэдэн уран бүтээлд туслах болон ерөнхий найруулагчаар ажиллаж байсан билээ.

Read More