Дуучин Пинк урлагийн ертөнц дэх ганцаарчилсан карьераа өндөрлөлөө. Тэрбээр 16 жил бие даасан уран бүтээл хийсэн байна. Саяхан дуучин бүсгүй Жимми Киммелагийн телевизийн шоунд оролцох үеэрээ “Би ганцаарчилсан карьераа өндөрлөж Пинк гэдэг нэрийг дахин ашиглахгүй.Гэхдээ дуу хөгжмөө орхихгүй. Хөгжимчин Даллас Гринтэй хамтран “You and Me” хамтлагийг байгуулсан. Цаашид Алиша Мур гэдэг жинхэнэ нэрээрээ уран бүтээлээ туурвина” хэмээжээ.
Зохиогч: Урлаг
“Andra model management” шинэ элсэлтэндээ урьж байна. Андра сургалтад суралцаж өөртөө байгаа давуу талаа олж түүнийгээ баяжуулж дахин давтагдашгүй,үлгэр жишээ хэн нэгэн болоход тань Андрачууд үнэн сэтгэлээсээ туслах болно.Хичээл 10 сарын 25-нд эхлэх тул та яараарай. Бидний гэр бүлийн нэгэн хүндтэй гишүүн болохыг урьж байна. Та бүхэн мэдээллээ 91006002,96092112 дугааруудаас лавлана уу!
Амеркийн кино зураглаачдын холбооноос зохион байгуулдаг олон улсын кино зураглаачдын сургалт АНУ-ын Лос Анжелас хотноо буюу Холливудад гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй. Уг сургалтанд манай залуу уран бүтээлчдийн төлөөлөл зургийн найруулагч Д.Ангараг оролцож байгаа ажээ. Эл сургалт нь аравдугаар сарын 20-нд эхэлсэн бөгөөд 24-нд дуусах юм байна. Манай залуу уран бүтээлчийн хувьд тус сургалтанд хоёр дахь удаагаа оролцож байгаа гэнэ.
Төрийн соёрхолт, дуучин Д.Болд бие даасан уран бүтээлийн 11 дэх R&B поп урсгалын цомгийн танилцуулга болох “BOLD UNPLUGGED NIGHT” тоглолтоо өнгөрсөн жил хийсэн билээ.
Монголын мянга мянган үзэгчдийг байлдан дагуулж, тэдгээрийн хүсэн хүлээн байж үздэг хошин урлагийн хамтлаг продакшнуудын нэгдсэн шоу тоглолт ирэх сард буюу 11 сарын 09-нд 19:30 цагаас Улаанбаатар паласын концертын их танхимд тоглохоор товоо зарлалаа.
Түүхийг сөхвөл Halloween гэдэг нь Hallowe’en гэсэн үгнээс гаралтай бөгөөд товчоор хэлбэл All Hallows” Even буюу Бүгд тэгш тэнцүү тахин шүтэх ёслол гэсэн утгыг илэрхийлдэг ба бүр богинохоноор “Үдэш” гэсэн утгыг илэрхийлсэн үг юм.
Энэ нь Эртний Английн Бүх хутагтны өдөр буюу 11 сарын 1 ний өмнөх өдөр нь болдог ёслол гэж хэлж болно. Уг өдөр Католик шашины тэргүүнүүд ёс заншилаа даган ёслол үйлдэж , энгийн иргэд янз бүрийн хувцас өмсөн өөрсдийнхөө дураар цэнгэн нааддаг байна. Nicholas Rogers хэмээх гэгээнтэн “аман зохиолчид Ромын Паранталияа гэх үхэгсдийн ертөнцөд тахил өргөх баяр наадмийг жил бүр яг нэг өдөр тэмдэглэдэг байсaн”*-ыг бичиж үлдээсэн байдаг.
Өчигдөр Хэвлэлийн Хүрээлэн дээр болсон нийт хэвлэл мэдээллийн 25 байгууллагыг оролцуулсан “Бид гэртээ ирлээ” хэвлэлийн бага хуралд ССАЖЯ-ны дэргэдэх“ Палеонтологи, археологийн музейн шинэчлэл” төслийннэгжийн удирдагч С. Урантөгс, төслийн ОНХА-ны ажилтан М. Мөнхтуяа, Нийслэлийн Замын Цагдаагийн газрын хөдөлгөөн Зохицуулах хэлтсийн дарга Хурандаа Б.Батболд нар оролцлоо.
Морин хуурын Батчулуун гэхээр Монгол бүү хэл дэлхий тэр чигээрээ танина. Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, уран сайхны удирдагч, Ардын жүжигчин, профессор Цэндийн Батчулуунаар Монголыг, Монголын соёл урлагийг дуурсдаг олон мянган үзэгч хилийн чанадад бий. Тиймээс ч Ардын жүжигчин Н.Жанцанноров “Ц.Батчулуун бол соёлын том зүтгэлтнээс гадна Монголоо монголоор нь авч үлдэх гэж яваа эх оронч” гэж тодорхойлжээ. Ийн эх орныхоо нэрийн хуудас болон дарцаглаж яваа эх оронч хүү өвчин гэх аюулт дайсны өмнө өвдөг сөгджээ.
ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Соёл, спорт, аялал, жуулчлалын яам, Богд хааны ордон музей хамтран Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Сарьдагийн хийдийн тууринд авран хамгаалах малтлага судалгааны ажлыг 2014 оны 8-9 сард хийж гүйцэтгэлээ. Олон түмний нэрлэдгээр Сарьдагийн хийд гэж алдаршсан боловч энэ нь анхдугаар Богд, Өндөр Гэгээн Занабазарын өөрийн барьж байгуулсан Рибо гэжайлин хэмээх хийд юм. Өндөр Гэгээн энэ ордонд 20 наснаас 50 хүртлээ 30 жил амьдарсан ажээ.
Хамгийн олон уран бүтээлчдийг нэгтгэж чадсан “Давхар цохилт” инээдмийн уран сайхны киноны шуугиан намжаагүй байна. Чамгүй өндөр борлуулалттай эл бүтээлийн нэгэн шинэ дуу нь “Камертон” хамтлагийнханыг буцаан нэгтгэх бололтой.
