Зохиогч: Урлаг

Энэ сарын 22-нд нээлтээ хийх “Тусгай ажиллагаа” киноны зураг авалтын үеэр жүжигчин М.Баярмагнай зураг авалтын талбайг үг дуугүй орхиж явсан ажээ. Энэ талаархи бичлэг youtube-д байршсан бөгөөд энэ талаар киноны уран бүтээлчдээс тодруулахад тайлбар өгөөгүй юм.

Read More

МУХТеатр нь 66 дахь жилийн намар цагийн үзвэрийн нээлтээ 10-р сарын 11-ээс эхлэн нээх гэж байна. Тэд сүүлийн 5 жил намар намартаа хөдөө орон нутгийн хүүхэд багачуудад хүрч уран бүтээлээ толиулдаг байсан бол энэ жил хотын хүүхэд багачуудадаа “Хүүхэлдэйн театртай танилцаарай буюу багц жүжгүүд”-ийн аянаа эхэлж байна. Уг аяны хүрээ нь 3-7 насныханд зориулсан “Хүүхэлдэйн жүжгийн багц, 8- дээш насныханд зориулсан “Хүүхдийн жүжгийн багц” гэсэн ангилалтай ба, Хүүхэлдэйн жүжгийн багцад:

Read More

Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын шинэ уран бүтээл “Сүүлчийн шөнө” уран сайхны кино энэ сарын 10-нд нээлтээ хийхээр товоо зарласан. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй тус киноны албан ёсны хэвлэлийн хурал өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд боллоо.

СГЗ Ш.Гүрбазарын зохиол болох тус кино нь хүний амьдралын гурван үеийн хайр дурлалыг харуулах бөгөөд анхны хайр, амьдралд ямар үнэ цэнэтэй, хүний амьдралыг тэтгэгч хүч нь болсон хайр, зүрх бүхний гүнд удаан оршиж байдгийг өгүүлэх аж.

Read More

Монгол улсын тусгаар тогтнолд үнэтэй хувь нэмэр оруулж, Монголчуудын зүрх сэтгэлд бахархан дуурайх хүний нэг болсон дилав хутагт Жамсранжавын дурсгалд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнг “Аригүмедиа” компани, Улаанбаатар хотын музей, “Дилав хутагт жамсранжав нийгэмлэг” ТББ хамтран зохион байгуулж байна.

Read More

Газрын хөрсөнд олуулаа ургасан мод шиг би андтай хүн
Гангийн халуунд хагдардаг өвс шиг би андгүй хүн
Галзуу эрчлэх хорвоод намайг түшдэг би андтай хүн
Ганьхарч ганхаад явахад намайг түлхдэг би андгүй хүн

Read More

Дэлхийн шилдэг кинонуудыг эх орондоо тольдох боломж маршаанаас эхлэн тохиох нь ээ. Энэ бол “Улаанбаатар Олон Улсын кино наадам-2014” юм. Уг наадмыг ССАЖЯ, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газар, Туркийн Элчин Сайдын яам, Монголын Урлагийн зөвлөл болон Монголын Кино урлагийн зөвлөлтэй хамтран энэ сарын 8-12-ний хооронд нийслэл хотноо “Тэнгис” кино театрт зохион байгуулах гэж байгаа билээ. Өнгөрсөн жилээс зохион байгуулж ирсэн тус наадам энэ жил хүрээгээ тэлэн үзэгчидтэй ийнхүү уулзах нь ээ.

Read More

УДБЭТ-ын уран бүтээлийн 52 дахь улирлын нээлтийн тоглолт суут П.И.Чайковскийн “Хунт нуур” балетийн хан хүүгийн дүрд 12-ны өдөр тоглох балетийн гоцлооч О.Ганцоожтой ярилцсан юм.

-Театрын улирал эхэллээ. Сонгодог урлагийн үзэгчид театрын нээлтийг тэсэн ядан хүлээдэг. Гоё дуурь, балет үзэх гэхийн сацуу хайртай уран бүтээлчдийнхээ тоглолтыг үзэхсэн гэхээс хоног тоолдог. Үзэгчдийн хайртай уран бүтээлчдийн тоонд таны нэр багтаад багагүй хугацаа өнгөрлөө. Тиймээс таныг фэнүүдтэй тань уулзуулж байгаадаа баяртай байна. Та сайхан амраад ажилдаа оров уу?

Read More

“UB Colden Cup-2014” бүжгийн тэмцээн энэ сарын 25, 26-нд Ус сувгийн удирдах газрын спорт зааланд болох гэж байна. Уг тэмцээн нь хосын, соло, формэйшн, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ ангилалаар шилгүүдээ тодруулах юм байна.

Read More