Улаанбаатар чуулгын концертын их танхимд 2014 оны 10 сарын 10 – нд 19 цагаас амьд хөгжмийн “LET ROCK RULE” тоглолт болох гэж байна. Энэхүү тоглолт нь Coke’n beat /2013/ наадмын ялагч “REC ON ” /Г.Дөлгөөн, Б.Бэлгүүн, Б.Цэнд, Ц.Баасандорж, Ж.Нямхүү/ хамтлагийн анхны бие даасан тоглолт юм.
Зохиогч: Урлаг
МУГЖ Б.Ганчимэгийн уран бүтээл “Хилчний вальс” дуу
Найруулагч Н.Наранбаатарын шинэ уран бүтээл “Сүүлчийн шөнө” уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байгаа билээ. СГЗ Ш.Гүрбазарын зохиол тус кино хүний амьдралын гурван үеийн хайр дурлалыг харуулах бөгөөд анхны хайр, амьдралд ямар үнэ цэнэтэй, хүний амьдралыг тэтгэгч хүч нь болсон хайр, зүрх бүхний гүнд удаан оршиж байдгийг өгүүлэх юм байна.
Өмнөд Хятадын Наннинь хотноо есдүгээр сарын 17-аас 09-р сарын 27-ний хооронд болсон олон улсын мэрэгжлийн супер моделийн тэмцээнд манай орны бүсгүйчүүд амжилттай оролцоод ирлээ.
Жирийн нэг наалддаг туузыг жинхэнэ урлагийн бүтээл болгож хувиргадаг уран гартай энэ эрхэм бол Голландын стрит артист Макс Зорн / Max Zorn юм.
Амстердам хотын гудмуудаар түүний зурсан маш олон сонирхолтой зургууд бий. Гэвч эдгээр зургууд нь шөнө оройн цагаар хүмүүст үзэгдэх нь ховор байдаг байжээ. Тийм учраас гудамны гэрэлд тодрон харагддаг STREET ART хэрэгтэйг анзаарснаар ийнхүү скочоор бүтээл туурвих болсон байна.
Тэрбээр наалддаг туузыг дээр дээрээс нь нааж илүүдэл хэсгийг нь хутгаар зүсэж авах хэлбэрээр янз бүрийн өнгө сүүдрийг бий болгож эдгээр “гайхалтай” зургуудаа бүтээдэг юм.
Жил бүр уламжлал болон БНЭУ-ын Дармасала хотод 2012 оноос эхлэн зохиогдож буй монголчуудад зориулсан Далай багшийн номын айлдварын тов гарлаа. 2014 оны 12 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд Дээрхийн гэгээн XIV Далай багш монголчуудад зориулан өөрийн морилон буй Дармасала хотноо шарын шашныг үндэслэгч Богд Зонхава ламын “Ламрим-чэнбо” буюу “Их бодь мөрийн зэрэг” номыг тайлбарлан айлдаж, маань мэгзэмийн лүн, ван жинан хайрлахаар боллоо.
“Мөрөөдлийн театр”-ын залуу жүжигчин Батушка буюу Т.Баттулга фэйсбүүкийн идэвхитэй хэрэглэгч төдийгүй түүний постолсон зураг бүхэн нь түүх өгүүлэхүйц сонирхолтой байдгаараа онцлог юм. Ингээд та бүхэндээ түүний зургийн цомгоос хүргэж байна.
Дуулиан тарих дуртай дуучин Лэди Гага өдгөө Европын хотуудаар аялан тоглолттой явж байгаа билээ. Цаг зав маш бага байгаа ч тэрбээр өөрийн шивээс хийдэг хүнтэй уулзаж, ээлжит шивээсээ хийлгүүлж амжжээ.
Сүүлийн үед хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой сайн, муу олон мэдээлэл гарах болсон. Үүнтэй холбоотой бид МУБИС-ийн Урлаг биеийн тамирын сургуулийн багш Л.Доржжавтай уулзаж ярилцлаа.
Оросын нэртэй уран гулгагч Юлия Антипова одоо 16 настай ч ердөө 25-хан кг болж туржээ. Юлия эхлээд ганцаараа гулгадаг байсан бол хэдэн жилийн өмнөөс л хостой болж 2014 оны уран гулгалтын дэлхийн аваргын тэмцээнд Нодар Майсуразетай хамт орон наймдугаар байр эзэлсэн юм.
