Зохиогч: Урлаг

“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Т.Баттулга буюу Батушкагийн гол дүрийн бүтээсэн “Эх орон дуудаж байна” дэлгэцийн бүтээл өнгөрөгч долоо хоногоос эхлэн кино театруудын дэлгэцнээ гарч эхэлсэн билээ. Уг киног Халх голын дайны ялалтын 75 жилийн ойд зориулан “А-Артист” продакшн, “Од” кино театрын хамтран бүтээсэн аж. Түүхэн киноны зохиолыг найруулагч В.Агар бичжээ. Киноны продюссерээр жүжигчин, найруулагч Т.Алтантуяа, залуу уран бүтээлч С.Очирхуяг, найруулагчаар нь В.Агар, зургийн найруулагчаар Д.Ангараг зэрэг чадварлаг уран бүтээлч тус кино багт багтаж ажилласан байна.

Read More

Энэ зураг дээрх эмэгтэйг мисс Б.Бадамцэцэг гэдгийг та бүхэн таньж байгаа биз ээ. Тэгвэл МҮОНТ-ийн уран бүтээлчдийн бүтээсэн “Хэцүү анги” кинонд даруухан Гэрлээ гэх охины дүрээр олны танил болсон мисс бүгсүй нь хурим өнөөдөр Монгол шилтгээнд болж байна. Түүний хайртай залууг А.Алтаншагай гэдэг. Гал голомтоо бадрааж буй залуу хосууддаа уншигчдынхаа өмнөөс аз жаргал хүсье.

Read More

Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд Монгол Улсад Оросын соёлын жил болон Оросын IV кино өдрүүдийг тэмдэглэж эхлээд байна. Тус кино өдрүүдийн хүрээнд орчин цагийн Оросын кино урлагийн шинэ бүтээлүүдийг олон нийтэд толилуулахаар бэлтгэжээ.

Read More

Өнгөрсөн хичээлийн жилд Сонгинохайрхан дүүрэгт байгуулагдаж олны талархлыг зүй ёсоор хүлээгээд байгаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаагийн нэрэмжит “Авьяас” хүүхдийн ордон дараах ангиудад 2014-2015 оны хичээлийн шинэ жилийн элсэлтээ авч эхэлжээ.

Read More

“СИТИ” дээд сургууль болон БНСУ-ын СеоКеон их сургууль 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн компьютерийн график дизайн, хувцас дизайн, гоо сайхны ангиуддаа хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр:

Read More

Бороо салхитай болзоонд яваад үүлэн цаагуур нуугдчихаж
Болжмор үүрээр үүрээ орхиод нарлуу нисээд одчихож
Болзолт зүрхний тольтон дээгүүр амраг минь ирээд буцчихаж
Бодолд хээлсэн солонгон туяа гунихаас залхаад замхарчихаж

Read More

Зочныг маань Аюушийн Дашхуяг гэдэг. Уран бүтээлчийнх нь хувьд хүмүүс Дашер гэдэг нэрээр нь илүү таних болов уу. 1996 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг уран дархан, 1998 онд СУИС-ийг зураач мэргэжлээр төгсгөсөн тэрээр 2008 оноос хойш уран зохиол бичихээр сонирхон, зургийн зотон, бичгийн цаас хоёрыг хоршуулж иржээ.

Read More

Ойрын өдрүүдэд СТӨ хөл хөдөлгөөн ихтэй байна. Учир нь гэвэл Монголын хошин урлагын Х ТҮЦ Продакшны “Амьдрал чиний төлөө” шоу тоглолт тэнд өдөр бүр үзэгчдийг хуйлруулж буй гэнээ. Бүтэн зуны турш амралт зугаалга, хөдөө гадаа гээд үзвэр үйлчилгээнээс хол байсан үзэгчид маань ёстой л цангасан юм шиг үзэж байх нь тэр ээ.

Read More