Зохиогч: Урлаг

МУСТА, дуучин Л.Оюунчимэгийн анх дуулснаар хүрч байсан “Арав дахь хавраа үдье” дууг хүргэж байна. Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын үгийг нь бичиж, Урлагийн гавъяат зүтгэлтэн, Хөгжмийн зохиолч Ш.Эрдэнэбатын аяыг нь хийснээр энэ гайхамшигтай дуу төрсөн түүхтэй. Энэ дууг анх 1968 онд 16 насандаа дуучин Л.Оюунчимэг Монголын Радиод гитартайгаа дуулж, бичүүлж байжээ.

Read More

П.Лхагвасүрэнгийн шүлэг, А.Төгсжаргалын хөгжим МУГЖ С.Жавхлангийн анх амьдруулсан “Алсад суугаа ээж” дуу Зүүн хойд Азид нэгэнт танигдсан бүтээл болж чаджээ. Ингээд та бүхэндээ “Алсад суугаа ээж” дууны Вьетнам хувилбарыг хүргэж байна.

Read More

Монгол залуучууд гадны зах зээл дээр гарч, эх орныхоо нэр хүндийг өргөж, бас ч гэж чамлахааргүй амжилт гаргаж байгаа. Жүжигчин Анхням, Амарсайхан нар Холливудын найруулагч нарын хараанд өртөж, чамгүй өндөр хөлстэй гэрээ хэлцэл хийж чадсан.

Read More

. Өнөөдөр дуучин С.Сэрчмаагийн төрсөн өдөр тохиож байна Дуучин Сэрчмаа 1982 оны 8 сарын 14 – ны энэ өдөр хорвоод мэндэлжээ. Тэрбээр анх “Эрх саран” дуугаар олны танил болсон. Үүнээс хойш “Хаа ч цуг”, “Дурлал”, “Сүүлчийн хавар”, “Сэтгэл буруугүй”, “Үүрд минийх гэж амлаач” зэрэг дуугаа амилуулж сонсогчидын хайртай дуучдын тоог нэгээр нэмэгдүүлсэн юм. Одоогоор дуучин маань “NB & Sally” нэвтрүүлгээр үзэгчдийг байлдан дагуулаад тун завгүй яваа юм.

Ингээд уншигчдынхаа өмнөөс түүнд төрсөн өдрийн мэнд хүргээд уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөж байна.

Read More

БНСУ-ын “Wonjin beauty medical group”–ээс зохион байгуулсан фото моделийн тэмцээнд шалгарсан Ганбууш буюу Н.Ган-Одын хагалгааны дараах, өмнөх гэрэл зургууд олон нийтэд дэлгэгдлээ.

Read More

Хошин урлагийн “Шинэ үе” продакшинд харьяалагддаг жүжигчин Г.Ундармааг хамтлагаасаа гарсан гэх мэдээлэл цацагдаж нэлээд шуугиан тарьсан. Саяхныг хүртэл энэ талаар юу ч хэлээгүй явсан тэрбээр ийн ярьжээ. “Уран бүтээлээсээ түр чөлөө авсан. Гэхдээ тайзаа орхисон юм биш. Удахгүй шинэ уран бүтээлээрээ мэндчилэх болно” гэсэн юм. Ингээд та бүхэндээ жүжигчин Г.Ундармаагийн шинэхэн зурагнуудаас түүвэрлэн хүргэж байна.

Read More

МЗЭ-ийн шагналт яруу найрагч, “Болор цом”-ын эзэн А.Эрдэнэ-Очир Бүгд найрамдах Македон улсын Струга хотноо болох дэлхийн яруу найргийн 53 дугаар их наадамд оролцохоор болжээ. Өмнө нь энэ наадамд манай улсаас яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Г.Аюурзана, Дан.Нямаа, Ц.Бавуудорж, зохиолч Б.Золбаяр, нэрт гүүш Ж.Гэндэндарам, “Болор цом” наадмын тэргүүн шагналт, модернист яруу найрагч Б.Галсансүх нар оролцож байсан юм.

Read More

Монголын соёл, яруу найргийн академиас “Тэнгэр, нар, түншлэл” нэртэй Монгол, Япон уран бүтээлчдийн хамтарсан каллиграф буюу уран бичлэгийн үзэсгэлэн Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн тахимд энэ сарын 20-нд нээлтээ хийнэ.

Уг үзэсгэлэнг Монгол улс, Япон улсын хооронд соёлын харилцаа эхэлсний 40 жилийн ойд зориулж байгаа бөгөөд Япон улсын нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд тус үзэсгэлэнд оролцох гэнэ. Тухайлбал, тус улсын Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газар, парламентын 30 гишүүн уг үзэсгэлэнд оролцохоор каллиграф бичиж байгаа тухай мэдэгджээ. Үүний дотор Ерөнхий сайд Шинзо Абэ, Гадаад Хэргийн сайд Ф.Кешида нар оролцоно гэж зохион байгуулах хорооноос мэдээллээ. Үзэсгэлэнг Японы талд зохицуулах ажлыг эрх баригч Либерал ардчилсан нам дах бүлгийн ахлагч Н.Хаяаши Мото ахалж буй бөгөөд одоогийн байдлаар Ерөнхий сайд асан Ю.Хатуяама, Парламентын зөвлөлүүдийн танхимын дарга Эда Хаски зэрэг хүмүүс бүтээлээ ирүүлээд байна.

Read More

БНХАУ-ын Чин Хуа их сургуулийн Дүрслэх урлагийн тэнхимийн профессор, тус улсын Урчуудын эвлэлийн гишүүн, зураач Чэн Хуй, Хятадын орчин үеийн бэхэн зургийн нэрт мастер, зураач Ү Шүнь нартай ярилцлаа. Тэд ССАЖЯ, Монголын Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын үндэсний нийгэмлэгийн санаачилгаар манай улсад хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй Хятадын орчин үеийн дүрслэх урлагийн үзэсгэлэнд оролцож бүтээлээ толилуулсны зэрэгцээ говийн аймгуудад болсон “Хөх сондор” аялалд оролцоод буцах гэж байна.

Read More