Би орон дээрээ 1 цаг болохыг хүлээгэд хэвтэж байлаа. 1 цагаас эмнэлгийн хоол ирдэг юм л даа дасчижээ. Би уг нь эмнэлгийн орон дээр хоол хүлээгээд хэвтэж байхаар хүн биш хэзээ ч өөрийгөө ийм байдалд орно гэж бодоогүй, бүр төсөөлөчгүй байсан. Би юу би хөөрхөн өндөр гоё биетэй гунхсан охин байсан. Мэдээж найз залуутай бид 5 жил үерхсэн. Зоригоо чамдаа хайртай шүү. Одоо тэр маань байхгүй ээ. Би түүнийгээ ороод ирж байна гэж нүдээ аниад төсөөлдөг. Тэгээд уруул дээр минь үнсээд сэрээгээд хайр нь амттай юм авчирлаа гээд л… Бас миний алаг туулай нь яасын гээд эрхлүүлдэгсэн. Одоо надад тэр хайртай биш намайг харахыг ч хүсэхгүй байгаа байх. Би өөрөө их муухай ааш гаргадаг байсан. Би чинь өөрийгөө золтой л тэнгэрийн амьтан болчлоо гээд бодож явлаа. Араас минь залуучууд их гүйдэг. Ёстой ядаргаатай ч юм шиг гос ч юм шиг…
Тэр өдөр би өдөр нь визаны зураг авахуулчаад хамаг бичиг баримтаа цэгцлээд , миатрүү утасдаж билетний захиалга өгсөн. Тэгээд юу юу авж явах билээ маргааш хэрэгтэй юмаа цуглуулнаа гээд гэрлүүгаа харьсан юм. Ирэхэд ээж маань банштай цай чанасан гэр дүүрэн сайхан байлаа. Би ээждээ визаны зургаа үзүүлэд ямар гарсан байна гээд өдрийн ажлаа тайлагнаад цайгаа ууж суулаа. Тэгээд ваннадаа халуун ус дүүргээд хөгжим сонсоод хэвтэж удахгүй явах гэж байгаадаа баярлаад инээмсэглэж байсан. Миний сонсож байсан дуу ариунаагийн үл таних эмэгтэй захидал. Оройны 9 өнгөрч байсан. Утас дуугарсан миний танилцаад нээх удаагүй байсан залуу намайг гараад ирээч уулзий шовдий гэж их л хөгжилтэй нь аргагүй ярилаа.
Эхэндээ би үгүй ээ би ядраад байна. Угааса гарахгүй гэж бодож байсан. Тэгсэн ч одоо уснаас гараад үсээ янзлаад нүүрээ будаад гээд гарах гэсээр байтал 2 цаг зарцуулна гэж бодоод залхуу хүрээд үгүй ээ гэсийн. Дахиал залгасан би утсаар ярьж байхад ээж чи гарахгүй шүү гэж үглэж байлаа. Би гэнэт бодлоо өөрчлөөд удахгүй явах гэж байгаа юм чинь гарнаа найзуудтайгаа уулзанаа шоуданаа гээд гарахаар болсын.
Тэр намайг очоод авах уу гэхэд нь би өөрөө очоё жижиг айришийн ойролцоо уулзахаар болсон. Би үсээ янзлаад нүүрээ будаад бариу жинсэн өмд намхан углааш өмсөөд бариу цагаан зара гэсэн подволко өмссөн. Бус хулхи ЛВ цүнхээ барилаа. Ээж эртхэн ирээрэй. Маргааш хамт дэлгүүр явна шүү гэлээ. Би ч удахгүй ээ явах гэж байгаа юм чинь найзуудтайгаа уулзаж болно биздээ гээд гарсан. Орцноосо гараад нэг саарал тахид суугад явлаа. Нэг банди байсан жолооч нь би доошоо хараад утсаара мсж бичээд явж байсан, тэгээд хайрлууга залгаад миний юм бүтсэн би явах гэж байгаа, одоо ингээд салийдаа гээд их л бардам муухай ярьж байсан, би ч явах гэж байгаа юм чинь сална гэсэн бодол эртнээс л байсан. Тэгээд өөр залуустай уулзаж их муухай зан гаргадаг байсан. Тэгээд ярингаа цүнхээ ухаж байтал гэнэт гэрэл гялсхийж пир пар гээд л явцан…
Би эмнэлгийн орон дээр ухаан орсон гар гипэстэй амандаа амьсгалий аппараттай, нуруу амшигтай өвдөж хөлөө мэдрэхгүй байсан бас хөдөлж чадахгүй байсан. Ингээд л миний зовлонт өдрүүд эхэлсэн. Би сэхээнд 7 хонолоо. Юу болсонг сонслоо ямар ч байсан нуруу хугарсан хөл мэдээгүй болсон өвдөлт аймшигтай их аарцаг хугарсан гар хугарсан бас намайг сэрэхэд гэдсэн дээр хагалгааны урт сорви. Би үхмээр л байсан. Эмч нар намайг их хүнд бэртэлтэй хэцүү гэж байсан. Би өвдсөндөө болоод үхүүлдэг тариа эмчээс асууж байсан. Эмч надад чиний толгой зүгээр байна бас чи хөл гараа тайруулагүй бүрэн бүтэн байна. Тиймээс тэнэг юм битгий ярь ээж чинь найзууд чинь гадаа байна. Миний ээж орж ирээд миний охин зүгээрэ ээж нь хажууд нь байна битгий айгаарай. Ээж гадаа охиныго сахиж байгаа шүү гэсэн.
Сэхээнд өглөөний 7 цаг өдрийн 1 цаг оройны 6 цагт гэрийхэнийх нь оруулдаг тэгэхдээ 30-хан минут. Зоригоо минь орж ирсийн би уйлсан. Тэгээд би долоо долоо хоногийн зайтай хагалгаанд орсон. Дандаа л төмөр хийлгэж төмрөөр хадаж эхэлсэндээ намайг. Манай эмч нар мундаг шүү. Би бүтэн 3 сар огт хөдөлгөөнгүй хэвтсэн нуруу цоорсон. Тэгээд нэг суудаг болсон. Би эмч нараас би босох уу гэж дандаа асуудаг. Миний хөл мэдээ орох уу гэдэг. Ээж маань намайг сахидаг. Зоригоо маань эхэндээ ирдэг байсан. Тэгээд намайг залуутай уулзах гэх яваад ийм юм болсон бас сүүлд хэлсэн үгнүүдэд минь их гомдсон болохоор яваандаа ирэхээ больсон. Би ээжийгээ бодоод ямар ч байсан хөл дээрэ босноо би босож хийх юм их байна би үр хүүхэд гаргаж эх хүний жаргалыг амсах ёстой гэж боддог байсан. Цаг хугацаа ч өнгөрё би хөл дээрээ боссон таягтай. Тэгэхдээ хөл маань одоо болтол мэдээ ороогүй. Өвдөгнөөсө доош мэдээ алдсан би хөлөндөө бэхэлгээ хийж байгаад явдаг. Ээжтэйгээ кордооро суга таягтай алхдаг тэгэж алхахдаа хийх юмаа ярилцаж бас хов жив ярьж хүн шоолж инээлддэг.
Одоо ээж маань рашаантын 18 үзээд инээгээд хэвтэж байна. Яг 6 сар болж байна. Цагаан сар болж байна гээд эмнэлгээс түр гар ирсэн юмаа гэртээ. 6 сар ээж минь миний хажуунас нэг ч холдоогүй намайг өвдөөд уйлахаар аргадаж, хоолын минь идүүлж шээсийг минь зааж, шалан дээр гудас дэвсээд унтдаг. 5 удаа ээж минь намайг хагалгааны өрөөний гадаа сувилагчтай хамт ортой түрж ирээд за миний охин айх юм байхгүй ээж нь гадаа нь зогсож байна гээд нулимсаа барьж яддаад зогсдогсон. Би ч уйлаад л айгаад ордог. Хагалгааны эмч нар намайг орохоор за манай мисс уйлахгүй шүү гэдэгсэн. Сэрэхэд ээж минь хажууд инээгээд сууж миний охин шингэн юм уу гээд инээж сэтгэл нь амарсан шиг суудагсан. Одоо би их сайжирсан. Шөнө өвдөж ээжийгээ сэрээж зовоохгүй шөнө нам унтана. Өглөө нь өөрөө босоод хувцасаа өмсөөд орон дээр цомбойгоод сууна. Тэгээд 2 суга таягаа тулаад палад хэсэж өгнө шүү дээ.
Зоригоо минь намайг ингээд босоод явж байгааг хараасай гэж их боддог. Их санаж уйлдаг байсан. Ээж минь миний охин ийм хөөрхөн юм чинь удахгүй гоё эдгэчинэ тэгэхээр миний охины араас залуус гүйлдэл ирнэ энэ бол түр зуурынх, ээж байхад гэдэгсэн.
Өнөөдөр шинийн нэгний орой би шиний 4-нд буцаад хэвтэнэ гэмтэлд. Бараг сар хэвтэнэ тэр үед бүр л илүү сайжирсан байна. Охидуудаа эр хүн бол зовох цагт хаяад л явдаг байхгүй юу. Өвдөөд хэвтэхэд чинь хэсэг хажууд чинь байгаад тэгээд залхаал явна. Харин чиний ээж хэзээ ч орхиж явахгүй. Ээж гэдэг бурхан шүү. Эмнэлэгийн орон дээр өнгөрүүлсэн 6 сар надад ихийг ухааруулсан… Би ээжтэйгээ хамт өтөлж ээжтэйгээ хамт урт удаан насалнаа…