Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дэлхийн яруу найргийн 53 дугаар их наадамд, яруу найрагч А.Эрдэнэ-Очир оролцоно
Нийгэм

Дэлхийн яруу найргийн 53 дугаар их наадамд, яруу найрагч А.Эрдэнэ-Очир оролцоно

Урлаг Урлаг14/08/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
fo7n1tcgrhd7qu89f79ssupj17667543082014-08-14-10-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  МЗЭ-ийн шагналт яруу найрагч, "Болор цом"-ын эзэн А.Эрдэнэ-Очир  Бүгд найрамдах Македон улсын Струга хотноо болох дэлхийн яруу найргийн 53 дугаар их наадамд оролцохоор болжээ. Өмнө нь энэ наадамд манай улсаас яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Г.Аюурзана, Дан.Нямаа, Ц.Бавуудорж, зохиолч Б.Золбаяр, нэрт гүүш Ж.Гэндэндарам, “Болор цом” наадмын тэргүүн шагналт, модернист яруу найрагч Б.Галсансүх нар оролцож байсан юм.

Харин энэ удаа А.Эрдэнэ-Очир оролцож, орон орны яруу найрагчдад зориулан англи, монгол хэлээр шүлгээ уншиж сонирхуулах гэнэ. Тэрбээр тус наадамд оролцох урилгыг өнгөрсөн долдугаар сард хүлээн авчээ. Тус наадмыг зохион байгуулагчдын зүгээс А.Эрдэнэ-Очирыг  өөрийн намтар болон таван шүлгээ англи, франц хэлээр хөрвүүлж, ирэхийг хүссэн байна. Мөн сүүлд хэвлүүлсэн уран бүтээлийг нь номын үзэсгэлэнд тавихаар болжээ.

Дэлхийн яруу найргийн наадам энэ сарын 21-25-ны өдрүүдэд болно. Дэлхийн яруу найрагчдын их чуулган нь орон орны яруу найрагчдын дундаас авьяас чадвараараа ялгарч чадсан “Алтан титэм”-ийн эзнийг тодруулдаг аж. 

Ийнхүү “Алтан титэм” хүртсэн найрагч өөрийн нэрэмжит модоо Струга хотын “яруу найргийн цэцэрлэгт хүрээлэн”-д тарьдаг юм байна. Тэрхүү цэцэрлэгт Андрей Вознесенский, Аллэн Гинзбэрг, Иосиф Бродский, Нобелийн шагналт зохиолч Шиймус Хээни, Томас Транстрүмэр нарын тарьсан модод өдгөө ч өтгөн саглагар  навчсаараа намрын зөөлөн салхийг хөглөж, найраг шүлгийн онгод хөгжөөн байдаг гэнэ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Роберт Паттинсон “The Batman: Part II”-ын тулааны хэсгүүд өмнөхөөсөө илүү хэцүү болсон гэв

02/09/2026

Гал Гадот “The Runner” кинонд тоглохдоо Том Крузээс урам авсан гэв

02/09/2026

Жорж Клуни Венецийн кино наадмын хүндэтгэлийн “Алтан арслан” шагнал хүртэнэ

02/09/2026

“Harry Potter” киноны Фред болон Жорж Уизлигийн дүрээр үзэгчдийн эчнээ мэдэх жүжигчид Жеймс, Оливер Фелпс нар “Harry Potter: Wizards of Baking” шоуг хөтөлнө

02/09/2026

Райан Гослингийн продакшн “The Flintstones” хүүхэлдэйн киноны уран сайхны хувилбарыг бүтээхээр хөгжүүлж байна

02/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.