Зохиогч: Урлаг

Metropolitan Entertainment, Mongolian Electronic Dance Music Association-aac 3 дахь жилдээ зохион байгуулж буй “Blue Windy Night” Фестивалийг 7-р сарын 25-нд Дүнжингаравын задгай талбайд зохион байгуулахаар дахин зарлалаа.

Read More

“Шинэ үе” продакшнаар олон жил овоглосон Г.Ундармааг хамтлагаасаа туурга тусгаарлах болсон талаар сүүлийн үед шуугих болсон. Бооёо, Г.Ундармаа нарыг өөр хоорондоо маргаснаас түүнийг хамтлагаа орхисон тухай ч шум гарсан. Харин өнөөдрийг хүртэл тэдний хэн хэн нь ам нээгээгүй байсан юм. Тэгвэл энэ талаар Г.Ундармаа “Хамтлагаасаа түр чөлөө авсан байгаа. Удахгүй уран бүтээлдээ эргэн орно” гэсэн тайлбар хийжээ.

Read More

Түүхэнд тэмдэглэснээр 1644 онд төрсөн Галдан бошигт хааны мэндэлсэний 370 жилийн ойг энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойд зориулсан үйл ажиллагааг энэ сарын 21-27-ны өдрүүдэд Ховд аймагт тэмдэглэн өнгөрүүлнэ.

Read More

Монгол Швейцарь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож байгаа аж. Мөн Монгол дахь Швейцарийн хөгжлийн агентлагийн 10 жилийн ой давхар тохиож байгаа юм байна.

Read More

Санхүүч мэргэжилтэй, загвар өмсөгч Х.Намууныг уншигч та таних бизээ. Тэрбээр аав МУГЖ Д.Хүрлээгийн “буян”-аар гэнэт олны танил болсон нэгэн. Ирээдүйтэй загвар өмсөгч гэгддэг Х.Намуун өөрийнхөө далд авъяасыг нээн кинонд тоглосон билээ. Аавынхаа шийрийг хатаахаар чадварлаг жүжигчин гэдгээ батлаад авсан.

Read More

Хайку шүлэгчдийн “Хязгаараас цааш” бүлгэмийн хоёр дахь уран бүтээл болох “Мэдрэхүйн байгаль” хайку шүлгийн түүвэр монгол, англи хэлээр хэвлэгдэн гарчээ. Уг түүвэрт Б.Бүрэнбилэг, Г.Дарьням, Н.Идши /Идо/, П.Надалсүрэн, А.Содхүү, Л.Таванбаяр, Н.Төвшинзаяа зэрэг долоон хайкучийн 250 гаруй бүтээл багтсан аж.

Read More

Удирдаач Б.Энхбаатартай ярилцахад таатай байлаа. Наадмын өмнө, Төрийн хүндэтгэлийн концертын бэлтгэлийн үеэр уулзсан болохоор санаснаараа тухтай ярилцаж чадаагүй. Эндээс ч дуудаад, тэндээс ч дохиж зангаад суулгахгүй байлаа. Гэхдээ асууя гэснийхээ талыг ч болов гүйцэлдүүлсэн. Түүнтэй ярилцаж байхад аргагүй л мэргэжилтэн юм гэсэн бодол төрж байлаа.

Read More

Монголын язгуур урлаг, соёлын биет бус өв болох Их Аксал бий биелгээний хөшөөг Ховд аймагт босгож байгаа юм байна. Эр хүнийг магтан дуулж биелсэн хамгийн анхны бүжиг хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн эл биелгээ Монголын язгуур урлагт бүжгийн “Хаан” хэмээн нэрлэгддэг байна.

Иймд монголчуудын биет бус өв соёлыг хамгаалах зорилгоор 4 метр өндөртэй уг хөшөөг Ховд аймгийн Булган сумын уугууд Бийцээгийн Үнэнбат санаачлан босгож байгаа аж.

Read More