Зохиогч: Урлаг

МУГЖ, Поп хатагтай, дуучин Б.Сарантуяа энэ зун тоглолттой тун чиг завгүй яваа. Сүүлийн үед тэрбээр өөрийн цахим хуудасаа идэвхитэй хөтөлдөг болсон. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 90 жилд оролцон, дуу хуураар бэлэг барьжээ. Харин маргааш Дорнод аймагт МУГЖ Дашка буюу Дашдондогтой хамтарсан "Үзэсгэлэн төгөлдөр эх орон" тоглолтоо толилуулах гэж байгаа тухайгаа дөнгөж сая дуулгалаа. Түүний дууг сонсох дуртай, үнэнч фэнүүдэд нь гавьяатын турж гоолиг болсон нь ихэд таалагдаж өндрөөр үнэлэв. Түүний энэхүү зургийг харсан шүтэн бишрэгчид нь "Сайхан харагдаж байна. Турчихсан юм уу даа. Дайчин бүсгүйдээ амжилт, гайхалтай гоолиг болжээ. Турсан чинь улам үзэсгэлэнтэй харагдаж байна" хэмээн урмын үгсийг мянга мянгаар…

Read More

Монголын үндэсний урлагийг хурдан хэмнэлт орчин үеийн хөгжимтэй хослуулсан шоу үдэшлэг ирэх наймдугаар сарын 2-нд 22.00-03.00 цагийн хооронд ILoft Function House-т болох гэж байна.

Шоу үдэшлэгт Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга /ҮДБЭЧ/-ийн уран бүтээлчид анх Төрийн шагналт хөгжмийн зохиолч Э.Чойдогийн хөгжмийг бичиж, Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Сэвжидийн дэглэсэн алдарт “Жалам хар”бүжгийг шинэ хувилбараар толилуулах бол үндэсний хувцас, загварын “Монгол костюмс”-ийн залуус электро хөгжим, орчин үеийн хэмнэлээр “Цамын бүжиг” болон “Аалзны бүжиг”-ийг толилуулах юм байна.

Read More

Багадаа галзуу Ганаа хочтой байсан ч, үзэгчдэд алаг нүдэн Ганаа нэрээрээ танигдсан “Хувьсал” продакшны жүжигчин, СТА Д.Ганцэцэгийн фэйсбүүк дэх сүүлийн үеийн шинэхэн зурагнуудаас хүргэж байна.

Read More

Халх голын түүхт ялалтад зориулсан дурсгалын газар-хөшөөг Москвад байгуулжээ. Дурсгалын газар-хөшөөг Константин Куксин тэргүүтэй нэгэн хөдөлгөөнийхөн санаачлан хэрэгжүүлсэн байна. Тухайн хүмүүс Москвад нүүдлийн соёлын музей ажиллуулдаг аж. Харин Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл Халх голын ялалтад зориулсан анхны дурсгалын газар-хөшөөтэй танилцжээ.D

Read More

XX дахь удаагийн “Алтаргана-2014” наадмыг өнөө жил Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ССАЖЯ болон Хэнтий аймгийн ЗДТГ, Дадал сум хамтран зохион байгуулсан билээ. Энэ жилийн “Алтаргана” наадам урлаг, спортын 13 төрлөөр зохион байгуулагдаж, оролцогчид ур ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдлөө.

Read More

Ховд аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид “Галдан бошгот хаан” дуулалт жүжгийг тайзнаа тавьжээ. Уг дуулалт жүжгийг “Галдан бошгот хаан” мэндэлсний 370 жилийн ойд зориулж үзэгчдийн хүртээл болгосон байна.

Read More

Дуунд дуртай дуучин монгол түмэндээ “Насны намар”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Зүрхний уяа”, “Амьдрал хайр дээр тогтдог” зэрэг олон сайхан дуугаа өөрийн авъяас билэг, онгод мэдрэмжээрээ хүргэж Монгол даяар алдаршсан МУГЖ Н.Төмөрхуягыг өөрийн гэсэн орон байртай болгож түмэн олныхоо талархалыг хүлээсэн МУСТА Д.Балдан “Дүүдээ учирлан дуулахуй” хэмээх шинэхэн уран бүтээлээ түмэн олондоо өргөн барилаа.

Read More