Монгол хүний авьяас билиг, Монголын урлагийн түмэн гайхамшиг дотор дэлхий дахинаа дахин давтагдашгүй өвөрмөц төрөл бол уран нугаралт юм. Бусад оронд уран нугаралтын урлагийг хөгжүүлсэн байдаг ч уян хатан чанар, хөдөлгөөний эвслээрээ манайхаас хол дутуу гэж урлаг судлаачид онцолдог.
Үүнийг батлан Казахстаны Астана хотноо энэ сарын 1-8-нд болсон “Эхо Ази” олон улсын циркчдийн наадамд манай улсыг төлөөлөн “Circus Mongolia Khadgaa”-гийн хоёр уран нугараач оролцож, хүрэл цом, Сахагийн циркийн нэрэмжит тусгай шагнал хүртжээ.
