Зохиогч: Урлаг

Холливүдийн “Sony Pictures Entertainment” Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны тухай инээдмийн кино хийж байгаа. “Ярилцлага” киноны гол дүрд Жеймс Франко, Сет Роген нар тоглосон бөгөөд ирэх аравдугаар сард нээлтээ хийх юм.

Read More

АНУ-ын Жэксон хотноо болж буй олон улсын балетын жүжигчдийн уралдаанд ДБЭТ-ын гоцлооч О.Ганцоож оролцож байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн.

Хорин орны 92 балетчин ур чадвараа өрсөлдүүлж байгаа уралдааны хоёрдугаар шатанд манай бүжигчин шалгарчээ. Түүнтэй мөр зэрэгцэн Австрали, Өмнөд Африк, ОХУ, Япон, БНХАУ, БНСУ, Бразиль, Куба, Чили, АНУ, Португалын 17 бүжигчин шагналт байрын төлөө өрсөлдөх юм. О.Ганцоожтой хамтран гавьяат жүжигчин Ч.Ганчимэг бүжиглэж буй. Тэд эхний шатанд “Дон Кихот” балетын хэсгээс үзүүлсэн бол дараагийн шатанд орчин үеийн бүжгээр өрсөлдөх гэнэ.

Read More

Монголын рок поп урлагт өөрсдийн гэсэн байр сууриа аль хэдийнээ эзэлж, хамтлагийнхаа нэрийг тунхагласан “хөвгүүд”-ийн хамтлаг бол “Камертон”. Тэд өөрсдийн залгамж халаагаа бэлдэж, шинэлэг өнгө, аясыг рок поп урлагт төрүүлэх зорилготойгоор “Камертон-2” шоуг зохион байгуулсан.

Read More

“Хурд” хамтлагийнхан фэнүүддээ нэгэн гэнэтийн бэлэг задлав. Тэд хамтлагийнхаа 20 жилийн ойгоо гадаадад байгаа монголчуудтай хуваалцаад ирсэн бөгөөд долдугаар сарын 10-нд “Мишээл экспо”-д “Best hits of Hurd show concert”-оо 19.00 цагт хийхээр бэлтгэлдээ оржээ.

Read More

Монголын телевизийн урлагийн сор болсон эрэгтэй хөтлөгчдийн нэг, ETV болон Шинэ дэлхий телевизийн нүүр царай болж явсан, ирээдүйн Цоодол хэмээгддэг хөтлөгч, нэвтрүүлэгч Б.Тамир өдгөө АНУ-д мэргэжлээрээ сурахын зэрэгцээ ажиллаж амьдарч яваа билээ.

Read More

Залуусын хамгийн ихээр сонсох дуртай дуучдын нэг, Vanquish хамтлагийн дуучин Дандийд золгүй явдал тохиолджээ. Тэрбээр өчигдөр Солонгос улсад нэмэлтээр хэвлүүлсэн 300 ширхэг “Хувьцаа” цомгоо аваад, шөнө “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардаад байхад нь үл таних бүлэг хүмүүс дээрэмдэхийг завдсан байна.

Read More

Шороо яран тэмүүлсээр түүнийг анх цухуйхад цонхон цаана сар гийж одод түгсэн өвлийн нэгэн саруулхан шөнө байлаа. Хөгнө шиг хар ногоон иштэй авирдаг энэ цэцэг бол хуримын бэлгэнд ирсэн тасалгааны есөн цэцэгний нэг нь билээ. Гэрийн эзэгтэйд бол өнгө өнгөөр алагласан эдгээр цэцэгсийн дотроос хамгийн царай муутай нь тэр байлаа.

Read More

Ногоон байгууламжийн байгалийн үнэр, усан оргилуурын чийгтэй сүлэлдэж үнэртээд, шинэ үеийн залуу дуучид аялгуу эгшгээр орчныг хөглөөд та бидний цуглах газрыг нийгмийн бухимдал, ажлын стресснээс өөр гаригт авчирсан мэт тусгаарлах нэгэн сайхан оройг Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд цогцлоохоор бэлтгэл ажил хангагдаж байна.

Read More

Энэ жилийн улсын баяр наадмын түрүү бөхөд Японы “Тоёото” корпораци автомашин олгохоор болсон тухай Баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээллээ.

Тэд түрүү бөхийн шагнал болох автомашиныг ирэх долоодугаар сарын 13-нд Уяачдын наадмаар эсвэл “Дээлтэй монгол” арга хэмжээний үеэр гардуулах юм байна. Учир нь долоодугаар сарын 12-нд түрүүлсэн бөх төрийнхөө шагналыг гардан авдаг бөгөөд тэрхүү шагналтай давхцуулахгүй байхаар төлөвлөжээ.

Read More