Ертөнцийн сүүдэр бүхнийг үргээж
Ер бусын гэгээн сэтгэл дэлгэж
Дууны түрлэгт хөг нэмэх шиг
Дурласан залуугийнхаа тухай анд минь ярилаа
Зохиогч: Урлаг
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Азийн сан, “Эх орон” телевиз хамтран хотын соёлд иргэдийг уриалах, сэтгэхүйг өөрчлөх зорилгоор “Цэвэр хот” төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Энэ төслийн хүрээнд хотын гудамж талбай, зам дагуу “Муу зуршлыг маргааш биш өнөөдөр хязгаарлахад амархан”, “Та шүлсээ битгий хая, таны хүүхэд тоглоно”, “Үүнийг цэвэрлэхэд амархан…, сэтгэхүйг нь л өөрчилмөөр гэсэн сануулга бүхий самбарууд байрлуулах гэж байна.
Пянз түүх өгүүлдэг. Ингээд бодохоор одоо цагт пянз музейд байх ёстой зүйл юм шиг санагддаг. Гэхдээ тийм биш бололтой. Учир нь хамгийн чанартай хөгжмийн дугаралт ыг пянзны л гадаргуу дээр буулган насан туршдаа сонсож хэдэн үе дамжуулан хадгалж болдгоороо давуу тал ихтэй гэнэ.
Тийм учраас гадны том хамтлагууд эргэж пянзан дээр дуугаа хэвлүүлэх хандлага ихтэй болж байгаа юм. Өөр нэг зүйл бол үнэ цэнийг эрхэмлэгч нэгэнд шүтдэг хамтлагийнхаа дууг пянз тэр тусмаа алтан пянзанд мөнхлүүлэн авна гэдэг ховор завшаан билээ. Дэлхийн хамгийн шилдэг пянд хэвлэдэг 3 том компани байдаг. Үүний нэг болох Америкийн Лос Анжелст байдаг Эрика рекордст талын Монголын хөвгүүд алтан пянзаа хэвлүүлж дэлхийн сонорт монголын хөгжмийн хөгжлийг харуулсан. Энэ бол Хурд, энэ бол Хурдыг хорин жил сонссон эгэл монгол түмэн минь байлаа.
“Кивигийнхэн ийм хөөрхөн” зургийн цомгоос
Энэ цаг үед Монгол хүн бүрийн сэтгэлийн шанлал болоод байгаа газар нутгийг минь гадаадын иргэдэд өмчлүүлэх тухай асуудлыг хэдэн жилийн өмнө монгол поп опера ‘UVERTURA’ хамтлагийн залуучууд уран бүтээлээрээ дамжуулан төрийн түшээдэд болоод түмэн олондоо хэлж, сануулж, анхааруулхаар нэгэн уран бүтээл туурвисан нь тэр үедээ хориглогдож байсан билээ.
“Монголчууд” (XVII-XX зууны эхэн) түүхийн зурагт номын нээлт энэ сарын 30-ны 14:00 цагт “Интерном” номын дэлгүүрт болохоор товлогджээ. Энэхүү номыг монголчуудын түүхийн хамгийн чухал, нарийн судлагдаагүй “Манжийн үе” буюу XVII-XX зууны эхэн үеийн түүхийг түүхийн баримт, түүхэн дурсгалт газар нутаг, дурсгалууд, гар болон гэрэл зургууд, жуулчдын тэмдэглэл, элч нарын тайлан зэрэг арвин баримтад тулгуурлан бүтээсэн аж. Энэ үеийн түүх нь өнөө үед газар нутаг, улс үндэсний тусгаар тогтнолын асуудлын түүхэн улбааг танин мэдэхэд онцгой ач холбогдолтой нийт 1200 гаран гэрэл зураг, түүхийн баримт багтсан, түүх бичлэгийн хувьд онцгой ач холбогдолтой, шинэлэг хандлагаар бичигдсэн бүтээл юм.
Авъяаслаг Америкчууд 2014 шоуны Монгол оролцогчидын бичлэг
Манай энэ удаагийн уншигч-сурвалжлагчаар “Боролдойн Мягмар” гэдгээрээ олонд хүндлэгдсэн найруулагч С.Мягмар ажиллалаа.
Тэрбээр ярилцах хүнээрээ зохиолч, сэтгүүлч, найруулагч Д.Төрмөнхийг сонгосон нь жирийн хэрэг биш аж. Тэд Монголын урлаг, тэр дундаа тайз дэлгэцийн урлагт хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй эрхмүүд билээ.
“Гурван охин” хамтлагийн шинэ цомгийн уран бүтээлээ дүрсжүүлжээ. “Хурдлам тусам” цомогт нь багтсан “Удахгүй чи надаас” дууны аяыг Төрийн соёрхолт дуучин Д.Болд, шүлгийг ZZ, Амгалан нар бичжээ.
Хөөрхөн Анугийн сүүлийн үеийн зурагнаас
