Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Японы 18 хотод үндэсний урлагийн ид шидийг гайхуулав
Нийгэм

Японы 18 хотод үндэсний урлагийн ид шидийг гайхуулав

Урлаг Урлаг14/11/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
olloo_mn_1478763019_undesniiurlg1241078442016-11-14-10-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Японы 18 хотод үндэсний урлагийн ид шидийг гайхуулав

Улсын Филармоны “Морин хуурын чуулга”, Төрийн соёрхолт Д.Сосорбарамын ахалсан “Билгүүн Ундрага” хамтлагууд Япон орноор аялан тоглолт хийж байна. Эдгээр хамтлагийн уран бүтээлчид 20 гаруй мянган км замыг туулж, Японы 18 хотод монголын үндэсний урлагийн ид шидийг гайхуулав. “Морин хуурын чуулга” нь Фүкүшима, Киото, Шига, Нара , Хирошима, Ямагүчи, Тоттори муж, Токио хотод, “Билгүүн Ундрага” хамтлаг нь Нагасаки, Ойта, Фүкүока, Кочи, Токушима мужид бүрэн хэмжээний тоглолт хийв.

Энэ удаагийн зарим аялан тоглолтууд нь газар хөдлөлтийн бүс нутагт оршин суугаа, байгалийн гамшигт өртөж бие сэтгэлийн болон эд материалыг хохирол амсаж гундуу яваа япончуудад сэтгэлийн дэм өгөх зорилго агуулсан нь Монгол Япон хоёр орны иргэд хоорондын харилцааг улам бэхжүүлж, хоёр талын харилцааны хуудсыг шинэ агуулгаар баяжуулсан байна. “Морин хуурын чуулга” нь Фүкүшима мужийн Соо, Широкава хотод, “Билгүүн Ундрага” хамтлаг нь Ойта мужийн Киси тосгон, Фүкүока мужийн Күрүмэ хотод хандивын тоглолт хийж, буяны үйлст нэгдэв. “Японы ард түмэнд тохиолдсон гашуудал харууслыг ая дуугаар нимгэлэх, японы хүн зонд урам өгөхийг зорьсон. Монголчуудад цаг ямагт тусламжийн гараа сунгадаг японы ард түмэнд монгол урлагаар талархлаа илэрхийлж чадлаа” хэмээн уран бүтээлчид хэлж байв.

Монголын уран бүтээлчид Японы алслагдмал бүс нутагт хүрч, монгол соёлоор үйлчилсэн нь онцлог явдал боллоо. Одоогоос 700-н жилийн тэртээ монгол цэргүүд халдан довтолж байсан Ики аралд “Билгүүн Ундрага” хамтлагийхан тоглолтоо толилуулжээ. Хэдэн зуун жилийн тэртээх дайн самууны ул мөр одоо ч арлын газар нутагт оршсоор байгаа аж. Арлын иргэд монголын талаар  таагүй ойлголттой байсаар өнөөг хүрсэн байна. Тус аралд монголчууд хөгжмийн зэвсэг агсаж очиж, ард иргэдийн сэттгэлийг ая дуу, хуурын эгшгээр хөглөжээ. Ийнхүү урлаг соёл нь ард түмний ойртон нягтрах, хоёр талын харилцаа зузаатгахад хувь нэмрээ оруулсаар байна.

Монгол улсын Соёлын элч Н.Сатогийн санаачилгаар  “Морин хуурын чуулга”-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ Япон улсад гурав дахь удаагаа аялан тоглолт хийлээ.

Монгол улсын ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Монгол улсын түүх, соёл өв уламжлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулах, эх орноо гадаадад сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлэх” зорилтын хүрээнд зохион байгуулсан энэ удаагийн Япон орноор аялан тоглосон үндэсний урлагийн уран бүтээлчдийн тоглолт нь амжилттай боллоо.

Эх сурвалж: ГХЯ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.