Зохиогч: Урлаг

Реппер GEE- гээ л нэрийг хэлэхээр уншигч та бүхэн таних биз ээ. Тэрбээр ““GEEOMETRY” цомгоо худалданд гарсан мөн “Нарны жим” уран сайхны кинонд тоглосон.

Өөрийгөө урлагийн хүн биш. Зүгээр л амьдралын хүн хэмээн тодорхойллоо. Нялуун үггүй шулуухан үгээрээ өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэгчдэг тэрбээр “урлагийн хүмүүсийг анзаараад байхад их эмзэг, яриа хөөрөө сайтай, өөр түвшнийх юм шиг санагддаг. Гэтэл би чинь хар яриагаар л өөрийгөө бусдад ойлгуулна.

Read More

Төрийн шагналт хөгжмийн зохиолч Эрэгзэнгийн Чойдогийн хөгжим “Жалам хар”-ыг Улс хувьсгалын 50 жилийн ой, В.И.Лениний мэндэлсний 100 жилийн ойг угтан 1968 онд Улсын ардын дуу бүжгийн чуулгын шинэ уран бүтээлийн төлөвлөгөөнд оруулсан нь өдгөө бидний сэтгэлд мөнхөрсөн сайхан уран бүтээл болж чадсан юм.

Read More

Баянхонгор аймгийн Түүх угсаатан, байгалийн түүхийн музейд 1989 онд ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгээс түр хугацаагаар үзмэрийн зорилгоор MPC-D107/03 дугаартай Тарбозаврын бүрэн бус хэлхээ ясыг хүлээлгэн өгсөн боловч уг олдворт хийгдэх бэхжүүлэлт, сэргээн засварлах ажил хийгдэлгүй олон жил болсон аж.

Read More

Эмэгтэй хүний ихэмсэг зан,нарийн мэдрэмж, сэтгэл татам байдлыг өөртөө агуулсан сайхан бүсгүйчүүдийн нэг нь УГЖ, УДЭТ-ын жүжигчин Ж.Оюундарь яахын аргагүй мөн билээ. Энэ удаа түүнтэй ярилцаж, дотоод ертөнцөд нь бага ч гэсэн нэвтрэхийг хүссэн билээ.

Read More

“Playtime 2014” наадмыг энэ жил нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойн хөтөлбөрийн хүрээнд “Найрсаг Улаанбаатар биднээс эхлэнэ!” уриан дор ирэх долдугаар сарын 19, 20-нд Монгол Шилтгээнд зохион байгуулагдах гэж байна.

13 дахь жилдээ зохион байгуулагдах тус наадам нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой аж.

Read More

Нийслэлийн 375 жилийн ойг угтаж Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар урлагийн байгууллагуудтай хамтран Монголд анх удаа “Улаанбаатар уран баримал” наадмыг зохион байгуулаад байгаа билээ.

.Энэхүү наадмыг жил бүр уламжлал болгон явуулснаар хөшөө барималаар дамжуулан нийтэд хандсан биет нийгмийн зар сурталчилгаа түгээх боломжийг бий болгох, иргэдэд урлагийн боловсрол олгох, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, эрх зүйн таатай орчныг бий болгох чухал ач холбогдолтой хэмээн албаныхан онцоллоо.

Read More

Саяхан кино урлагийн шилдгүүдийг тодруулах “Academy awards Mongolia 2014” наадам Монгол шилтгээнд болж өнгөрсөн. Энэ удаагийн наадамд 18 төрөлд шилдгийн шилдгүүдээ тодруулсан юм. Хоёр уран бүтээл хамаг шагналыг нь түүж авсанд гонсгор яваа нэгэн ч бий.

Read More