Олон зууны түүхтэй буриадын уламжлалт ардын урлаг, үндэсний ёс, зан заншлыг өсвөр үе, залуу хойч үедээ уламжлуулан өвлүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Алтаргана-2014” бага наадамд “Алтаргана-2014” бага наадмыг Биндэр суманд 2014 оны 06 дугаар сарын 12-13-ны өдрүдэд амжилттай зохион байгууллаа.
Зохиогч: Урлаг
Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд бүтээн байгуулалтын ажилд оюутан залуучуудыг гар бие оролцуулах ажил эрчимтэй явагдсаар байна.
Хөл бөмбөгийн галзуу фанатууд
Спортоор хичээллэх, тэр дотроо унадаг дугуй унах давалгааг жинхэнэ утгаар нь өрнүүлж чадаж байгаа “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөлд эрүүл мэндээ хичээж, спортоор хичээллэх сонирхолтой олон мянган залуус дэмжиж нэгдсээр байна. Нийслэл хот маань унадаг дугуйн замтай болчихвол гэсэн бодол иргэн бүрийн толгойд эргэлдэж байгаа болов уу.
Судалгаанаас үзэхэд, Монгол улсад жил бүр 2000-2500 хүүхэд төрөлхийн сонсголын бэрхшээлтэй төрдөг. 2 хүртэлх наснаас өмнө эдгээр хүүхдүүд сонсгол сэргээх хагалгаа, эсвэл сонсголын тусгай хэрэгсэл зүүж чадвал насан туршдаа энгийн хүний адил сонсох боломжтой.
“Биологийн олон янз байдал – Монголика 2013” гэрэл зургийн үндэсний уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Байгалийн амьд биесийн гайхамшгийг гэрэл зурагт буулгах замаар амьд байгалийн онцлог, түүнийг хайрлан хамгаалах мэдрэмж, идэвх, сонирхлыг төрүүлэх зорилготой уг уралдааныг БОНХЯ, Байгаль хамгаалах сангийн дэмжлэгээр Монголын Шувуу Судлалын Нийгэмлэг (МШСН) болоод МУИС-аас санаачлан зохион байгуулсан юм.
Бодсон санаснаа дуугаараа илэрхийлчихдэг реппер Gee аль хэдийнээ олны танил болж чадсан нэгэн. Элдэв янзын хараалын үгтэй дуу дуулж урлагийн тогоонд ширүүхэн орж ирсэн реппер Gee-г үзэгчид анх тийм ч таатай хүлээж аваагүй.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын бичсэн Монгол орны тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг товчоолон өгүүлсэн цуврал бүтээлийнхээ эхний дэвтрийг өргөн барих “Талд ассан түймэр” номын нээлтээ хийхээр болжээ. Номын нээлт энэ сарын 20-нд “Интерном” номын дэлгүүрт болох аж.
Ардын хөгжмийн “Бэхи” хамтлаг байгуулагдаад удаагүй бөгөөд Б.Ариунтунгалаг, Э.Тэлмүүн. Т.Чамичулуун гэсэн гурван эмэгтэй гишүүнтэй юм. Тэрээр шанз болон ятга хөгжмийг хослуулан тоглодог бөгөөд “Хүрээ хүүхнүүд” нэртэй шинэ уран бүтээл гаргасныг та бүхэндээ хүргэж байна.
Монголын жүжгийн урлагийн түүхнээ нэгэн шинэ хуудас нэмж, найруулагч, жүжигчдийн өндөр ур чадвар, увидас мэдрэмжээр бүтэж буй “Лаа” сэтгэхүйн эротик драм энэ сарын 22,23-нд Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа тоглогдох гэж байна.
