Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хунт нуур” бүжгэн жүжигт саатаж хүүхдүүдэд эрүүл амьдрал бэлэглээрэй
Нийгэм

“Хунт нуур” бүжгэн жүжигт саатаж хүүхдүүдэд эрүүл амьдрал бэлэглээрэй

Урлаг Урлаг19/06/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6ss72rcinior4i6aja28iv9sp49991559102014-06-19-09-13[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Судалгаанаас үзэхэд, Монгол улсад жил бүр 2000-2500 хүүхэд төрөлхийн сонсголын бэрхшээлтэй төрдөг. 2 хүртэлх наснаас өмнө эдгээр хүүхдүүд сонсгол сэргээх хагалгаа, эсвэл сонсголын тусгай хэрэгсэл зүүж чадвал насан туршдаа энгийн хүний адил сонсох боломжтой. 

Гэвч улсын хэмжээнд нярайн сонсголыг оношилдог аппарат Эх Нялхсын Эрүүл Мэндийн төвд 1 ширхэг буюу Монгол Улсад ганц байдаг. Монголд ганцхан эмнэлэг энэ төрлийн аппараттай тул бусад төрөх эмнэлэгт төрсөн хүүхдүүдийн сонсголыг оношлолгүй явуулдаг байна. Улмаар 2 наснаас өмнө сонсголоо оношлуулж, эмчлүүлж чадаагүй хүүхдүүд бүрэн дүлийрдэг сөрөг талтай. Анх төрсөн хүүхдийн хяналтын хуудсанд "сонсгол" гэсэн хэсэг байдаггүй, шалгадаггүй гээд бодохоор манайд энэ төрлийн хяналт, оношлогоо хангалтгүй түвшинд байна.

Оношлогооны аппаратны ширхэг бүрийн үнэ нь 6500-10000 ам.доллар ба Монгол улсад авчрах зардал нь ойролцоогоор 1500-2000 орчим ам.доллар болно.

Rotary club of Ulaanbaatar Peace Avenue клуб нь дээрх төслийн санхүүжилт, хандив цуглуулах үйл ажиллагааны эхлэл болгож 2014 оны 3 сарын 8-ны өдөр анхны арга хэмжээгээ Туушин зочид буудалтай хамтран хийсэн ба үүнээс 4 сая орчим төгрөг цуглуулаад байна. 

Улмаар уг хандив цуглуулах үйл ажиллагааны II үе шат болгож 2014 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагт Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театртай хамтран дэлхийн сонгодог бүтээл Хунт Нуур балетын тоглолтыг дээрх оношлогооны аппаратыг авах хөрөнгийг босгох зорилгоор зохион байгуулахаар боллоо. 

Улаанбаатар хотын гурван төрөх эмнэлгийг нярайн сонсголын аппараттай болгоход хамгийн багадаа 30000 гаруй ам.доллар шаардлагатай байгаа. 

УДБЭТ-тай хамтран зохион байгуулж буй уг концертын нийт 416 суудал бүхий билетийг бүтэн борлуулсан тохиолдолд нийт 19 сая төгрөг босч эхний эмнэлэг маань сонсголын шаардлагатай төхөөрөмжтэй болох юм.

Билет:
Белтаж 40.000 төгрөг 
Партер 50.000 төгрөг гэсэн 2 төрөл бий.

Удмын болон олдмол байдлаар илэрдэг сонсголын эмгэгтэй хүн бүтэн амьдралынхаа турш ямар ч авиа сонсохгүй байна гээд та төсөөлөөд үзээрэй. Аймшигтай байгаа биз? Харин бидэнд эрт оношлох боломж байна. 

Эдгээр төхөөрөмжийг улсын эмнэлгүүддээ авч өгснөөр 2014 оноос хойш БИД ХАМТДАА жилд 2500 Монгол иргэнийг дүлийрлээс аварч жилд 5000 аав ээжийг баярлуулж, жилд 2500 эхнэр/нөхрийг санаа зовох зүйлгүйгээр амьдруулж, олон мянган хүүхдүүдэд нь амьдрал бэлэглэнэ.

ИРЭЭДҮЙН ХҮҮХДҮҮДДЭЭ ЭРҮҮЛ АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЭРЭЙ.

Билетийг УДБЭТ-ийн касс, мөн  8811-4442 дугаараас лавлана уу.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.