Зохиогч: Урлаг

Монголын УДБЭТ европ “школа”-тай Азид байхгүй сайн театр гэдэг. Ардын жүжигчин Х.Уртнасан, Загдсүрэн гуайг төрүүлсэн энэ театрт Х.Жавзандулам, Ч.Мөнхшүр, А.Долгор гээд үе үеийн олон сайхан дуучны уран бүтээлээ туурвиж байсан газар. Одоо Б.Эрдэнэтуяа, Ө.Уянга, Ш.Наранчимэг, С.Мөнгөнцэцэг, Анхбаяр, Сайнбаяр, А.Энхтайван тэргүүтэй олон сайхан залуу дуучид мөр зэрэгцэн ажиллаж байгаа, үнэхээр шижигнэсэн залуус. Гадаадын аль ч улсад очоод дуулсан хэнд ч гологдохгүй сайн дуучидтай.

Read More

Энэ хүүг Ууганбаярын Тэмүүлэн гэдэг. Бяцхан хүүд инээж, баясаж үеийнхэнтэйгээ тоглоход нь нэгэн саад тулгарчээ. Хүүгийн зүрх нь цоорхой, таван гажиг гэсэн оноштой бүтэн 7-н жил амьдрах гэж тэмцэж явна. Түүнийг эрүүл саруул болгохын төлөө эх орондоо эмчилгээ хийлгэсэн бөгөөд олон улсын эмнэлгээр олон удаагийн эмчилгээний үр дүнд бие нь арай дээрдсэн байна. Гэвч одоо булчингийн сулралаас болж хөл дээрээ явж чадахгүй болжээ.

Read More

Хүүхдийн уран бүтээл ховордож, тэдэнд зориулан жүжиг, кино хуруу дарам хийх болсон нь нууц биш. Энэ нь хүүхдийн гэсэн театр байхгүйгээс шалтгаалах нь бий гэдэг. Харин Улсын драмын эрдмийн театрын хамт олон урын сандаа багтдаг хэдхэн уран бүтээлээр хүүхдүүдэд үйлчилдэг ч тэр бүр тоглоод байж чаддаггүй. Гэхдээ тэд жил бүр хүүхдийн нэг жүжиг хийж, бэлэг барих нь бий.

Read More

Жил бүрийн 6 дугаар сарын 1-нд тохиодог Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Чингисийн талбайд тайз засал, декораци, талбайн чимэглэлийн хувьд онцлогтойгоор зохион байгуулахаар төлөвлөж байна.

Read More