Б.Цацрал: Англи хэл сайн мэддэгтээ биш монгол хэлээ гайгүй мэддэг болохоор би орчуулга хийдэг юм
Сэтгүүлч, орчуулагч Б.Цацралын орчуулсан “Солиорол”, “Краппийн сүүлчийн бичлэг” жүжгийг “Black Box” театрын уран бүтээлчид тайзнаа амилуулсан. Тэгвэл саяхан болж өнгөрсөн “Гэгээн муза” наадмын нэг хүний жүжгийн төрөлд энэ хоёр бүтээл өрсөлдөж, “Солиорол” жүжгийг амилуулсан Л.Эрдэнэ-Очир шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн. Мөн “Краппийн сүүлчийн бичлэг” жүжгийг амилуулсан Г.Мөнхжаргал шилдэг эрэгтэй гол дүрийн шагналтан болж, “Гэгээн муза” хүртсэн билээ.
