Монголын энэ цаг үеийн шилдэг урчууд нэгэн дор чуулж Сийлбэрч, дуучин Т.Баттогтохын “Далны морьд” үзэсгэлэнгийн нээлтэнд оролцож нэгэн үдшийг баяр бахдал, омогшилоор дүүрэн өнгөрүүллээ. Тэрбээр “Маршал арт галерей”-д нээгдсэн тус үзэсгэлэнд эрхэм уран бүтээлчийн далны яс болон ясан барималаар мордийг дүрслэн сийлсэн, орчин үеийн дахин давтагдашгүй, сэтгэлгээний өндөр түвшинд туурвисан 30 гаруй бүтээлүүд дэлгэгдсэн юм.
Зохиогч: Урлаг
OUTCRY хамтлагийн шинэ уран бүтээл “Доктор” дуу
Уян хатан бүсгүйчүүдийн сонирхолтой фото агшин
Дарвайтлаа будлаа гээд тэнэг биш
Даруухан харагдлаа гээд ухаантай ч биш
Хүнийг та нар гаднаас
Хүнээс илүү шинжих юм
“GOYO SS – 2014” коллекцыг мисс О.Ариунзул чимжээ
Монгол хөвгүүдийн хөгжилтэй ковер
Авъяаслаг бяцхан хүүгийн олныг гайхшруулсан бичлэг
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт “Сакурагийн цэцэрлэг” өнөөдөр, маргааш хоёр өдөр дэлгэрнэ. Учир нь Италийн алдарт хөгжмийн зохиолч, сонгодог хөгжмийн суут хүн Жакомо Пуччинийн “Эрвээхэй хатан” дуурийг Монгол, Солонгосын уран бүтээлчид хамтран бүтээх гэж байна. Энэ нь тавдугаар сард гадаад, хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн томоохон ажлын нэг юм.
Испанийн Жулия Робертс гэгддэг Пенелопа Круз “LV magazine” сэтгүүлд өнгөрөгч амралтын өдөр ярилцлага өгчээ. Тэрбээр 2009 онд “Хар зүүд” уран сайхны киногоороо Оскарын шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн аж.
Эх үрсийн баярыг тохиолдуулан “Blue moon” арт галерейн гишүүн уран бүтээлчид бяцхан хүүхдүүдэд зориулан онцгой өдөрлөг хийхээр зэхжээ. Багачуудын гоо сайхны таашаалыг нэмэгдүүлэх зорилготой “Бидний ертөнц” өдөрлөгийн үеэр мэргэжлийн уран бүтээлчид хүүхдүүдийн нүүрэнд хүссэн үлгэрийн баатрыг нь зурж, уран бичлэгээр нэрийг нь бичиж өгөх бол “Blue moon art boutique” салбарт хүүхдийн өрөөнд зориулсан уран зургийн худалдаа явуулах ажээ.
