Монголын циркийн жүжигчин бүсгүй Энэтхэгт киноны гол дүрд тоглохоор болжээ. Циркийн жүжигчин бүсгүй н.Батцэцэг гэдэг бөгөөд манипури гаралтай нөхөртэй аж.
Тэрбээр, долоон хулгайчийн тухай өгүүлэх инээдмийн кинонд тоглохоор болсон байна. Энэтхэгийн кино наадмаас хоёр удаа шагнал авч байсан найруулагч Анил Радхакришна Меноны найруулах уг кинонд тус улсын нэр хүндтэй жүжигчин Притвираж, Асиф Али, Срийнат Баси, Недумуду Вену, Найла Уша нар дүр бүтээх ажээ.
