“Хөсөгтөн” хамтлагийн хөгжимчид болох Ч.Амарбаясгалан, Г.Адъяадорж нар энэ сарын 13-нд ДБЭТ-ын тайзнаа “Ирмүүн хэмнэл” хэмээх тоглолтоо толилуулсан билээ.
Энэхүү тоглолт нь "Хөсөгтөн" хамтлагийн таван жилийн ойд зориулан зохион байгуулагдсан бөгөөд хөгжмийн зохиолчдын болон хөгжимчдийн ур чадварыг сорьсон, мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн бүтээлүүд голчлон тоглосноороо онцлог юм. Мөн уран бүтээлчид маань зөвхөн язгуур урлагаас гадна сонгодог төрөлд хүч сорин хэр чансаатайгаа харуулсан сайхан тоглолт болж өнгөрсөн.
“Ирмүүн хэмнэл” тоглолтын үеэр тус хамтлагийн хөгжимчин Ч.Амарбаясгалан "МУСТА" цол тэмдгээр энгэрээ мялаалгаж, ард түмнийхээ хүндэтгэлийг хүлээсэн юм. Энэ дашрамд дуулгахад ирэх намар тус хамтлагийнхан ойн нэгдсэн тоглолтоо хийх юм байна.
www.URLAG.mn