Зохиогч: Урлаг

Монголын Рок Поп урлагийн залгамж үе Мotive хамтлагийн залуус ээлжит уран бүтээлээ та бүхэнд тун удахгүй өргөн барих гэж байна. Хамтлагийн залуус ”Хүү нь таньдаа” хэмээх уран бүтээлдээ зориулж богино хэмжээний киног бүтээсэн бөгөөд “BURNS STUDIO” болон “FANTASTIC” продакшн тэргүүтэй нэгэн үеийн найзууд хамтарч “Хүү нь таньдаа” богино хэмжээний кино болон клипийг бүтээжээ.

Read More

Алтай ятгыг дахин сэргээж, язгуур өв соёлоо дэлхий дахинд таниулах, соёлын брэнд бүтээгдэхүүн болгож хөгжүүлэх зорилготой ажлыг Монгол угсаатны хөгжмийн товчооны хамт олон эхлүүлсэн билээ. Энэ хүрээнд Алтай ятгыг монгол түмэндээ танилцуулж, эгшиг аялгууг нь сонсгох, дэлхий дахинд зарлах “АЛТАЙ ЯТГЫГ ДУУРСГАХ ИХ ЁСЛОЛ”-ыг “Монгол бахархалын төлөө нэгдэцгээе” уриатайгаар буюу өнөөдөр АСА циркэд зохион байгуулах аж. Тиймээс ч энэ удаагийн “Зогс нэг агшин” буландаа Монголын хөгжмийн товчооны тэргүүн, “Бөртэ” хамтлагийн ахлагч Д.Ганпүрэвийг урьж, ярилцлаа.

Read More

“Зориг” сан нь “Байгаль орчны манлайлагч” хөтөлбөрийг жил бүр зохион байгуулдаг юм. Эдүгээ дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй 2014 оны “Байгаль орчны манлайлагч” хөтөлбөрт оролцогч “Ногоон ирээдүй – Хүүхдийн оролцоо” төслийн багийн залуучууд“Цэлмэг, Цэнгэг, Цэвэр гурвын аялал” нэртэй хүүхдийн комик номыг туурвин, бүтээлээ хүүхэд багачуудад хүргэж байна.

Read More

The Walrus – Stronger and Beautiful God you steal my life Girl you steal my heart Sun goes down and moon goes up Everyday and everynight I'm crying, i'm walking Some shadows walking with me I don know who they are i'm shiny i'm lonely God you can't stop me i'm stronger, im beautiful Girl you can't stop me i can do what i want i can fly on my own i can do what i want i can fly on my own /2x Twenty years before Dark shadows stole my laugh Sun goes down and moon goes up Everyday…

Read More

“Камертон-2” төслөөс шалгарсан дөрвөн залуу буюу “Бид 4” хамтлагийнхан цоо шинэ уран бүтээл “Оройтоогүй” дуугаа клипжүүлжээ. Тус хамтлагийн продюесараар “B Production”, “Камертон” хамтлагийн ахлагч Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ажиллаж байгаа билээ. Энэхүү дуу нь тус хамтлагийн анхны “Бид 4” нэртэй цомогт багтжээ.

Read More

“Ану хатан” киногоороо шуугиан тарьсан “Шүүдэр” продакшны 2 дарь бүтээл, үзэгчдийн дунд хүлээлт үүсгэсэн содон сэдэвт кино “Улаан пальто” трэйлерээ дэлгэж байна. Эх үрсийн баярын босгон дээр 5-р сарын 21-нд нээлтээ хийх “Улаан пальто”-г уран бүтээлчид нь гэр бүлээрээ үзэх кино хэмээн тодорхойлж буй.

Read More

Холливуудын нэрт жүжигчин Уилл Смитийг мэдэхгүй хүн гэж үгүй. Харин саяхан түүний 13-н настай охин өөрөөсөө ах залуутай зураг авхуулсан нь олон нийтийн сүлжээгээр цацагдаж хэвлэлийнхний бай болоод байсан юм.

Тэгвэл Уилл Смит “en.mediamass.net” сайтад энэ талаар ярилцлага өгсөн байна.

Read More

Монголын театрын хөгжлийн академиас санаачлан хэрэгжүүлж буй олон ястны ардын дууг сэргээн нийтийн хүртээл болгох “Дуун учиг”төслийн хүрээнд Буриад судлалын академитай хамтран хэрэгжүүлж буй “Буряад аянгай hабагша” буриадын ардын дууны шинэ цомгийн нээлтийн тоглолт Монгол Бөхийн өргөөнд 2014 оны 5-р сарын 21-ний өдрийн 19.00 цагт болно.

Read More

“Хуучраагүй хуучны дуунууд” хөгжмийн клубын урилгаар “Kush & Oyuka” хамтлаг жазз хөгжмийн үдшийг их хотын залууст зориулан тоглох гэж байна. Уг хөгжмийн үдэшлэгт сэтгэлд хоногшсон, бидний хэзээний танил болсон жазз хөгжмийг эгшиглүүлж, ая дуугаа өргөх ажээ. Жазз хөгжмийн үдэшлэг энэ сарын 17-ны өдөр 19:00 цагаас “MexiKhan” ресторанд болох гэнэ. Жазз үдэшлэгт оролцох тасалбарын үнэ 20 мянган төгрөг ажээ.

Read More