Зохиогч: Урлаг

МУГЖ Т.Ариунаа өнөөдөр ӨМӨЗО-ыг зорьжээ. Учир нь түүнд “Авьяаслаг өвөрмонголчууд” нэвтрүүлгийн шүүгчээр ажиллах санал тавьсан байна. Тэрээр “Universe best songs” нэвтрүүлгийн ерөнхий шүүгчийн ажлаасаа хэсэг завсарлага авсны дараагаар энэ жил дахин ажиллах болсон.

Read More

“Онцын хөөрхөн хүүхэн гэдэг зүрхний их хулгайч юм. Энгүй сайхан түүнд зуун зүрх дурлаж, эцэст сүүлд нь ерэн ес нь шархалдаг” хэмээн нэрт яруу найрагч Н.Нямдорж шүлэглэсэн байдаг.

Сайхан бүсгүйчүүдээс үүдэлтэй “хайрын гурвалжин, дөрвөлжин” аль ч цаг үед байсаар ирсэн. Улсын драмын эрдмийн театрт уржигдар тоглосон “Гоолингоо” дуулалт жүжигт ч мөн л ийм нэг хайрын тухай, түүгээр дамжуулан хүний мөн чанар гэж чухам юу байдгийг өгүүлэв.

Read More

“Идүган энтертайнмент” студийн уран бүтээл “Бардо” хэмээх уран сайхны кино удахгүй нээлтээ хийх гэж байна /Бардо гэдэг нь хоёрын хооронд, аливаа оршихуйн завсар гэсэн утгыг илэрхийлсэн түвд үг аж/. Бид энэхүү кинонд Бор хэмээх сайхан сэтгэлт хөгшний дүрийг бүтээсэн ахмад уран бүтээлч, МУСТА Т.Борхүүтэй уран бүтээлийн яриа өрнүүллээ.

Read More

Нас баралтын шалтгааны дотор хоол тэжээлийн дутагдал, аливаа халдварууд, зүрхний эмгэг, амиа хорлолт зэрэг нь дийлэнх байр суурийг эзэлдэг бөгөөд анорексиа буюу хоолны дуршилгүй болох эмгэг туссан өвчтөнүүдийн 5-20% нь нас бардаг байна.

Read More

1400 жилийн өмнө Монгол баатруудын тоглож байсан “Алтай ятга” хөгжмийг эх олдворт судалгаа хийж дахин сэргээн бүтээлээ. Алтай ятгыг сэргээснээр монголчууд бид нэгэн шинэ төрлийн хөгжимтэй болж байгаа бөгөөд дэлхийн хөгжмийн түүхэнд нэн ховор хөгжмийн зэмсэг болж байгаа юм. Алтай ятга нь 1400 жилийн өмнөх дайчин баатрын хадны булшнаас олдсон бөгөөд 1400 жил хадгалагдсан уг зэмсэгийн цар нь 2мм нимгэн, тээг нь салаагүй байдалтай олдсон бөгөөд тухайн үед хөгжим урлах өндөр технологитой байсныг илтгэнэ.

Read More