Цонхны цаана болжмор жиргэнэ. Залуу бүсгүй Виктория умгар өрөөндөө цамц нэхэн, сууна. Түүний хөрш, хөлөг онгоцны ахмад Лохов “Дардинал, улсын өмч завшсан хэрэгт намайг гэрчээр дуудлаа. Үнэндээ энэ хэргийн эзэн нь миний дотнын найз байгаа юм. Тиймээс би юу хийхээ мэдэхгүй байна” хэмээн бүсгүйд учирлах аж.
Зохиогч: Урлаг
Монголд кино урлаг үүсч хөгжсний 80 жилийн ой ирэх жил буюу 2015 онд тохионо. “Монгол кино нэгтгэл”-ээс ойн баяраа угтаж “Гайхамшигт дэлгэц” шоу нэвтрүүлгийг бэлтгэн анхны дугаараа “Битүүний өдөр” үзэгч түмэндээ өргөн барьсан билээ.
Тайландын загварын ертөнцөд хөл тавин, тэндээ багагүй амжилттай ажиллаж яваа загвар өмсөгч Б.Билгүйтэй Тайландад удахгүй худалдаанд гарах “Samsung galaxy S5” гар утасны сурталчилгаанд зургаа авахуулжээ.
Холливудын жүжигчин Женнифер Энистон 1990-ээд оны үед ихэд алдаршиж байсан “Найзууд” нэртэй телевизийн олон ангит кинонд суурилан дуулалт жүжиг хийхээр болжээ.
Улсын филармонийн Морин хуурын чуулгын залуу авьяаслаг морин хуурч, “Арга билэг” хамтлагийн гишүүн Н.Жигжиддоржийн бие даасан морин хуурын тоглолтоо хийхээр товоо зарлалаа. Тэрбээр энэ сарын 16-нд 19.00 цагт Дуурь, бүжгийн эрдмийн театрт бие даасан тоглолтоо ганцхан удаа толилуулах нь ээ.
Сэтгэл татам, шилдэг фотографик бүтээлээс
“Жалам хар”- ын аяыг шүдээрээ тоглож буй Монгол залуу /бичлэг/
Уртын дуучин хэдий ч нийтийн болон рок попын төрөл жанрын дуунуудыг чадварлагаар амилуулж дуунд дуртай дуучин Монгол түмнээ цэнгүүлж яваа энэ цаг үеийн дууны урлагийн нэгэн төлөөлөл А.Түмэн-Өлзий өөрийн шинэ уран бүтээлээ танилцуулж байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Циркийн барилгыг үндсэн зориулалтаар нь ашиглах тухай есөн сарын хугацаатай үүрэг өгөв. Дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулж яваа циркчдээ дэмжих, урлагаар дамжуулан ард иргэдийнхээ оюун ухааныг тэтгэх шийдвэр байсан учраас олон нийт О.Магнай даргын энэ алхмыг баярлан хүлээж авсан.
Шинэчлэлийн Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн “Ном” дэд хөтөлбөр нь хүүхэд бүр номыг бүтээлчээр унших арга зүйд суралцан, номоос олж авсан ухаарлаа өдөр тутмын болон ирээдүйн амьдралдаа бүтээлчээр тусган хэрэгжүүлэх чадвар эзэмших таатай орчин бүрдүүлэх зорилготой юм. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд 9-17 насны хүүхдэд зориулсан утга зохиолын шилдэг бүтээлийн уралдааныг тус яамнаас зохиолч, уран бүтээлчдийн дунд зарлаж байна.
