Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/222 дугаар захирамжаар нийслэлийн Соёлын төв өргөөнд нэмэлт балетын тайз байгуулахыг нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэлд үүрэг болгожээ
Зохиогч: Урлаг
Загвар зохион бүтээгч Г.Золцэцэг эх орноо төлөөлөн Нью-Йоркийн “Mercedes Benz New York fashion week” загварын долоо хоногт өнгөрсөн хоёрдугаар сард оролцоод ирсэн билээ. Тэрбээр ийнхүү хоёр дахь удаагаа Нью-Йоркийн загварын долоо хоногт өөрийн Катя Зол брэндийг толилуулан эх орныхоо нэрийг гаргаад ирсэн юм.
Өндөр өсгийт дээр бүжиглэгч эрчүүд (хөгжилтэй бичлэг)
Яруу найрагч Б.Хүрэлтогоогын “Илчлэлт” нэртэй номын нээлт боллоо. Энэхүү номоороо Монголын яруу найрагт шинэчлэл хийсэн гэдгээ онцолж байгаа юм.
Тиймдээ ч хамгийн өндөр үнэлж худалдаалж байгаа гэсэн. “Илчлэлт” номыг 100 мянган төгрөгөөр худалдаалж буй юм. Энэ нь яруу найрагт шинэ үнэлэмж тогтоох, яруу найраг, уран зохиолын үнэ цэнийг өндөрт өргөх гэсэн оролдлого юм гэдгийг яруу найрагч Б.Хүрэлтогоо онцолж байна.
Монголын хацар гоо охид бүсгүйчүүдийн өөрийн “Facebook”-тээ нийтлэсэн гэрэл зургийн түүвэрээ хүргэж байна.
Лэди Гага ээлжит шуугианаа Дэвид Леттерманы шоуны үеэр тарьлаа. Тэрээр АНУ-ын хамгийн шилдэг телевизийн нэвтрүүлгийн шууд эфирээр гарах гэж байж дотуур хувцас, сеткен терко, товчлоогүй арьсан хүрэмтэй ирсэн байна. Мөн толгойдоо маш том хөвсгөр нов ногоон хйимэл үс өмссөн байлаа.Үүгээр ч зогсохгүй тэрээр бусдын туслалцаагүйгээр алхаж чадахааргүй аварга платформ ултай гутал өмсчээ. Өндөр өсгийтөөсөө болж гишгэж чадахаа больж, нэг хэсэг алтан тэргэнцэр дээр суусан ч дуучин маань хашраагүй бололтой.
Монголын отгон топ модель, шилдэг загвар өмсөгч С.Ариунбилэгт инэээж ч болохгүй, уурлаж ч болохгүй нэгэн явдал тохиолджээ.
Тодруулбал, тэрбээр нэг газар орж бие засах гээд орох үедээ машинаа нэгдүгээр эгнээнд тавьсан аж. Гэтэл дөнгөж ороод гараад ирэх хооронд нь машинын ачаад явчихсан байж. Энэ тухайгаа топ С.Ариунбилэг “Ичиж амьдраасай бие засаад гараад ирэхийн хооронд машин ачаад явчихлаа гэнэ үү дэндүү муухай юм аа” хэмээн ихэд бухимдалтай байгаагаа найзууддаа дуулгажээ.
АНУ-ын Вашингтон хотноо 2014 оны дөрөвдүгээр сарын 12-18-ны өдрүүдэд МҮОНРТ-ийн өдөрлөг зохион байгуулагдах юм. Тус өдөрлөгийн хүрээнд МҮОНРТ-ийн ММ агентлаг, Олон нийтийн радио, Олон нийтийн телевиз, www.mnb.mn сайт зэрэг салбар нэгжийн 20 гаруй уран бүтээлчид 10 нэр төрлийн мэдээ сурвалжлага, нийтлэл, ярилцлага, ток шоу, үзэгч, сонсогч редакцийн уулзалт нэвтрүүлэг бэлтгэн ажиллах юм. Түүнчлэн МУСТА Л.Болдбаатар “Морин жилийн хийморь” уран бүтээлийн бие даасан тоглолтоо АНУ-д амьдарч буй элэг нэгт Монгол ахан дүүстээ тус өдөрлөгийн үеэр хүргэх юм.
Үндэсний хөгжмийг орчин үеийн поп урсгалтай хослуулан уран бүтээл туурвидаг Жонон хамтлагийнхан “Зөн” тоглолтоо DVD болгон худалдаанд гаргажээ.
“Гэгээн муза академи”-аас санаачлан 11 дэх жилдээ зохион байгуулж буй монголын театр урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Гэгээн Муза-ХI” олон улсын театрын наадам ирэх сард зохион байгуулагдахаар товоо зарласан билээ. Тус наадамд “Гоолингоо” дуулалт жүжиг “Шилдэг жүжгийн зохиол”, “Шилдэг хөгжмийн зохиол”, “Шилдэг эрэгтэй гол дүр”, “Шилдэг эмэгтэй гол дүр”, “Шилдэг эрэгтэй туслах дүр” зэрэг 5-н номинацид нэр дэвшин өрсөлдөх эрхээ авчээ.
