Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Гэгээн Муза-ХI” наадамд “Гоолингоо” жүжиг 5-н номинацид нэр дэвшжээ
Нийгэм

“Гэгээн Муза-ХI” наадамд “Гоолингоо” жүжиг 5-н номинацид нэр дэвшжээ

Урлаг Урлаг05/04/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2014-04-05_1504509887240032014-04-05-14-05[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Гэгээн муза академи”-аас санаачлан 11 дэх жилдээ зохион байгуулж буй монголын театр урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Гэгээн Муза–ХI” олон улсын театрын наадам ирэх сард зохион байгуулагдахаар товоо зарласан билээ. Тус наадамд “Гоолингоо” дуулалт жүжиг “Шилдэг жүжгийн зохиол”, “Шилдэг хөгжмийн зохиол”, “Шилдэг эрэгтэй гол дүр”, “Шилдэг эмэгтэй гол дүр”,  “Шилдэг эрэгтэй туслах дүр” зэрэг 5-н номинацид нэр дэвшин өрсөлдөх эрхээ авчээ.

  Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын тайзнаа 2012 оны 10-р сард анхлан амилж хэдэнтээ тоглогдсон тус жүжгийн зөвлөх найруулагчаар МУУГЗ Б.Баатар, МУУГЗ Ч.Ганхуяг нар ажилласан бол зохиолч, найруулагчаар МУСТА С.Баярсайхан, хөгжмийн зохиолчоор МУУГЗ Ш.Аюуш нар ажилласан юм. Түүнчлэн продюссерээр МУСТА Б.Нямсүрэн, менежерээр Э.Цэнд-Аюуш, удирдаачаар МУСТА Р.Ганбат, Концертмейстерээр МУСТА О.Лхагвасүрэн, зураачаар П.Цэрэндулам, жижиг чимэглэлийн эрхлэгчээр МУСТА Н.Батбилэг, гүйцэтгэх зураачаар Ч.Түмэнхүү нар ажиллажээ.


Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

К-поп роботуудын парк нээгдэнэ

17/05/2026

Каннын кино наадмын үеэр Холливуудын од Жон Траволта насан туршийн амжилт бүтээлээ үнэлүүллээ

17/05/2026

Кино урлагийг дэмжих сангаас зургаан төсөлд санхүүжилт олгохоор болжээ

17/05/2026

Эртний Египетийн Шинэ хаант улсын үеийн хоёр бунхныг олон нийтэд дэлгэжээ

16/05/2026

Тайландын нутгаас үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл илрүүлжээ

16/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.