“Этник дуучин Шижирмаа” хэмээн олноо танигдаж байгаа Нийслэлийн Улаанбаатар чуулгын гоцлол дуучин Д.Шижирмаа “Уран урсана” хэмээх нэртэй анхны бие даасан тоглолтоо хийхээр товоо зарлажээ.
Зохиогч: Урлаг
Монгол Улсын Филармони 2018 оны эхний тоглолтоо Морин хуурын чуулгын “Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” тоглолтоор эхэлж байна. Монгол хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүдээс дээжлэн хүргэж буй тус тоглолт 01-р сарын 12-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно. ТХШ, АЖ Н.Жанцанноров, УГЗ, ТШ Б.Шарав, залуу хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, Ц.Эрдэнэбат зэрэг өнөө цагт бүтээлүүд нь олны сэтгэлд хүрч буй хөгжмийн зохиолчдын бүтээлүүд тоглогдох юм.
Амьдралынхаа 30 жилийг Монголын хөгжмийн урлаг тэр дундаа рок попын хөгжилд зориулсан Зууны манлай эстрадын дуучин, гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн амьдрал уран бүтээлийг өгүүлэх “Зууны дуу хоолой” ном худалдаанд гарчээ. Тус номыг яруу найрагч Р.Эмүжин бичсэн бөгөөд дуучин бүсгүйн уран бүтээлээс гадна хувийн амьдрал, хувь хүнийх нь тухай өгүүлснээрээ онцлог юм байна.
Загвар зохион бүтээгч Ариунаа Сүрид Хятадын “LvCL” загварын компаниас хамтран ажиллах санал тавьжээ. Гурван жилийн гэрээ байгуулж, шинэ коллекци гаргах бөгөөд Хятад хатдын өвөрмөц хувцаслалтын хэв шинжийгорчин үеийн загвартай хослуулах юм байна.
Поп акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг “S4” хамтлагийн залуус шинэ оны босгон дээр шинэ уран бүтээлээ та бүхэндээ толилуулж байна. Тус хамтлагийн “Монголжингоо” хэмээн шинэ уран бүтээлийн аяыг Б.Чинбат, үгийг ZZ нар бүтээсэн бол ART продакшн, ANDRAMODEL агентлаг, ONEMUSIC продакшн, E студио нар хамтран ажиллажээ.
1970-аад оны сүүлчээр юмдаг, манай нутгийн нэг айлд зочилсон хүн гэрийн эзэнтэй сүрхий ам зөрөөд, гарч явахдаа гэрийнх нь хошлон бүсийг тас тас огтолж орхиод явчихжээ. Үүнийг сонссон эмгээ маань “МОНГОЛ ХҮН БАЙНА ДАА, АРАЙ Ч ДЭЭ” хэмээн халаглаж байсансан.
