Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж тэргүүтэй зохиолчдын санаачлагаар анх 1983 оны арванхоёрдугаар сард яруу найргийн “Болор цом” наадам зохиогдож байсан түүхтэй. Тэр цагаас хойш энэхүү наадам жил бүр зохиогдож эхэлснээс хойш яруу найргийн Эгшиглэнт эх Янжинлхамын хишигт найрагчид төрөн гарсаар байна. Энэхүү наадмаас олон сайхан шүлэг төрөн гарч найрагч түмнээ баясгадаг.
Зохиогч: Урлаг
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж Монгол Улсад орчин үеийн дүрслэх урлаг үүсэж хөгжсөний 75 жилийн ойг тохиолдуулан Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр /2017.12.16/ гардууллаа.
Улсын Филармонийн 45 жилийн ойд зориулан тоглож байгаа “МОНГОЛ УЛСЫН ФИЛАРМОНИ-45” концерт өнөөдөр болно. Тус тоглолт нь жил бүр тоглогддог “SNOW MELODY” шинэ жилийн баярын тоглолттой нэгдсэн байдлаар тоглогдох бөгөөд Улсын Филармонийн нийт уран бүтээлчид болон урилгаар рок, попын одод оролцох юм. Тоглолтын тасалбар Партер :40,000₮, Бельэтаж: 20,000₮ худалдаалагдаж байгаа бөгөөд тасалбар цөөхөн үлдсэн тул та амжиж аваарай.
“Тэгт тойрог” кино компани, ”We” film, “Нүүдэлчний домог” теле студийн хамтран бүтээсэн “Шинэ жил” романтик инээдмийн кино энэ сарын 8-ний өдөр Тэнгис кино театрт нээлтээ хийлээ. Нээлтээр улаан хивсний ёслол зохион байгуулж, киноны уран бүтээлчид үзэгчидтэйгээ уулзсан юм. Мөн хамтлаг, дуучид уран бүтээлээ өргөн барьж, циркийн үзүүлбэр, урлагийн тоглолтуудаар үзэгчиддээ бэлэг барьсан байна. Түүнчлэн киноны нээлтийн үеэр киноны дууны найруулагчаар ажилласан Б.Ганзориг “МУСТА” тэмдгээр энгэрээ мялаалгажээ.
Энэ жил 14 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Дубайн Олон Улсын кино наадмын улаан хивсний ёслолд Монгол Улсаас “Тансаг Мода агентлаг” анх удаа оролцжээ. Уг арга хэмжээнд Дубай хотын ханхүү өөрийн биер оролцдог бөгөөд Холливуудын нэрт жүжигчид ирдэг томоохон кино наадам юм. Тус наадам нь 12-р сарын 03-аас 12-р сарын 13-ны өдрүүдэд зохиогдсон бөгөөд 62 Улсын, 300 гаруй кино, түүний уран бүтээлчид оролцжээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд энэ сарын эхнээс эхлэн Д.Сүхбаатарын талбайд сүндэрлэж эхэлсэн “Сүлд мод” засагдаж дууссан бөгөөд маргааш буюу 12 дугаар сарын 15-ны 18:30-д гэрэл асаах ёслолоо хийнэ.
Энэ бүсгүйг Байгалмаа гэдэг. Монголоос Лондон хүртэл тэмээн жингээр явах галзуу, гайхалтай гэмээр аяллыг санаачлагч. Сонсоход л бүтэшгүй мэт санагдаж байгаа хэдий ч тэр аль хэдийнээ үүнийг бүтээхийн төлөө олон зүйлсээ золиослон аяллаа эхлэн явж байна. Олон хамтрагч нартай эхэлсэн хэдий ч замд тулгарах шалтгаануудын улмаас хамтрагч нар нь буцсаар одоо тэрээр дэлхийгээр аялагч алдарт алхагч Karl Bushby -тэй хамт цааш аяллаа үргэлжлүүлэн явсаар байна.
“Монгол Улсын филармони-45” баярын концерт энэ сарын 15-нд болно. Симфони найрал хөгжим, Баянмонгол жазз найрал хөгжим, Морин хуурын чуулга, дуучид гээд 160 гаруй уран бүтээлчид ойн баярын тоглолтдоо оролцох ажээ.