Урт хамарт, дүрсгүй Пиноккио энэ бямба гаригт багачуудтай уулзах гэж байна. “Black Box” театрынхан “Пиноккиогийн адал явдал” жүжгээ бяцхан үзэгчдэд зориулан тоглохоор болжээ.
Зохиогч: Урлаг
Монголын Залуу зохиолчдын нэгдлээс “Зуун яруу найрагч зуун хайрын шүлэг” яруу найргийн номыг эмхлэн гаргажээ. Тус нэгдлээс өмнө нь зуун яруу найрагчийн хайрын шүлгийн цэнгүүнийг Явуухулангийн цэцэрлэгт зохион байгуулж байсан билээ.
Найруулагч Д.Золбаярын бүтээл “Аравт” түүхэн кино олон улсын кино фестивальд оролцох эрхээ авчээ. Уг фестиваль ирэх дөрөвдүгээр сард БНСУ-д болох юм байна. Одоогоор уг фестивальд 100 гаруй уран бүтээлч оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа тухай мэдээлжээ.
Ай хөгийн амьдрал чи хэдий агуу ч чамаас би огт үл айна. Хүчит шуурганд хөөсрөн эргэлдэх хар бараан хөлгүй далай руу живэхээ мэдэж байсан ч шижим ч хийлгүй зүтгэнэм. Тэнгэрт гуагачих тэр хэдэн хэрээ шиг тэсгэл алдан намайг хүлээж суугаа үхэл чамаас би, үхэж байсан ч айхгүй ээ. Намайг ертөнцөд хүн шиг амьдарч чадсан уу гэж харин нар мандахад хэн нэгэн асуух юм бол дөлгөөхөн хаялах далай усан элсээ долоож, дөнгөж өчигдөрхөн энд гишгэсэн мөрийг минь мөлийлгөх биз ээ. Хэн ч юунд ч буруугүй, хэн ч хэнд ч өргүй ээ…
Хүн төрөлхтний суут хөвгүүн Ф.Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын II уралдаан Улаанбаатарт болж байгаа.. “Ф.Шопен ба XXI зууны Монгол” хэмээн нэрийдсэн уг уралдааны нээлт ХБК-ийн концертын хоёрдугаар танхимд ёслол төгөлдөр болсон юм. Өчигдөр эхний өдрийн сонсгол явагдсан бөгөөд уралдаан энэ сарын 28-нд өндөрлөнө.
“Анхны үнсэлт” мюзиклын албан ёсны хэвлэлийн хурал 2 сарын 28-нд 12:00 цагаас Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа зохион байгуулагдахаар зарлагдлаа. Хэвлэлийн хуралд Уран сайхны удирдагчаар Р.Мөнхсайхан, МУСТА, ОХБУлсын Гавъяат Жүжигчин Б.Амархүү нарын тэргүүтэй мюзиклын уран бүтээлчид оролцож мэдээлэл хүргэх юм байна.
Авто машин эзэмшигч, жолооч нарын талархалыг хүлээж 2013 оны шилдгийн шилдэг “Авто засварын төв”-өөр шалгарсан “ФОРВАРД МОТОРС” компани нь нийт үйлчлүүлэгч, жолооч нартаа талархалаа илэрхийлж хавар цагийг угтсан бэлэгтэй урамшуулалтай худалдаа зарлаллаа. Тэрээр Япон, Америк, Герман зэрэг улс орнуудын авто сэлбэгийн томоохон үйлдвэрүүдээс, албан ёсны эрх, гэрээтэйгээр борлуулж буй оригнал Япон авто сэлбэгээс 100.000-с дээш төгрөгний худалдан авалт хийсэн хүн бүрт 5-20%-ийн бодит хямьдрал, бараа сонгох эрх. Мөн “KYB” брендийн /3+1/ 3ш амортизатор худалдан авсан тохиолдолд 1ш амортизатор үнэгүй бэлгэнд авах аж.
Өнөөдөр ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Монголын Сэтгүүлчдийн Эвлэл нар хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. ЮНЕСКО /Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллага/ нь дээр дурдсан салбарууд мөн мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх замаар үндэстэн хоорондын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бий болгох, үндэс угсаа, арьс өнгө, хүйс, хэл соёл, шашин шүтлэгээр нь үл ялгаварлан хүний эрх, эрх чөлөөг хангаж харилцан хүндлэлийг бий болгох, цаашлаад дэлхийд энх тайвныг тогтоохоор ажилладаг юм.
Монголын хошин урлагийг өнгө төрхийг өөрчлөн шинэ түвшинд гаргасан шоуг “Мөрөөдлийн театр”-ын авьяаслаг уран бүтээлчид туурвисаар байгаа. УДЭТ-ын жүжигчнээр овоглогдож явсан Г.Эрхэмбаяр, Г.Алтаншагай нар өөрсдийн байгуулсан “Мөрөөдлийн театр”-ынхаа нээлтээ Оросын зохиолч Ванпиловийн “Ууган хүү” жүжгээс сэдэвлэсэн “Миний нууц хүү” жүжгийг тайзнаа тавьж анхны тоглолтоо үзэгчдэд хүргэсэн билээ. Энэхүү анхны уран бүтээлээсээ хойш “Хайртай бол эргэж хараарай”, “Гээсэн хайраа аваарай”, “Тэр чинь би”, “Амьдрал өөрөө бэлэг” зэрэг шоу тоглолтоо үзэгч олондоо хүргэсээр энэ жил 3 жилийнхээ ойтой золгож буй билээ.
01.00 Бөх нойрсох vе өнгөрч амархан сэрж өвчин мэдрэх нь илvvтэй болно.
02.00 Элэгнээс бусад эрхтэн бараг ажиллахгvй. Энэ vед унтаагvй бол кофе, цай, спиртийн зvйл ууж болохгvй. Аяга ус юмуу сvv уу.
