Монголын хацар гоо охид бүсгүйчүүдийн өөрийн “Facebook”-тээ нийтлэсэн гэрэл зургийн түүвэрээ хүргэж байна.
Зохиогч: Урлаг
“Харанга” хамтлагийн дуучин МУСТА X.Лхагвасүрэнгийн “Монгол ээж” цомог бидний гар дээр ирлээ. Энэ цомог нь түүний тав дахь бие даасан цомог бөгөөд тэрбээр өмнө нь “Харангын Лхагва”, “Нарыг хайрла”, “Замбатив”, “Тэнгэрлэг андууд”, зэрэг дөрвөн цомог гаргасан.
“Frozen” хүүхэлдэйн кино “Let It Go” дууг дэлхийн олон дуучин коверлож дуулах болсон. Тэгвэл БНСУ дахь олон улсын дуулаачдын “MONTANT” байгууллагын дуучнаар ажиллаж байгаа монгол залуу С.Гантогоо монголоор ковер болгон дуулжээ.
МУГЖ С.Жавхлангийн “Монголд мэндэлсэн өдөр мину” тоглолтын анхны өдөр буюу 2014 оны 2 сарын 21-ны өдрийн тойм видеог та бүхэндээ толилуулъя.
Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла” шүлгийг дуу болгосон хамтлаг, уран бүтээлч цөөнгүй бий. Тэдгээрээс хамгийн их анхаарал хандуулж, олон нийтэд хүргэсэн нь Монгол поп опера “Увертюра” хамтлаг билээ. Увертюра хамтлаг Монгол хүн бүрийн мэддэг энэхүү гайхалтай бүтээлийг амилуулахдаа оюуны бүтээлийг дээдлэн албан ёсны гэрээ байгуулж, “Анир” студийн захирал, МУСТА Б.Алтанхуягаар аялгуу хийлгэж олны хүртээл болгосон.
Монголын хамгийн алдартай 24 хосыг 24tsag.mn сайтынхан шалгаруулжээ. Тэд уншигчдын дунд хийсэн тандалт судалгаа болон санал асуулгаар тэднийг тодруулсан бөгөөд ийнхүү жагсаахдаа хоёул олонд танигдсан болон ард нийтийн хайр хүндэтгэлийг хүлээсэн, үлгэр дууриал болохуйц зэрэг шалгууруудыг тэдэнд тавьсан гэнэ.
Аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж байдаг. Хэмжээ хязгаараа алдсан зүйл утга учраа бас алддаг. Утга учраа алдаад ирэхээр үр дагавар нь эерэгээсээ эсрэг рүү тэмүүлж эхэлдэг. Энэ нь ялангуяа завсрын, түр хугацааны зүйлд бүр их хамааралтай. Тэгвэл Монгол Улсын нэг системээс нөгөө рүү шилжих шилжилт яг ийм байдалд орчихоод байна.
Мянга мянган залуусын зүрх сэтгэлийн дууч болж, олон арван хайрын тухай дуунуудыг хит болгон амилуулсан “Салхи” хамтлагийн залуус хэсэг хугацаанд нам гүмхэн байсан ч дахин тэсрэлт хийж, өөрсдийн үнэн ч сонсогчиддоо гэнэтийн бэлэг барьж “Гэгээн хайр”-ын баярыг фенүүдтэйгээ хамтдаа тэмдэглэсэн билээ.
Монголын кино урлагийн болоод сэтгүүлзүй, нийгэм олон нийтийн салбарын түүчээ болсон эрхэмүүд цуглаж тэртээх 1990-ээд оны үеэс эхлэн түүхийн хуудаснаас арчигдсан “Киноны урьдчилсан үзлэг”-ийг дахин сэргээж “Хязгааргүй” хэмээх уран сайхны киног үзлэгээр оруулсан билээ. Тус кино үзлэгт оролцсон Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч, СГЗ Б.Галааридын сэтгэгдлийг толилуулъя.
Этгээд хэл үг, хэнэггүй төрх, нэмэлт хачиргүй шудрага яриагаараа олны таашаалд нийцдэг реппэр “GEE”-д Мөрөөдлийн театрын уран бүтээлчид шавь орсон гэнэ шүү. Хамгийн анх “Ээжийн дайсан” киноныхоо хадам ээж дуун дээрээ хамтарч ажиллан багш шавийн барилдлагтай болсон аж. Инээд бэлэглэх дуртай мөрөөдлийн театрынхан багагүй цоглог хип хопчид гэдгээ сүүлийн өдрүүдэд үзэгчиддээ харуулаад байгаа. Тус театрын хамт олон гурван жилийн инээд буюу “Шилдгийн шилдэг” үзүүлбэрүүдээсээ бүрдсэн тоглолтондоо дахин хип хопоор үглэсэн нь үзэгчдээс чамгүй өндөр үнэлгээ авч шаггүй хип хопчид гэх үнэлгээг аваад байгаа юм.
