Кети Перри валентины баяраар сүй тавьснаа фэнүүддээ зарлажээ. Үзэсгэлэнт бүсгүйн уран бүтээлээс гадна түүний хувийн амьдрал ч мөн олны анхаарлын төвд байдаг билээ. Тэрээр өмнө нь Их Британийн инээдмийн алдарт жүжигчин Рассель Брэндтэй гэрлэж байсан юм Дуучин бүсгүйд энэхүү гайхалтай саналыг John Mayer тавьсан гэнэ.
Зохиогч: Урлаг
Өдөр хоногийн цуваа хүний тархинд урсаж
Өлгий, авс хоёрыг нэг нэгээр нь тэмтэрнэ
Хойчийн түмэн үед дутах зүйлгүй болж
Хорвоогийн түмэн үрс зовлон гээчийг мартана
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар Монголын өв соёлын өдөрлөгийг Сан Франциско хотын Мужийн их сургуулийн Монгол оюутны холбоо, “Дэлхийд нэртэй монгол” ТББ, Оакланд хотын “Гэр” төв, Бэй Аэриагийн монголчуудын холбоотой хамтран амжилттай зохион байгууллаа.
Германы хөнгөн хөгжмийн урсгалыг дэлхийд таниулсан алдарт дуучин Нана Квамэ Аброквагийн Монгол дахь тоглолт болоход 5 хоног үлджээ.Дэлхийн оддын тоглолтыг дэргэдээсээ үзэх нь сайхан боломж хэдий ч техник хэрэгслийн хүчин чадал болоод зохион байгуулалт муугаас манайхан алдаа гаргаж, үзэгчдээ бухимдуулах нь цөөнгүй.
“Номин талст” хамтлагийн дуучин МУСТА Т.Дэлгэрмөрөн монголын бүх сайхан ээжүүд, охид бүсгүйчүүддээ зориулан “Гэрэлт үзэсгэлэн гоо” хэмээх нэртэй хүндэтгэлийн цэнгүүн, шоу тоглолтоо Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр буюу 3 сарын 8-нд 19:00 цагаас ганцхан удаа “SS-CLUB”-д хийхээр товоо зарласан билээ. Тэрээр тус тоглолтоо бүх сайхан эмэгтэйчүүддээ зориулахын зэрэгцээ өөрийнхөө хайрт ээждээ дээдийн дээд хүндэтгэл үзүүлж ийнхүү тоглох гэж байгаагаа мэдэгдсэн юм.
Хуримынхаа ёслолыг сүр дуулиантай, ардын уламжлал дагуулан хийж, ирсэн зочиддоо Говийн өндөр, Цэнхэрлэн харагдана хэмээх хоёр ардын дууг хамтран дуулж бэлэг болгож байсан уртын дуучин, МУСТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар “кинонд тоглосон уу” гэх асуултыг олон түмэнд төрүүлэхүйц сурталчилгаа телевизүүдээр цацагдаад байсан юм.
“Мөрөөдлийн театр”-ын авьяаслаг уран бүтээлчид маань “Шоу драм” хэмээх урлагийн нэгэн шинэ жанрыг хөгжүүлэхийн төлөө цаг наргүй хөдөлмөрлөж яваа тэдний тоглолт үнэхээр шинэлэг гэгээлэг байдлаараа аргагүй онцгойрч буйд үзэгчид ам сайтай байгаа.
Их Британийн уран бүтээлч Эмма Аллен өөрийн нүүрийг хувирган будсан 750 гаруй зургаараа “stop motion” видеог хийсэн байна. Тэрбээр энэхүү видеондоо өөрийгөө хөгшрүүлж, тэс өөр болгож олон янзын хэлбэрээр буджээ.
Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Блью мүүн” арт галерейгаас санаачлан хоёрдугаар сарын 24-нөөс гуравдугаар сарын 10-ны хооронд “Цэцэгс” үзэсгэлэн зохиож буй. Үзэсгэлэнд оролцож буй нийт уран бүтээлчид өөрсдийн бүтээлүүдээрээ охид, бүсгүйчүүд болон нийт ээжүүддээ ийнхүү мэндчилж байгаа ажээ.
Өөрийн гэсэн шинэлэг өнгө төрхийг үзэгч олондоо хүргэж эхэлсэн “NB & Sally” шоу нэвтрүүлэг цахим ертөнцөөр аялж буй хэн бүхний талархлыг хүлээж байгаа билээ. “NB & Sally” шоу нэвтрүүлгийн ээлжит дугаараар Freezone хамтлагийн дуучин Төрөө оролцжээ.
