Зохиогч: Урлаг

Монгол хүн болж төрсөндөө хязгааргүй ихээр бахархаж, уухай хадаан түрлэг өргөж, бүтэн 2 цаг гаруй алга нэжигнүүлэн ташсаар сэтгэлийн их цэнгэл эдэлсэн нэгэн гайхалтай тоглолт өчигдөр “Монгол Мөхөшгүй” хэмээх нэрийн дор болж өнгөрлөө. Монголын язгуур урлагийн гайхамшгийг дэлхийд сурталчилан таниулж, алдаршуулан яваа 9 хамтлагийн нэгдсэн тоглолт ийнхүү эх орны минь алтан тайзан дээр тоглогдож, түүнийг нь үзсэн түмэн олон азтай төрсөндөө баярлаж, бахархацгааж байлаа.

Read More

М Галакси студи-с зохион байгуулсан залуу уран бүтээлчдийг дэмжих Alfa music төслийн ялагч тодорлоо. Уг төсөлд Чойжоо, Тэнүүн, Баярцэнгэл, Номин, Хишгээ зэрэг зургаан залуу уран бүтээлчид өрсөлдсөн. Залуу дуучин Номин “Хэвээрээ” дуугаараа оролцож тэргүүн байранд оржээ. Тэрбээр дэлхийн алдартай оддын тоглолт үзэх эрхээр шагнууллаа.

Read More

Манай улсад “Ф.Шопены ба 21-р зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын II уралдаан энэ сарын 23-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Уг уралдаан Азид өмнө нь болж байгаагүй бөгөөд манай улсад анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Уралдаанд БНСУ, БНХАУ, ОХУ-ын төгөлдөр хуурчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа бөгөөд нийт 30 гаруй оролцогч оролцохоор төлөвлөгдөж байгаа гэнэ.

Read More

“Пентатоник” академийн ерөнхийлөгч, УГЗ Б.Долгионтой ярилцлаа. Тэрээр дэлхийн алдарт дуучин Нанагийн Монголд тоглогдох “Remember the time” тоглолтын ерөнхий зөвлөхөөр ажиллаж байгаа билээ. Монголдоо дэлхийн оддын гэх тодотголтой нэлээд хэдэн том шоуны зохион байгуулагчаар ажилласан түүнтэй “Universe best songs” наадам,“Remember the time” тоглолтын зохион байгуулалтын арын ажил гээд завгүй их ажлынх нь хажуугаар нь ярилцаж амжлаа. Дашрамд дурдахад “Remember the time” тоглолт болоход ердөө наймхан хоног үлджээ.

Read More

Монголын рок попын загалмайлсан эцэг гэгддэг “Харанга” хамтлаг 2014 оны гуравдугаар сарын 8-нд Монголын үзэсгэлэнт охид бүсгүйчүүддээ зориулан ганцхан удаа “Blue sky tower”-ийн “Vegas Club”-т “BEST OF HARANGA” V.I.P тоглолтоо хийхээр болжээ.

Read More

“Чингис хааны вакс галерей” үүдээ нээж Эзэн Чингис хааны түүхийг үзүүлсэн 13 үзмэрээ эхний ээлжинд үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ. Долдугаар сар болон арваннэгдүгээр сард тус тус дахин цогц бүтээлүүдээр үзмэрийн сангаа нэмэгдүүлэх юм байна. Амралтын өдрүүдэд юу хийхээ хараахан төлөвлөөгүй бол та Монголын театрын музейн гурван давхарт байрлах уг үзэсгэлэнг очиж сонирхоорой.

Read More

Мисс, загвар өмсөгч Э.Сэлэнгийн нүцгэн зураг үе үе дуулиан тарьдаг “уламжлалтай”. Том, жижиг, хөгшин боовнууд миний бөгсийг үнсэж болно шүү хэмээн хэлж байсан бичлэгийн дуулиан намжаагүй байхад түүний ээлжит дотоожгүй зурагууд нь ил боллоо. Түүгээр ч үл барам гадаад эртэй сээтэгнэж байгаа, нууц эрхтнээ ил болгосон зураг нь олон нийтэд ил болсныг хүргэж байна

Read More