Цаг хүнд байгаа энэ нийгэмд монголчууд маань харийн орныг мөрөөдөж өглөө болгон визэнд дугаарлаж байгааг хараад сэтгэл өвддөг гэж нэгэнтээ ярьж байсан залуу дуучин бол Я.Гэрэлчулуун юм. Тэрээр “Монголоо санасан сэтгэл” төслөөрөө хөгжмийн зохиолч МУУГЗ Т.Сэр Од, яруу найрагч МУСГЗ Ш.Гүрбазар нарын хамтаар дэлхийн олон оронд, тухайлбал Европын орнууд болон, Солонгос, мөн Америкт ажиллаж амьдардаг элэг нэгт Монголчуудынхаа урилгаар очиж тоглолтоо хүргэсэн.
Зохиогч: Урлаг
“Хэтийн Хэнтий” хөтөлбөрийн хүрээнд зохиогдсон “АСК Хэнтий”-2017-д 11 баг оролцож, өргөн утга агууллага бүхий олон сэдвүүдийг нэгэн дор хөндөж, урлагын хэлээр хүргэлээ. Өнөөгийн залууст тулгамдаж буй асуудал, хүний мөн чанар, эх орныхоо мандан бадрал, үүх түүхээрээ бахархах, нийгмийн шилжилт, ороо бусгаа байдлаас болж хүн хүнээ байж, хүсэл мөрөөдөл нь замхран үгүй болж байгаа болон сошил медиа хүн хоорондын харилцааг улам бүр бүдэгрүүлж байгаа зэргийг үзэгчдэд нэгийг бодуулж, хоёрыг тунгаатал нь хүргэж чадсан юм.
ОХУ-ын Ардын жүжигчин, Төрийн думын гишүүн Н.Расторгуев гэх энэ эрхэм хүн “Конь”, “Комбат”, “Позови меня тихо по имени”, “Давай за”, “Солдат”, “Ты неси меня река”, “Там за туманами”, “Березы” зэрэг сэтгэлд хоногшсон олон хит дууны эзэн. Тэрбээр Монгол дахь шүтэн бишрэгчидэдээ зориулан энэ сарын 8,9-ны өдрүүдэд “Любэ” хамтлагтайгаа Монголд тоглолтоо хийхээр бэлтгэл хангаад байна.
ТЭСО корпорацаас Өрхийн эмнэлгүүдийг утлагын аппаратаар хангах Аз жаргалын холбоо аян зохион байгуулагдаж байгааг Камертон хамтлагын дуучин ЭБА-н тоглосон рекламнаас олж мэдсэнээс хойш сар орчим хугацаа өнгөрчээ.
Бид дэлхийд гайхуулах түүхтэй ард түмэн. Хятад, Солонгос зэрэг бидэнд хамгийн ойрхон Азийн орнууд түүх, соёлоо хэрхэн хамгаалж, дэлхийд сурталчилж байна вэ. Гэтэл бид үндэслэлтэй мөртлөө түүнийгээ харуулж чадахгүй байна. Чингис хааны үеэс монголчууд урлаг, соёлоо онцгойлон анхаардаг байсныг түүхийн хуудсууд гэрчилнэ. Гэтэл энэ уламжлал алдагдаад удаж байна.
Энэ удаагийн дугаарын зочноор, дуурийн дуучин, гавьяат багш Ц.Ерөөг урилаа. Тэрээр Монголын дуурийн урлагийг дэлхийд сурталчилж яваа, гавьяат жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшиний багш билээ.
ОХУ-ын Москва хотноо “Монголын кино өдрүүд” өнгөрөгч 11 дүгээр сарын 29-өөс энэ сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Монгол Улсын БСШУСЯ болон ОХУ-ын Соёлын яам хоорондын соёлын хамтын ажиллагааны төлөвлөгөө, 2016 оны арваннэгдүгээр сард БСШУС-ын сайд Ж.Батсуурийн ОХУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр ОХУ-ын Соёлын сайд В.Р.Мединскийтэй байгуулсан протоколын хүрээнд тус арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.