Зохиогч: Урлаг
Офицеруудын ордны өглөө цоглог марш, золбоолог цэргийн дуу, уянгалаг аялгуугаар угтан эхэлнэ. Энэ хамт олны нэгээхэн хэсэг Эстрад симфони найрал хөгжмийн албаар орж, түр саатлаа. Тэд уран бүтээлийн хувьд зогсолтгүй, шантаршгүй зүтгэдэг зангаараа жил бүр шинэ шинэ тоглолтуудыг үзэгч олноо өргөн барьдаг. Тухайлбал, “Сэтгэлийн эгшиг”, “Мөнгөн шөнө”, “Аялгуу эгшиглэсэн 10 жил”, “For you music”, “Хөгжилтэй хөгжимчид”, “Романтик үдэш”, “Thank you for the music”, “Music and movie”, “Хайрлахсан”, “Аялгуут он жилүүд”, “Өнгөрсөн, одоо, ирээдүй” зэрэг тоглолтууд нь өөр өөрийн өнгө аястай, шинэлэг болж чаддаг. Одоо 20 жилийнхээ ойн өмнө урын сангаасаа сорчлон дээжилсэн бүтээлүүдээрээ цомог хийн үзэгч олондоо өргөн барьж байна. Монгол улсынхаа бүх аймаг төдийгүй ОХУ, БНХАУ, БНАСАУ, БНСУ, европын орнуудаар айлчлан тоглосон бөгөөд “Их талын жааз” олон улсын хөгжмийн наадам, Олон улсын үлээвэр найрал хөгжмийн наадам, АСЕАМ зэрэг дэлхийн хэмжээний уралдаан тэмцээн, үйл ажиллагаанд амжилттай оролцсон.
Оросын нэрт зохиолч Лев Толстойн мэндэлсний 190 жилийн ойг угтаж түүний “Холстомер” бүтээлээс сэдэвлэн бичсэн М.Розовскийн “Адууны түүх” хэмээх хоёр бүлэгт сонгодог жүжгийг энэ сарын 24-ний өдрөөс эхлэн Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид тайзнаа тоглож эхэллээ. Жүжгийн гол дүрийг Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, жүжигчин Э.Тодгэрэл нар бүтээжээ. Монголын театрын тайзнаа амилж буй 35 дахь сонгодог бүтээл болсон уг жүжгийн ерөнхий найруулагчаар Урлагийн Гавьяат зүтгэлтэн Б.Баатар ажиллаж байна. “Адууны түүх” жүжгийн гол дүрд тоглож буй Ардын жүжигчин Г.Мягмарнарантай жүжгийн нээлтийн тоглолтын үеэр ярилцлаа.
“Live” pub шинэ жилийн захиалга авч эхэллээ
Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Төмөрийн Ариунаа фэйнүүддээ өргөн барьж байгаа ээлжит уран бүтээл “Космик” дууг та бүхэндээ хүргэж байна. Энэхүү дуу нь өчигдрөөс сонсогчдын хүртээл болсон бөгөөд “Cosmic Ariunaa” цомогт багтсан “Утасны чинь дугаар 3.0” дууны клипний үргэлжлэл гэв.
“Мисс Монголиа-2017” тэмцээний Дэд мисс Д.Анундарь Филиппин улсад зохион байгуулж буй “Miss Pacific International-2017” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, усны хувцастай шилдэг 15 оролцогчийн нэгээр шалгарчээ. Тэрбээр “Мисс Монголиа-2017” тэмцээний Дэд миссийн эзэн болсоны зэрэгцээ “Мисс бикини” номинацийн ялагч болж байсан юм.