Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас 2017 онд сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлсан Нийслэлийн оны шилдэг хүүхдүүдийг шалгаруулах ажлыг жил бүр ёслол төгөлдөр зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Зохиогч: Урлаг
Д.Сүхбаатарын талбайд байрласан сүлд модны гэрлийг асаах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, нийслэлийн урлаг, спорт, эрүүл мэнд зэрэг салбар салбарын шилдгүүдийн төлөөлөл болон нийслэлийн иргэдийн оролцов.
Монголын кино урлагийн салбарыг авъяас чадвараараа өнгөлж яваа жүжигчдийн дунд МУСТА Э.Мөнхтөр зүй ёсоор багтдаг. Тэрээр олон бүсгүйчүүдтэй хайр дурлалын жиг жуг асуудал үүсгэсэн дүрүүдийг бүтээдэг. Энэ удаад үлэмж биетэн хочит түүний портнёр нь жүжигчин, МУСТА Б.Хулан юм байна.
“СИТИ” их сургуулийн бизнесийн удирдлагын мэргэжлээр суралцаж буй оюутнууд өөрсдийн санаачлагчаар СБД-ийн нийгмийн халамжийн хэлтэстэй хамтран нэн ядуу нэг өрхийг гэртэй болгох аяныг санаачилсан байна. Тус аянаар дамжуулан мөр зэрэгцэн суралцаж буй оюутнууддаа манлайлал, үлгэрлэл үзүүлэхийг зорьжээ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран “Соёлын өвийн өмчийн эрхийн хамгаалал” уулзалт, ярилцлагыг 2017 оны 12-р сарын 18-ны өдрийн 09:00-13:00 цагийн хооронд буюу өнөөдөр Соёл урлагийн газрын хурлын танхим / Засгийн газрын II байр /-д зохион байгуулах гэж байна.
Засгийн газрын хуралдаанаар амжилт гаргасан дараах уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ. Тодруулбал БНХАУ-ын Учо хотод зохиогддог олон улсын циркчдийн уралдаанаас алтан медаль хүртсэн Монгол циркийн хөгжлийн төвийн уран бүтээлчдэд 52 сая төгрөг, ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон Е.Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн залуу дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн дуурийн дуучин Э.Анхбаярт 24 сая төгрөг, АНУ-ын IBLA сангаас зохион байгуулдаг Барток Кабалевский Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн суралцагч М.Заяа, Д.Сувд, Г.Энхцаг, Г.Итгэлтөгс, Н.Цогт, Г.Анар нарт тус бүр 14 сая төгрөг, гуравдугаар байр эзэлсэн суралцагч Б.Есүйд есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болов.
Монгол хүн бүр сүрлэг сайхан уулын оройд салхины сэвшээнд нам гүмийг мэдрэн зогсохуйд дээр цэлмэг хөх тэнгэр, ээх шаргал наран, тэртээ доор уудам цэлгэр талд асгасан шагай мэт цайрах гэрүүд харагдаж, өөрийн эрхгүй тайвшрал амар амгаланг мэдрэн цээж дүүрэн уртаас урт амьсгаа аван зогсох дуртай гэдэгт итгэлтэй байна.
Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж тэргүүтэй зохиолчдын санаачлагаар анх 1983 оны арванхоёрдугаар сард яруу найргийн “Болор цом” наадам зохиогдож байсан түүхтэй. Тэр цагаас хойш энэхүү наадам жил бүр зохиогдож эхэлснээс хойш яруу найргийн Эгшиглэнт эх Янжинлхамын хишигт найрагчид төрөн гарсаар байна. Энэхүү наадмаас олон сайхан шүлэг төрөн гарч найрагч түмнээ баясгадаг.