Шинэ үе: Миний хайр Миний фен (video)
Зохиогч: Урлаг
Сингапурт болсон Азийн хүүхдийн дууны уралдаанд монгол охин тэргүүн байрыг эзэлжээ. Эх орноо төлөөлөн оролцсон Ө.Насанжаргал 120 орны хүүхэдтэй өрсөлдсөн бөгөөд эцсийн шатны шалгаруулалтад “Булигаар хүрэн цүнх”-ийг дуулснаар нэгдүгээр байранд орсон гэнэ.
Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг хэдийнэ бий болгож “Аавыгаа санахаар”, “Чамайг нэхсэн сэтгэл”, “Дүүгээ санана” зэрэг олон сайхан хит дуугаараа дуунд дуртай ард түмэндээ хүндлэгдсэн дуучин бол П.Идэржавхлан.
Зохиолч Ц.Ууганбаярын “Шулмын инээд” номонд багтсан шилдэг өгүүллэг болох “Зоорь” аймшгийн бүрэн хэмжээний кино үзэгчдийн хүртээл болоод байгаа. Тэгвэл уг киноны уран бүтээлчид 70 давхартай хаяа дэрлэн амьдарч буй 30 гаруй өрхөд киноныхоо орлогоос хандивлахаар болжээ. Энэ талаар уран бүтээлчид баримтат кино хийхээр болсон байна. Тус кино нь энэ сарын 21-нд Дархан-Уул аймагт нээлтээ хийх гэнэ.
Жил бүрийн 3 дугаар сарын 8-нд Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр хүний эрхийн байгууллагууд олон арван ажлуудыг санаачлан зохион байгуулдаг ч хэвлэл мэдээллийн салбарынхан энэ чиглэлд анхаарал сул хандуулдаг, санал санаачлага гаргах тал дээр учир дутагдалтай байдаг.
Хамгийн гоёмсог бүхний эзэд эмэгтэйчүүд бидний гуа үзэсгэлэн, тансаг сайхныг магтан дуулсан үй олон шүлэгнүүдээс шилдэг 10-ыг таны оюуны таашаалд зориулан хүргэж байна. “Хөнгөн бийрийг хөшүүлэх” чадалтай бүсгүй та өөрөөрөө бахархагтун.
“Харанга” хамтлагийн дуучин МУСТА X.Лхагвасүрэнгийн “Монгол ээж” цомог бидний гар дээр ирлээ. Энэ цомог нь түүний тав дахь бие даасан цомог бөгөөд тэрбээр өмнө нь “Харангын Лхагва”, “Нарыг хайрла”, “Замбатив”, “Тэнгэрлэг андууд”, зэрэг дөрвөн цомог гаргасан. Худалдаанд гарсан цагаас хит дууны жагсаалт, шилдэг цомгийн борлуулалтыг тогтмол тэргүүлдэг авьяаслаг уран бүтээлчийн шинэ цомог болох “Монгол ээж” цомог нь нийт арван дуутай бөгөөд эх хүний нинжин сэтгэл, хайр энэрэлийг магтан дуулснаараа онцлогтой юм.
Ирэх сард болох олон улсын эмэгтэйчүүдийн баяраар хамтлаг, дуучид тоглолтоо хийхээр зар хүргээд байгаа. Тэгвэл “Sweety-motion”, “Гурван охин”, “Киви”, “Extacy” хамтлагууд хамтарч ээжийн тухай дуу хамтран дуулжээ. Дөрвөн хамтлагийн бүсгүйчүүд “Үртэй хүн жаргалтай”, “Миний ээж” зэрэг арав гаруй дуунаас бүрдсэн попури хийсэн бөгөөд клипэнд нь 30 гаруй ээжүүд тоглосон гэнэ.
Гавьяат жүжигчин С.Жавхлан өөрийн төрсөн өдрөөрөө “Монголд мэндэлсэн өдөр мину” бие даасан тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тоглолт хоёрдугаар сарын 21, 23, 24-ны өдрүүдэд Бөхийн өргөөнд 19.00 цагт болно. Тоглолтод шилдэг 25-30 дуугаа толилуулах бөгөөд “Шуранхай” хамтлаг оролцоно.
Алдарт Реппер Lil Wayne шинэ уран бүтээлээр эргэн ирэх гэж байна. Тэрээр гурван жилийн турш хүлээгдээд байсан “Tha Carter 5” цомгоо тун удахгүй гаргахаар болжээ.
