А.Толстойн “Алтантүлхүүр ба Буратиногийн адал явдал” зохиолоос сэдэвлэн Portal Studio “Буратино” хүүхдийн олон ангит кино бүтээж байна. “Буратино” олон ангит киноны найруулагчаар Н.Соёлбат ажиллаж, Буратиногийн дүрд залуу жүжигчин Б.Алтангэрэл, аав Карлод М.Нямдорж тоглох ажээ. Одоогоор киноны зураг авалтын ажил ид явагдаж байгаа бөгөөд ирэх 4-р сарын 20-нд эхний анги бэлэн болгохооор ажиллаж байна.
Зохиогч: Урлаг
Энэхүү гайхамшигт бүтээл нь Ennio Montariello Naples- ын уран бүтээл юм. Тэрээр Италид болон хилийн чанадад олон үзэсгэлэнтэй төдийгүй бүтээлүүд нь нэр хүндтэй хүмүүсийн цуглуулга болон хадгалагддаг гэнэ.
“Амьдрал хайраар гоёдог”, “Хоймор сайхан нутагтаа”, “Монголоо санасан сэтгэл” зэрэг дуугаараа нийтийн дууны шинэ өнгө аяс болон гарч ирсэн дуучин бол Я.Гэрэлчулуун билээ.
Шинэ жил таны амьдралд шинэ зүйлсийг авчрах бөгөөд олон төрлийн өөрчлөлт, шинэчлэлтүүд явагдана. Танд төлөвлөж байсан боловч эхлүүлээгүй ажлуудаа одоо эхлүүлэх боломж гарна. Өөрчлөлтийн цаг ирж байна, та зоригтой байвал азыг өөртөө авчрах боломжтой. Та өөрөө шинэ эхлэлийн үндсийг тавих боломжтой байна. Таны зөн совин маш сайн байх учир зөн совиндоо итгэ.
“Nuans” Буриад улсад тоглоно Поп опера чиглэлээр уран бүтээл туурвидаг “Nuans” хамтлагийнхан ОХУ-д аялан тоглолт хийхээр зэхжээ. Тэд тун удахгүй “Лучши песни для мамы” аялан тоглолтоо ОХУ-ын Буриад улсын Эрхүү, Усть, Орда, Улаан-Үд, Чита зэрэг хотуудад тоглох аж.
Монгол улсад чөлөөт бүжгийн урсгал буюу орчин үеийн бүжиг хөгжлийн гараагаа тавиад удаагүй байгаа ч өнгөрсөн 2 жилийн хугацаанд энэхүү урлаг хурдацтай хөгжиж, олон улсын хэмжээнд цойлж, Монгол улсын нэрийг дэлхийн тавцанд гаргах хэмжээнд хүргэхээр тууштай бэлтгэгдэж буй хүүхэд залуусын тоо ч өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа.
Шороо яран тэмүүлсээр түүнийг анх цухуйхад цонхон цаана сар гийж одод түгсэн өвлийн нэгэн саруулхан шөнө байлаа. Хөгнө шиг хар ногоон иштэй авирдаг энэ цэцэг бол хуримын бэлгэнд ирсэн тасалгааны есөн цэцэгний нэг нь билээ. Гэрийн эзэгтэйд бол өнгө өнгөөр алагласан эдгээр цэцэгсийн дотроос хамгийн царай муутай нь тэр байлаа.
Алдарт загвар өмсөгч Кейт Мосс “Alexander McQueen”-ны хавар, зуны шинэ коллекцийн зураг авалтад орж эхэлжээ. Ингээд түүний өвөрмөц,сонирхолтой, шинэлэг дүр төрх бүхий зургуудаас хүргэж байна.
Байгуулагдсан цагаасаа олны хэл аманд нилээдгүй өртөж байсан Dynamic хамтлаг шинэ клипээ гаргажээ. Хамтлаг анх хоёр жилийн өмнө байгуулагдсан бөгөөд залуус Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутагт байрлах гал унтраах 10 дугаар ангийн өмнөх гэрлийн шонгууд болон нийслэлийн төв хэсгүүдээр “Dynamic тун удахгүй” гэсэн цаас нааж байсан.
“Хип хоп” урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, дуу хоолойгоороо ялгаран гарч ирсэн “Ice Top” хамтлагийнхан ирэх хоёрдугаар сарын 1-нд UB palace-ийн концертын их танхимд “Best of Ice top” тоглолтоо үзэгч фэнүүдтэйгээ 18 жилийнхээ ойгоо тэмдэглэнэ.
