Зохиогч: Урлаг

Ялгуусан хэмээн модон морин жилийн сар шинийн хүчит бөхийн барилдаанд 256 бөх хүч бяраа үзэн үзэгч олноо баярлууллаа. Энэ жилийн Цагаан сарын барилдааны үзүүр түрүүнд улсын гарьд Д.Рагчаа аймгийн арслан О.Хангай нар үлдснээс гарьд Рагчаа барьц сонгож өвдөг шороодуулснаар найм давж сар шинийн барилдаандаа түрүүллээ.

Read More

Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр юм. 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ.

Read More

Нийтийн дуучид дундаа л менежмент сайтайд тооцогддог МУГЖ Ч.Бат-эрдэнэ шинэхэн албан тушаалд томилогдон ажилдаа оржээ. Тэрбээр 1965 онд Багшийн сургуулийн дэргэд соёл гэгээрлийн ажилтан нарыг бэлтгэх анги нээгдсэнээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан “Соёлын боловсролын сургууль”-ийн захирлаар энэ оны эхээс ажиллаж эхэлжээ . Түүний хувьд монголын дууны урлагт залуу халуун насаа зориулж олон гайхалтай уран бүтээлүүд туурвисан нь хит болж ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн сайхан уран бүтээлч юм.

Read More

Өнөөдөр Соёл, Спорт, Аялал Жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал монгол түмний уламжлалт сар шинийн баярын өмнө монгол улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 01 дүгээр сарын 22-ны 06 дугаар зарлигаар төрийн дээд одон медалиар шагнагдсан салбарынхаа уран бүтээлчдэд шагналыг нь гардуулан өглөө. Үүнд:

Read More

Монголын хошин урлагийн шилдгүүдийн нэг “Эрхэм элч” продакшны захирал, жүжигчин С.Лхагвасүрэн өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Гавъяат Жүжигчин” цол тэмдэг хүртэхээр болжээ.

Read More

Цагаан сар буюу Бар сарын шинийн нэгний өглөө зүгээ гаргахдаа тэр жилийнхээ хийморийн зүгт гарч, буян хишгийн зүгээсээ эргэж ирнэ.
Шинийн нэгний өдрөө аз хийморьтой, буян хишигтэй байвал тэр жилдээ олз омогтой байхыг билэгддэг. Гарч буй жилийн тухай хүний суудлын хөлөл нь Хар нохойн ам Хийморын зүгт давхцаж байвал Хийморын зүг гаралгүй буян хишгийн зүгээс гарч хийморын зүгээс ирнэ. Мөн эмийн зүг рүүгээ гарч хийморийн зүгээс ирэх ёсон ч бий.

Read More

Сар ертөнцийг гийгүүлэхгүй тэнгэр битүү харанхуй байдаг учир оны отгон шөнийг “Битүүн” хэмээн нэрийддэг байна. Эл өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл билээ.

Read More

Тухайн жилийн байр байцыг шинжих шороон үхрийн зурлагыг харваас, Модон морь жилийн шороон үхэр нь: Ногоон толгойтой, эвэр, чих, сүүл бие нь улаан, ходоод нь цагаан, дөрвөн шийр нь хөх, амаа ангайгаад сүүлээ зүүн тийш шарвасан дүртэй зурагдан гарчээ.

Read More