Бяцхан хүү Тэмүүлэнд тусалцгаая хандивын тоглолт өчигдөр буюу 12- дугаар сарын 08 ны өдөр бөхийн өргөөнөө халуун сэтгэлийн аянд дуу хоолойгоороо нэгтсэн бүх оддын тоглолт 4 цаг гаруй үргэлжлэлээ. Урлаг гэдэг ертөнц хүмүүний сэтгэлийг хөглөж хорвоог зөөллөж тэр дундаа танхим дүүрэн үзэгчдийн сэтгэлийн гүндэх утсыг Тэмүүлэн хүүгийн хүнд өвчин таствуу гэлтэй үзэгчид номер дараалан гарах дуучдын дууг даган дуулж нэгэн үдшийг алга ташилтаар дүүрэн өнгөрөөлөө.
Зохиогч: Урлаг
Орхон аймгийн ИТХ-ын тогтоолоор Эрдэнэт хотыг бий болгох тухай Сайд нарын зөвлөлийн тогтоол гарсан 12 дугаар сарын 11-ний өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн. Тэгвэл энэхүү өдрийг тохиолдуулан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас Гэрэлт гудамж байгуулж хотынхоо иргэдэд бэлэг барьжээ. 300 метр үргэлжлэх энэхүү гэрэлт гудамжийг байгуулахад 20 сая төгрөг зарцуулсан байна.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийг байгуулсан байна. Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модыг засч эхэллээ. 22 метр өндөр сүлд модыг “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК засч байгаа ба энэ сарын 15 гэхэд дуусгах аж.
Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг С.Буяннэмэхийн мэндэлсний 115 жилийн ойн нэрэмжит “НАЙРГИЙН ТЭНГЭР” яруу найргийн наадам Мандалговьд өндөрлөлөө. Наадамд 20 яруу найрагч оролцсоноос яруу найрагч Андрейн Сүглэгмаа “Болор цом”-ын эзнээр тодорч яруу найрагч Аюурбуниагийн Лхагваа, Э.Гантулга нар 2,3-р байр эзлэв. Тусгай байрыг Хулд сумын малчин, яруу найрагч Энхбаяр, Сайнцагаан сумын Цэрэнтогтох нарт олголоо.
Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” наадам энэ жил Говь-Алтай аймагт зохион байгуулагдахаар болсон билээ. Тэртээх 1983 оны 12 дугаар сард Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж тэргүүтэй зохиолчдын санаачилгаар “Болор цом” яруу найргийн наадмыг зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Энэ цагаас хойш 35 дахь жилдээ болж буй тус наадмыг энэ сарын 15-нд Алтай хотноо зохион байгуулахыг Монголын зохиолчдын эвлэлээс албан ёсоор мэдээлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга /2017.12.08/ өдөр түүхч Д.Өлзийбаатар, соёл судлаач Ц.Санчир нарт Төрийн шагнал хүртээсэн билээ. Түүхч Д.Өлзийбаатарыг Монголын их түүхийн тухай “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” цуврал сонгодог номыг түүх судалгааны үнэн байх зарчимд тулгуурлан бүтээж, залуу хойч үеийнхний түүхийн боловсролыг дээшлүүлэх, эх оронч үзлийг төлөвлшүүлэх, эх түүхээ сурталчлан таниулах, түгээх зэрэг монголчуудын оюуны санд их хувь нэмэр оруулсныг үнэлж, Төрийн шагнал хүртээжээ. Тэгвэл соёл судлаач Ц.Санчирыг Монголын эзэнт гүрний байлдан дагууллын мөрөөр сүүлийн 15 жилийн хугацаанд 30 гаруй улсын 300 гаруй хот сууринд монгол судлалын чиглэлээр судалгаа хийн Ил хаадын үеийн хосгүй үнэт, ховор дурсгалуудаас таван төрлийн 57 нэрийн 200 гаруй дурсгалыг сонгон “Ил хаадын урлаг соёлын бүтээлүүд” судалгааны бүтээлийг Перс, Англи, Монгол хэл, бичгээр хэвлүүлж, Монгол Улсын их түүх, соёлыг дэлхий дахинаа сурталчлан таниулахад оруулсан хувь нэмрийг үнэлж, уг шагналыг хүртээснийг Ерөнхийлөгч онцолсон юм.