Тайваны Тайбэй хотын Үндэсний Музейн Ордны төв өргөөний Б1 танхимд Чингис Хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан дэлхийн хамгийн ховор үзмэр болох Чингис Хааны хөргийг олон түмэнд нээн үзүүлэх хүндэтгэлийн арга хэмжээ 2013 оны 1-р сарын 8-наас 3-р сарын 25-ныг хүртэл болсон бөгөөд Монголын албаны төлөөлөгчид, урлагийнхан оролцжээ.
Зохиогч: Урлаг
“Голден жим” фитнес клубын Их эмч Н.Энхбаяртай ярилцлаа. Түүнтэй зургаа дахь удаагийн жин хасалтын уралдааны талаар болон илүүдэл жин юунаас болж үүсдэг. Хэрхэн эрүүл, зөв аргаар жингээ хасах талаар хөөрөлдсөнөө уншигч та бүхэндээ хүргэе.
Өмнөговь аймгийн залуу зохиогч Бүдээгийн Баярчимэг 2013 онд “Амин хэлхээ” сургамжит өгүүллэгийн номоо хэвлүүлэн уншигчдын гар дээр хүргээд байгаа бөгөөд мөн онлайн хэлбэрээр худалдаанд гаргажээ: Та бүхэндээ тус өгүүллэгийн номонд багтсан “Дусал ус..” зохиолыг хүргэж байна.
“Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Холбоо”-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнгөн цом” яруу найргийн баяр ирэх Мягмар гараг буюу нэгдүгээр сарын 21-нд 17:00 цагаас Монголын хүүхдийн ордонд 22 дахь удаагаа болох гэж байна.
Энэхүү бүтээл нь Монголын телевизийн түүхнээ хамгийн анхны эртний түүхэн сэдэвт олон ангит кино юм.
Тогоонтөмөр хааныг Хятадаас хөөгдөн ирснээс хойшхи Лигдэн хутагт хааныг өнгөртөл хаан ор залгасан 22 хаадыг Монголын Бага хаадын үе хэмээн түүхнээ тэмдэглэсэн байдаг бөгөөд Монголын олон ангит кино компани, N энтертайментийн хамт олон энэхүү Монголын түүхийн цагаан толбыг хүүхэд залууст ойлгомжтой хийгээд орчин цагийн өнгө аясыг шингээн, аль болох наалдацтайгаар хүргэхийн тулд түүхэн сэдэвт 20 анги кино бүтээсэн байна.
Ямар нэгэн жанр төрөлд баригдахгүй үзэгч олны хүртээл болж байгаа нэвтрүүлэг бол “NB& Sally” шоу нэвтрүүлэг онлайнаар хүрч байгаа билээ.
“Боди Арт-2013” наадмын шилдэг бүтээлүүдээс хүргэж байна. Энэхүү наадам нь 16 дах жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд 45 улсын уран бүтээлчид оролцсон томоохан арга хэмжээ болжээ.
Үргэлж этгээд хувцас үйлдлээрээ алмайруулдаг дуучин Лэди Гага ойрын үед тун ч даруухан байх чинь ээ. Ямар нэгэн улаан хивснээ залран ирэхдээ ямар нэгэн зүйлээр бусдаас сондгойрч чаддаг дуучин бүсгүй найз залуу жүжигчин Тэйлорын хамтаар “Алтан бөмбөрцөг” наадмын дараах үдэшлэгт хүрэлцэн иржээ. 27 настай дуучин бүсгүй энэ удаад тун даруухан бөгөөд гоёмсог хувцаслаж ирсэн нь олон түмнийг харин ч гайхшруулсан гэнэ.
Кино урлагийн шилдгийг шалгаруулах 71 дэх удаагийн “Алтан бөмбөрцөг” наадам Холливудад болж, шилдгүүдээ шалгарууллаа. Ёслол төгөлдөр болж өнгөрсөн энэхүү наадмын тэргүүлэгч нь “American Hustle” кино байлаа. Учир нь тус кино нийт гурван номинацийн шагнал хүртсэн юм. Гэхдээ шилдгийн шилдэг шагналыг “12 Years A Slave” кино хүртжээ.
Герман Улсын “Mephisto Masken bildnerschule Hasso von Hugo” сургуулийг мэргэжлийн нүүр хувиргагч мэргэжлээр төгссөн Г.Цэлмүүн эх орондоо иржээ. Тэрбээр энэ мэргэжлээр төгсч буй Монголын анхны мэргэжилтэн юм
