Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Будаа агшаагчны ногоотой шөл хамгийн амттай
Дуу хөгжим

Будаа агшаагчны ногоотой шөл хамгийн амттай

Урлаг Урлаг06/08/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
28114423796337850545232016-08-06-12-33[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 
Будаа агшаагчны ногоотой шөл хамгийн амттай

Их ажлын дараа гэртээ ирээд хоол бэлтгэж хийх маш их цаг зав шаарддаг шүү дээ. Тэгвэл хэдхэн алхмаар маш хялбар, амттай, өтгөн шөлтэй, ногоотой хоол хийх жорыг хүргэж байна. Ингэхийн тулд будаа агшаагч юм уу эсвэл битүү чанагч байхад л хангалттай.

 40 min

  1. 1

    Савны ёроолд ургамлын тосыг тарааж хийнэ. Сармис, сонгиныг хальслаж урт нарийн хэрчиж хийнэ.

  2. 2

    Сонгино дээр хэрчсэн үхрийн махыг тарааж хийнэ. Багахан зэргийн давсаар амтлана.

  3. 3

    Ингээд хэрчсэн төмсийг хийнэ.

  4. 4

    Төмсөн дээрээс хар перц, давс, халуун чинжүү, зэрэг амтлагчаар амтлаж цацна.

  5. 5

    Хэрчсэн лууванг хийнэ.

  6. 6

    Хэрчиж бэлтгэсэн улаан чинжүүг хийнэ.

  7. 7

    Угааж хэрчиж бэлтгэсэн хашыг хэрчиж хийнэ.

  8. 8

    Ингээд нимгэн хавтгай хэрчсэн улаан лоолийг хийнэ. Лаврын навч, давс, хар перцний үрээр амтлана. Үүний дараа таглаж тавиад дунд зэргийн гал дээр хамгийн доор хийсэн сонгино шаржигнан бага зэрэг түлэгдтэл шарна.

  9. 9

    Үүний дараа шөлийг дүүргэн хийнэ. /Тахианы болон үхрийн мах, яс чанасан тослог багатай шөл байж болно./ Шөлийг илүү өтгөн, сайхан амттай болгохын тул 2 хоолны халбага томатны сүмс хийж хийгээрэй. Ингээд битүү чанагч ашиглаж байгаа бол 13-20 минут, будаа агшаагч ашиглаж байгаа бол cook товчлуур унтарснаас хойш 25-30 минут нийт 1 цаг орчим битүү буцалгана.

  10. 10

    Ингээд шөл болсны дараа савны тагыг онгойлгож яншуй, ногоон сонгино, давс болон нэмэлт амтлагчаар амтлаад тагыг буцааж тавиад 5-10 минут болгоод галаас гаргаарай.

  11. 11

    Үхрийн мах болон ногоо аманд орон бутрах мэт зөөлхөн сайхан амттай болсон байх болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна

26/06/2026
Дуу хөгжим Урлаг

BTS хамтлагийн “Dynamite” дуу YouTube-д 2.1 тэрбум үзэлт давлаа

25/06/2026
Дуу хөгжим Урлаг

Дэлхийн супер од Элтон Жон Монголд ирнэ

25/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ариана Гранде 33 нас хүрлээ

26/06/2026

Лисагийн инстаграмын нэг нийтлэл 1.8 сая ам.доллароор үнэлэгдэж байна

26/06/2026

Брюссель хотын алдарт Маннекен-Пис хөшөөнд монгол дээл өмсүүлжээ

26/06/2026

“Physical Asia”-гийн гадаад оролцогчид болон Монголын хурдан морь уядаг урлагийн эрхмүүдийн хамтралыг харуулах “Танил уяач” реалити шоу удахгүй үзэгчдийн хүртээл болно

26/06/2026

Хаан Чарльз шилдэг татвар төлөгчдийн нэг болжээ

26/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.