Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 06. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 4. Санчир гараг. Харцага одтой, таван шар мэнгэтэй, цагаан бич өдөр.
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Гал
Өдрийн наран 5 цаг 38 минутад мандан, 20 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Олон хүмүүсийн өмнө хэнтэй хаашаа яаж зугаалах вэ гэсэн бодол нөмөрнө. Та одоо зугаалж байх цаг мөн эсэхийг сайн бод. Гэр орны ажлаа амжуулах өргөн боломж гарч байгаа тул энэ тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэйг сануулж байна. Магадгүй гэр бүлийн асуудал хурцадна. Хайрттайгаа анхааралтай харьцаарай. Энэ ордны бүсгүйчүүд өөрийн айдас эргэлзээнээс салж чадна. Тойруу замаар яваад байлгүй илүү шийдэмгий байгаарай.
ҮХЭР (4/20-5/20)
Их ажлын өдөр. Гэр бүл үр хүүхдүүддээ анхаарал хандуулах өдөр болж өнгөрнө. Халуун ам бүлээрээ хийж бүтээснээ ярилцаж алдаа оноогоо дэнслэн, ирэх өдрүүдийн төлөвлөгөөг ярилцахад энэ өдөр таатай байх болно. Эрүүл мэндийн жижиг асуудал тулгарах боловч үүнийг бага гэж тайвширалгүй эмчийн зөвлөгөөг эрт авах нь дээр байх болно. Архаг хууч өвчтэй хүмүүсийн хууч хөдлөх магадлалтай тул сайтар анхаараарай.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өнөөдөр танд амьдралын хэв маягийг чинь өөрчлөх боломж олдоно.Эрүүл мэнд сайн, амьдралын эрч хүч сайжирна. Энэ танд их ажил амжуулах боломж олгоно. Хүчиллэг ихтэй хоол хүнс бүү хэрэглэ. Жимс ногоогоор хөнгөхөн хооллож бай. Энэ өдрийг ашиглаж, тайван, ганцаар амар. Та байдлыг бодитоор харж, хүнд байдлыг бүрэн зохицуулна.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Хэрэгцээтэй өдөр. Энэ өдөр гэр бүл болон хувийн асуудалдаа гол анхаарлаа хандуулах өдөр. Гэр орондоо анхаарал тавьж, засварлах шаардлагатай зүйлүүдийг хийж амжуулах хэрэгтэй. Гэрээ сайтар шалгаж дараагийн удаа юу хийвэл зохихыг жагсааж бичээрэй. Гэрт сайхан орчин бүрдүүлэх зүйлийг худалдан авахад сайн. Гэнэтийн зочин ирж магадгүй тул бэлтгэлтэй байгаарай.
АРСЛАН (7/23-8/22)
Аюултай өдөр. Эрсдэлтэй, аюултай, этгээд гаж зүйлд дурлахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Хайр дурлалд одгүй байна. Хөндлөнгийн хүмүүстэй, нэн ялангуяа хөршүүдтэйгээ маргалдаж болзошгүй. Энэ нь таны хувьд тун таагүй үр дагаврыг авч ирэх төлөвтэй. Гэнэт сэтгэлээр унах, толгой өвдөх, халдварт өвчин тусах магадлалтай. Өнөөдөр сарны нөлөөгөөр таны зөн билэг, урьдчилан харах чадвар нэмэгдэнэ.
ОХИН (8/23-9/22)
Баяртай өдөр. Та шинэ сэтгэгдэл хүлээн авна. Энэ нь хайр байж болно. Яруу найраг болон урлаг таны анхаарлыг татна. Мөнгөө үрэхдээ болгоомжтой бай. Та эрс шийдэмгий байж, санхүүгээ бодолгүй үрэх шинжтэй. Хайр дурлал хэрүүл маргаан үүсгэхээсээ илүүтэй инээдэм, илүү гүн гүнзгий ойлголцлыг авчирна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Ямар ч тохиолдолд эхэлсэн ажлаа бүү хая, бүү ухарч шантар. Урагшаа зорилготой шургуу зүтгэх нь амжилт авчирна. Олон хүнтэй газраас зайлсхий. Хуулийн салбарт ажиллагсад өнөөдөр хэн нэгэнтэй муудалцахгүй байхыг анхааруулж байна. Өнөөдөр бусдын нөлөөнд автаж болзошгүй. Аалз зүүдэлбэл гэр бүлээ цуцлуулна эсвэл өвчин тусна. Эрүүл мэнддээ анхаарлаа хандуул. Ээлжийн амралтаа авч рашаан, сувилалд явахыг зөвлөж байна.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Идэвхитэй бүтээлч өдөр. Хайр дурлалын асуудал, өршөөл уучлал, мөргөл үйлдэх зэрэгт таатай. Өнөөдөр амин чухал шийдвэр гаргах хэрэггүй. Уран бүтээлийн ажлыг од эрхэс ивээнэ. Энэ өдөр удирдлагатайгаа эсвэл нөлөө бүхий ивээн тэтгэгчидтэйгээ ажил хэргийн уулзалт зохион байгуулбал аз жаргал таныг дагалдана. Өглөөнөөс л эхлэн таныг үйл ойлголцол болон өө сэв хүлээх болно. Өдөөн хатгалгад бүү бууж өг. Хэрэв та биеэ барьж өөрийгөө эзэмдэх чадвараа алдахгүй хадгалж, үйл хэрэгтээ эцсээ хүртэл шийдвэр төгс байж чадвал сайн.
НУМ (11/22-12/21)
Итгэл найдвар төрнө. Ажилдаа амжилт гаргахыг хүсэгчдэд таатай. Од гараг таны ажил мэргэжлийн асуудлыг гэрэлтүүлж байна. Шинэ ажил хайгчид болон ажлын амжилтын замаар алхахыг хүсэгчид энэ өдөр санаачлагатай байх нь зөв. Таны идэвх зүтгэлийг шагнах болно. Та өөрийн намтраа шинэчлэн, бичиг цаасаа цэгцлэн өөрт чинь тусалж чадах нэгэнтэй уулз. Танд ажлын санал ирж магадгүй, гэвч та шударга хандан илүү ашиг орлоготой нэгнийг сонгох нь зөв юм.
МАТАР (12/22-1/19)
Өнөөдөр маргаан хэрүүл хийхээсээ өмнө бодож, санамсаргүй зүйлээс зайлсхий. Та хүн болгон тантай нэгэн түвшинд байна гэх хуурамч бодолд автах болно. Дараагийн гурван долоон хоногт эргэлзээ нь танд тохиолдох боломжуудад төвөг учруулж болох юм. Таны олон төрлийн авъяас өргөдөл бичих, олон нийтэд ярих, сурталчилгаа бичих болон бусад төрлийн харилцаагаар илэрч болох юм. Шинэ хайр дурлалын явдал илүү сонирхолтой байна. Энэ нь танд шинэ содон санаа төрүүлэх, бас өөрийн илэрхийлэлийг өсгөх боломж юм.
ХУМХ (1/20-2/18)
Ажил хайгчид товч намтраа шинэчилж, ярилцлаганд ороход бэлэн бай. Энэ ордны жүжигчид, зохиолчид зэрэг онгод хэрэгтэй хэн ч бай Далай Ван гариг таны хэтийн төлөв, эрдэм мэдлэгийн нарны гэр загасны орд руу удаан хугацаагаар шилжиж байгаагаас үр шим хүртэнэ. Чадвар олж авах, өөрийн сонирхдог зүйлийнхээ сургалтанд очих, мэддэг зүйлээ бусдад сургахад таатай үе. Урам зориг өгдөг хүмүүстэй цагийг өнгөрөөхийг хичээж, хэт их уух дуртай найзуудаасаа холхон бай.
ЗАГАС (2/19-3/20)
Сэрэмжтэй байгаарай. Зөн билгийн мэдрэмж өндөр байна. Хэдийгээр түрэмгий байдал таны энгийн чанар биш боловч хүмүүстэй нүүрэлдэхээс зайлсхий. Та бодол санаагаа хүнд тийшээ хандуулснаар өөрийн эсрэг хүнтэй уулзаж болзошгүй. Энгийн өдрүүдэд шүүмжлэлийг хүлээн авч маш гярхай бай. өглөө орон сууц хөлслөх болоод өрөөнийхөө найзуудтай уулзахаас татгалзсан нь дээр учир нь үүнд хуурмаг явдал давамгайлна.