Хүний амьдралд сайн, муу саар зүйл ээлжилдэг. Олны танил хүмүүст бусдын л адил жаргал, зовлон ээлжлэн гарах болгонд хэвлэл мэдээллийн хэрэгслээр үргэлж л бичигдэж байдаг.
Зохиогч: Урлаг
Төрийн шагналт, хөгжмийн зохиолч С.Соронзонболдод Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойном агсны нэгэн дуулалт жүжгийн цомнол байгаа гэж дуулаад ярилцлага авах хүсэлтэйгээ хэлэв. Тэрбээр эхэндээ “Ажил эхлээгүй байхад яриад эхэлчихвэл уран бүтээл удаан бүтдэг юм” гэж жаахан цааргалсан ч сүүлд хүсэлтийг минь хүлээн авсан юм. Хөгжмийн зохиолч гэрийнхээ хаягийг бидэнд хэлж гэртээ урьсан тул хэзээний танилууд шиг л зочилж яриагаа эхэлсэн юм.
7 дахь удаагийн “Япон киноны өдрүүд”-ийг 2013 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд Японы Элчин сайдын яам, Өргөө кино театр болон Япон сан хамтран зохион байгуулна. Японы аж амьдрал, хэв маягийг тусгасан нийгмийн, анимэ, инээдмийн, хайр дурлал, спортын төрлийн киног “Өргөө 2” кино театрт үнэ төлбөргүй үзэх боломжтой.
Дуулсан дуу бүр нь хит болдог дуучин A Cool өөрийн хоёр дахь бие даасан “Зүрхэнд” тоглолтоо өнөөдөр. маргааш хоёр өдрийн турш тоглох гэж байна. Тоглолтондоо зориулж гаднаас мэргэжлийн дууны инженер авчирсан бөгөөд жинхэнэ барууны амьд тоглолтыг үзүүлэхээр ажиллаж байгаа аж.
Өнгөрсөн зун Монгол, Австрийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож, тус улсаас удирдаач, хийлч Жожи Хаттори, хормейстер, удирдаач Жералд Верт, дуурийн найруулагч, Венийн хөгжмийн их сургуулийн багш Беверли Блэнкеншип, босоо ятга хөгжмийн багш Тина Зердин, виолончель хөгжимчин, багш Ута Корфф нар УДБЭТ-т зочилж, хамтарсан тоглолт зохион байгуулсан билээ.
Хэдхэн хором саатан зогслоо… /1975 он/ (Г.Мэнд-Ооёо. Бодлын шувуу. УБ. 1980. хуудас 13) хэмээн яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо шүлэглэж Оросын пролетарийн их удирдагч Владимир Ильич Лениний үйл хэрэгт чин үнэнчээ тунхаглан түүнийг амьд сэрүүн байгаа мэтээр өгүүлсэн буй.
“Анир” дуу бичлэгийн студийн 10-н жилийн ойд зориулсан тоглолтуудын хэвлэлийн бага хурал 2013 оны 11-р сарын 15-нд буюу өнөөдөр “Монгол Ньюс” мэдээллийн төвд 12 цагт боллоо. Хэвлэлийн хуралд монголын дууны урлагийн гурван үеийн төлөөлөл болсон эрхэм уран бүтээлчид оролцох бөгөөд ойн тоглолтуудын талаархи дэлгэрэнгүй мэдээллүүдийг хэвлэлийнхнээр дамжуулан үзэгч, сонсогч, уншигч түмэнд хүргэлээ. Мөн хүрэлцэн ирсэн сэтгүүлчдэд 11-р сарын 22, 24-ны өдрүүдийн тоглолтын мандатыг олгох аж.
Шинэ уран бүтээлээрээ үзэгчдийг байлдан дагуулдаг цөөн хамтлагийн нэг бол яах аргагүй “Гурван охин” юм. Урлагт хөл тавьсан цагаасаа хойш 15 жилийг хамтдаа үдсэн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн уран бүтээлийн давалгаа эхэлжээ.
Жил бүрийн шинэ жилийн баяраар байгууллага хамт олон, баярын арга хэмжээгээ сонирхолтой, содон бас мэргэжлийн түвшинд зохион байгуулахаар зорьж өөрийн байгууллагаас комисс ажиллуулж нилээдгүй ажил болдог. Гэвч санаж бодсондоо хүртэл сайхан баярлаж чаддагүй нь нууц биш.
Дуурь бүжгийн эрдмийн театрт маргааш буюу 2013 оны 11 сарын 16-ны 17.00 цагт “Чио Чио Сан” дуурийг тоглох гэж байна. Эрвээхэй нүдэн Чио Чио Сан бүсгүйн эмгэнэлт хувь заяаны түүхийг өгүүлэх Ж.Пуччинийн “Чио Чио сан” дуурийг манай тайзнаа 1967 оны 4 сарын 17-нд анх тоглож байжээ. Мөн 1991 онд шинэчлэн тавьж байсан түүхтэй.
