Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Монголын дууны урлагийнхан мэдээлэл хийлээ
Уртын дуу

Монголын дууны урлагийнхан мэдээлэл хийлээ

Урлаг Урлаг15/11/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGL14741717210162013-11-15-14-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 photo IMGL1472_zps0adf45ea.jpg

  “Анир” дуу бичлэгийн студийн 10-н жилийн ойд зориулсан тоглолтуудын хэвлэлийн бага хурал 2013 оны 11-р сарын 15-нд буюу өнөөдөр “Монгол Ньюс” мэдээллийн төвд 12 цагт  боллоо. Хэвлэлийн хуралд монголын дууны урлагийн гурван үеийн төлөөлөл болсон эрхэм уран бүтээлчид оролцох бөгөөд ойн тоглолтуудын талаархи дэлгэрэнгүй мэдээллүүдийг хэвлэлийнхнээр дамжуулан үзэгч, сонсогч, уншигч түмэнд хүргэлээ. Мөн хүрэлцэн ирсэн сэтгүүлчдэд 11-р сарын 22, 24-ны өдрүүдийн тоглолтын мандатыг олгох аж. Ингээд та бүхэндээ ойн тоглолтуудын талаархи товч мэдээллийг хүргье.

 photo IMGL1465_zpsab7a41b6.jpg

   Дуунд дуртай дуучин монгол түмний даган дуулдаг олон сайхан хит дуунуудыг бүтээсэн “Анир” дуу бичлэгийн студийн 10-н жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд олон гайхалтай ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд онцолж мэдээлэх нэгэн зүйл нь монголын дууны урлагийн гурван үеийн төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчдийн зөвхөн “ХИТ” дуунууд эгшиглэх “…Өчигдөр Өнөөдөр Маргааш…” супер шоу тоглолт 11-р сарын 22-ны өдөр 19:00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд ганцхан удаа тоглогдох юм.

 photo IMGL1474_zpsf3f19828.jpg

   Тоглолтонд 60 гаруй уран бүтээлчид оролцох бөгөөд “Сэтгэлийн булаг” “Онцгой төрсөн бүсгүй” “Би Монгол эр хүн” “Миний ардын сэтгэл цагаан” “Аавыгаа санахаар…” “Санах тусмаа дуулаарай” “Босоо хийморьтой эр хүн” “Бүүвэйл хорвоо” “Богд хан уул” “Ижий ээлтэй орчлон” “Монголжингоо” “Санах тусам” зэрэг хуучны болон энэ цаг үед хит болж буй дан “Анир” студээс төрөн гарсан хит дуунууд дуулагдах аж. Мөн тоглолтонд дуулагдах дуунууд 100% амьд дуулагдах бөгөөд тайз, дэлгэц, гэрэл, хөгжмийн найруулга дугаралт нь мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдахаар бэлтгэгдэж байгаа юм байна.

 photo IMGL1483_zpsead0758e.jpg

   Тоглолтын хамтран ажиллагчаар “Төрийн банк” “Монголын нийтийн дуучдын нэгдсэн холбоо” “Монголын хөгжмийн зохиолчдын холбоо” “Юнипресс” хэвлэлийн үйлдвэр “Эзэн сүлд” хэвлэлийн компани “D-Lights” тайзны гэрэлтүүлэг, “TOTAL MUSIC”, “МИЛЛ” кино компани, “B Sound” , “Шижир алт” компани, “МОТТОО”, “ЭДКС” зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байгаа аж.

 photo IMGL1481_zps35aaff6c.jpg

   Сонирхуулахад: “Анир” дуу бичлэгийн студийн 10-н жилийн ойн хүндэтгэлийн “ХАМТДАА 10-Н ЖИЛ ” нэртэй 100% амьд хөгжмийн найруулга, дуугаралттай гала концерт 11-р сарын 24-ны өдөр “Улаанбаатар палас”–н концертын их танхимд “19 цагаас ганцхан удаа тоглогдох ажээ. Тэрээр тоглолтын зохион байгуулагчаар “Анир” дуу бичлэгийн студи ажиллаж байгаа бол найруулгыг “МИЛЛ” продакшн, Зөвлөх найруулагчаар Төрийн Соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, Хамтран зохион байгуулагчаар “Нийтийн дуучдын нэгдсэн холбоо”, “Хөгжмийн зохиолчдын холбоо”, “Төрийн банк” нар ажиллаж байгаа юм байна.

 photo IMGL1460_zps82ee732f.jpg

   Тоглолтонд: Төрийн Соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ Ц.Төвшинтөгс,  МУГЖ У.Далантай, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУГЖ Д.Ширмэнтуяа, МУГЖ Ө.Уянга, МУСТА Т.Батсайхан, МУСТА Г.Эрдэнэтунгалаг,  МУСТА Д.Хишигбаяр, МУСТА Р.Дэлгэрмаа,  МУСТА Л.Чулуунбаатар, МУСТА П.Идэржавхлан, МУСТА Д.Намсрайнноров,  МУСТА Э.Төрмандах, МУСТА Л.Болдбаатар, МУСТА Б.Батболд,  Voice group, Nuans хамтлаг, Увертюра хамтлаг, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын эстрад симфони найрал хөгжим найрал дуучид зэрэг уран бүтээлчид болон мэргэжлийн урлагийн байгууллагын 150 орчим уран бүтээлчид оролцох ажээ. Энэхүү 10-н жилийн ойн баяр нь дан ганц “Анир” дуу бичлэгийн студийн баяр бус нийт уран бүтээлчид хөгжмийн зохиолчид, яруу найрагчид, дуучид бөгөөд хамгийн гол нь үзэгч сонсогчдын баяр гэдгээрээ өргөн хүрээг хамарч буйгаараа онцлог юм. Ингээд та бүхэндээ 10-н жилийн баярын мэнд хүргэе…

Тоглолтын дэлгэрэнгүй мэдээлэлийг 86683000, 86684000 утсаар холбогдох ба билетийг 1950 үнэгүй хүргэнэ. Мөн билетийн касаар зарагдана.

 photo IMGL1480_zpsb8394097.jpg

 photo IMGL1487_zps5b08932c.jpg

 photo IMGL1520_zps5069469c.jpg  photo IMGL1509_zps2ac1c40c.jpg  photo IMGL1505_zps0caad1d9.jpg  photo IMGL1495_zps961d263b.jpg  photo IMGL1493_zps0c41d6fd.jpg  photo IMGL1492_zpsc8f707b1.jpg  photo IMGL1467_zps2f40c826.jpg  photo IMGL1466_zps4cbfb91c.jpg       

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.